Сэтгүүлч Ричард Мгамба нь Танзани улсын Бузваги алтны уурхайн хуйвалдааныг илчилсэн бичлэгээрээ 2008 онд CNN агентлагийн Африк тивийн Шилдэг cурвалжлагч шагналын эзэн болсон. Тэрбээр 2009 онд Европын Холбооноос хүний эрх, ардчилал, хөгжлийн сэдвээр бичдэг шилдэг сурвалжлагч нарт олгодог Лорензо Наталийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналыг Африк тивээс хүртжээ. Өнөөдөр Ричард Мгамба Английн “Ням гаригийн Гуардиан” (“Guardian on Sunday”) сонины редактороор ажиллаж байна.
Сүүлийн 2 сард нилээдгүй дуулиан тарьж буй, хар арьстнуудыг доромжилсон аястай хэдий ч бид хэн болох тухай, бидний өнөөгийн аж байдлын бодит үнэнийг илчилсэн нэгэн цахим зурвасыг би саяхан олж үзлээ.
Энэ имэйлийг өдгөө АНУ-д амьдарч буй Замбийн сэтгүүлч Филд Руве бичжээ. Тэрбээр АНУ-аас Африк руу зорьсон далай дээгүүрх нислэгийн үеэр дэргэдээ суусан зорчигчтой дэлгэсэн хууч яриагаа өөрийн имэйлд нэгд нэгэнгүй буулгажээ. Түүний замын хань болсон цагаан арьстай эр өөрийгөө танилцуулахдаа “та муусайн Африкчуудыг нэвт шулах” зорилготой Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гурван жилийн тэртээ Замбид айлчилсан тухай хэмээн гашуун үнэнийг өчжээ.
Цагаан арьст эр цааш нь ОУВС-д ажиллахаа больсон ч түүнтэй ижил зорилготой өөр нэг байгууллагад хүчин зүтгэж байгаа хэмээн хуучилжээ. Мөн түүний ажилладаг зуучлагч байгууллага Замби улсын гадаад өрийн үлэмж хэсгийг худалдаж авсан тухай хүртэл сэтгүүлчид сонирхуулсан байна.
Энэхүү түүхийг ойлгомжтой болгохын тулд сэтгүүлч Руве болон түүний замд учирсан цагаан арьстай эрийн хооронд өрнөсөн ярианы хэсгийг Рувегийн бичлэгээс сонгож дор орууллаа.
Намайг суудалдаа дөнгөж тухлaмагц тэрбээр гар сарвайж “Намайг Уолтер гэдэг. Би 1980-aад онд Замбид 3 жил амьдарч байлаа. Люк Мвананшику, Вилла Мунгомба, Доктор Ситеке Мвале гээд Замбийн сор болсон сэхээтнүүдтэй идэж ууж явлаа” гэснээ дуугаа намсгаж “Би та нарыг шулах зорилготой ОУВС-ийн төлөөлөгчдийн нэг байсан юм” гээд мушилзаж “Танай засгийн газар намайг Калингалинга (Замбийн нийслэл Лусака хотын барилга зохион байгуулалтын төсөл—Орч.) гэдэг хэдэн модон байшин руу харсан сая долларын үнэтэй орд харшид байрлуулсан. Миний үүдний саравчнаас баян ядуу, эрүүл өвчтэй, үхсэн амьд бүгд харагддаг байлаа” гэв.
“Та ОУВС-д ажилласан хэвээр үү?” гэж би асуулаа.
“Сүүлд би [ОУВС-тай] ижил зорилготой өөр нэг байгууллагад ажилд орсон. Дараачийн хэдэн сар би ажлын нөхдийн хамтаар Лусака орж, наж могойг (кобра) ховсдоно доо (Замбийн ерөнхийлөгч Майкл Сатаг “Хаан Кобра” гэж хочилдог–Орч). Миний ажилладаг зуучлагч байгууллага танай улсын гадаад өрийн нилээдийг худалдаад авчихсан. Одоо танай улс Дэлхийн Банкинд биш маниуст хэдэн сая долларын өртэй болсон. Бид Лусака орж танай ерөнхийлөгчид ганц хоёр сая доллар хаяад өөрсдөө бол 20 дахин их мөнгөний дүнтэй чек өвөртөлж гэртээ харина даа.”
“Үгүй, та нар чадахгүй. Хаан Кобра чинь авилгалаас ангид хүн. Тэр чинь…”
Уолтер хөхөрч “Хэн тэгэж хэлсэн юм? Чаддаг юм бол лууван ба ташуурын мэхэнд ороогүй Африкийн ганц ч болов ерөнхийлөгчийг нэрлээдэх л дээ” гэв.
Кветт Масирегийн (Ботсванын ерөнхийлөгч– Орч.) нэр санаанд орлоо.
“Аан тэр нөхөр үү, яахав цаадах чинь өөрөө ОУВС, Дэлхийн Банкны тусламжаас татгалзсан болохоор бид түүнд хүрч чадаагүй юм. Тэгсэн нь ч түүнд өлзийтэй л дээ.”
