ВАШИНГТОН. /ВВС/. Японы Хирошима хотыг бөмбөгдсөн АНУ-ын нисэх хүчний бөмбөгдөгч онгоцны багийн сүүлчийн гишүүн 93 насандаа нас барлаа. Теодор Ван Киркук /голланд хүн/ 24 настай байхдаа Хирошимад бөмбөг хаясан “Enola Gay” нисэх онгоцны нисгэгч болжээ.
1945 оны наймдугаар сарын 6-нд энэ хотод болсон бөмбөгдөлтөд 140 мянган хүн амь үрэгдсэн гэж үздэг юм. “Энэ ажиллагааг гүйцэтгэсэндээ би огтхон ч харамсдаггүй. Үүнийг хийснээрээ дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад тусалсан” гэж Ван Киркук ярьж байжээ.
Цөмийн бөмбөг бэлдэгч туслах инженер Моррис Жеппсон 2010 онд нас барснаар Ван Киркук нь “Enola Gay”-ийн багийн амьд үлдсэн сүүлчийн гишүүн болсон юм.
Ван Киркукийг ирэх долоо хоногт АНУ-ын Пеннсилвани муж улсад оршуулах ажээ.
АНУ-ын хаясан “Жаал хүү” нэрт бөмбөг нь дайны үеэр ашигласан анхны цөмийн зэвсэг байсан юм. Үүнийг хаяснаас ердөө гуравхан хоногийн дараа АНУ “Bockscar” бөмбөгдөгч онгоцоор Японы өөр нэг хот Нагасакийн дээрээс “Тарган залуу” нэрт атомын бөмбөгийг хаяж, 80 мянга гаруй хүний аминд хүрсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Халуун там руугаа тонилжээ.
Одоо Япон Америкийн 2 хот дээр зүгээр бөмбөг биш атомын бөмбөгийг нь дэлбэлж хэрхэн үе удмаараа цацраг идэвхит бодисоор өвчилж шаналж байсны хариуг нь баривал таарна. Даанч Япон тийм увайгүй хүмүүс биш. Ингэхээр америкийн боов долоогчидоо тэр шүтээд байгаа америк чинь гитлерээс илүү харгис хүн төрөлхтөнг үе үеэр нь халуун хайлмагийн хорхөнөөлт автуулж хэдхэн минутад хэдэн мянгаар алж устгасан гэдгийг мэдэж байна уу. жинхэнэ нэг номерын Алуурчид
Tam gej daanch baihgui
amerik gej daldagaanaad gyideg baabar elbegdorj metiin malnuudiig ter xaluun nuringa ruu shidbel taarna...
Ed nar bol I uurgee l guitsetgesen humuus. Harin ene humuust bumbug hayah tushaal uguud, bumbugtei ongotsond suulgaad yavuulsan ter uls turchid gem buruutai.
gehdee japan iig zugeer baihad n bömbögdööguig medehgui bol ingej bichih hereggui tuuhiig n uz
Үүргээ гүйцэтгэнэ гээд япон өөрөө зүгээр байгаагүй гээд энгийн гэмгүй иргэдийг үй олноор нь хоморголон хоттой нь үнс болгож үлдсэнийг нь хэдэн үеэр нь цацрагаар хордуулах ажил хийсэндээ өөийгөө өчүүхэн ч буруугүй гэж үзэж байгаа нь яг америк зомби хүмүүжил байна. Энэ бол түүхэнд байгаагүй геоницид хэрэг.
yapanuud uursduu uduj baij l aluulakhaa duhsun duu. oor iu ch helehev dee.