Шөнө дунд манай онгоц агаарт хөөрлөө. Онгоцны ахмад ирж буй 2012 онд аз жаргал хүсээд Лос Анжелес хотын дээгүүр салют буудахыг харахыг уриаллаа.
“Гайхалтай сайхан харагдаж байна,” гэж доош ширтэнгээ Уолтер хэлэв. Гурван суудлын дунд суусан би ч бас цонх руу хальт хараад, зөвшөөрч толгой дохилоо.
“Энэ бол цагаан арьстнуудын орон. Бид энд Мэйфлаувер (1620 онд Америк тивд Английн цагаачдыг авчирсан усан онгоцны нэр– Орч.) хөлөг онгоцоор ирж Индианчуудын газар нутгийг жинхэнэ диваажин болгож хувиргасан, бид бол энэ дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн. Бид бол чийдэнгийн шилнээс авахуулаад Замби нуур мэтийн амралтын газар луу нисдэг агаарын хүчит хөлгүүдийг бүтээсэн үндэстэн.”
Би мушилзаж “ Замби нуур гэдэг газар байдаггүй ш дээ” гэв.
Тэрбээр маадгархан инээж “ Бид танай улсыг тэгэж нэрлэдэг юм. Африкчууд та нар бол яг л нуурын тогтонги ус шиг хөшүүн хойрго амьтад. Бид том том усан онгоцоороо очиж, танай эрдэс баялаг, ан араатан амьтан, хамаг бүгдийг хуу хамж аваад явахдаа та нарт хог үртэсийг нь үлдээдэг юм. Та нар тэр шавхруугаар голоо зогоодог биз дээ. Та нарын иддэг хатааж нунтагласан эрдэнэ шиш чинь үйрмэг хог, та нарын Капента гэж нэрлэдэг хариугүй жижигхэн тиапиа загас ч бас ялгаагүй. Бвана бид нар (цагаан арьстнууд) бол цулбуурт загас барьдаг юм. Би бол Бвана, харин чи бол Мунту. Би бол санаж сарвайсан бүхнээ авна, харин чиний заяа бол үртэс үйрмэг. Замбичууд, Африкчууд, Гуравдагч Ертөнцийн дүүрчихсэн залхуучуудад тийм л юм олдоно.”
Хоромхон зуурт миний инээмсэглэл арчигдлаа.
“Яасан, чиний уур хүрч байна уу” гэж Уолтер хэлээд дуугаа намсгаж “Чи дотроо энэ муу Бвана бол арьс өнгөний үзэлтэн юм байна гэж бодож байгаа. Намайг үнэнийг хэлэхээр ихэнх Замбичууд яг тэгэж боддог. Тэгээд аймшигтай ихээр уурладаг. Окэй. Тэр арьсны өнгө, хар цагаан энэ тэрийг түр мартаадах. Чи бид хоёр ямар ялгаатай вэ, анд минь хэлээдэх дээ”
“Ямар ч ялгаа байхгүй.”
“Огт ялгаагүй,” гэж тэрбээр дуу алдав. “Хүний Геном Судлалын төслийн эрдэмтэд үүнийг баталчихсан. Тэд хүний ДНХ эсийн 3 тэрбум дэд нэгжийн бүрэн дарааллыг тогтоох гэж бүхэл бүтэн 13 жил зарцуулсан. Тэдний судалгааны дүнд чи бид хоёрын эсийн нуклеатидын суурь 99.9 хувь ижил гэдэг нь нотлогдсон. Бид бүгд ижил. Энэ онгоцонд зорчиж яваа цагаан арьстан, Ази, Латин Америк, хар арьстан бүх хүмүүс бүгд ижил.”
Би сэтгэл ханамжтайгаар толгой дохив.
“Гэхдээ л би чамаас илүүгээ мэдэрдэг” гээд тэрбээр аргагүй үнэнд гүйцэгдсэн хүний дүртэйгээр инээмсэглэв. “Энэ онгоцонд байгаа цагаан хүн бүр хар арьстнаас илүү гэдгээ мэднэ. Хог ухдаг цагаан арьстан эр, хар тамхинд донтсон орон гэргүй цагаан арьстай гуйлгачин ч нийгэмд эзлэх байр суурь, боловсролooc үл хамааран чамаас илүү гэдгээ мэднэ. Би Нью Йоркийн гудамжнаас нэг мулгуу амьтныг олж аваад, арчилж тордоод Лусакад аваачихад та нар шаваад л “музунгу, музунгу” (Африкчууд цагаан арьстаныг “музунгу” гэдэг–Орч.) гэж шагшралддаг. Гэтэл цаадах нь бол хамгийн адгийн амьтан, нийгмийн хог шаар шүү дээ. Яaгаад тэгдэг юм бэ, надад тайлбарлаад өгөөч, ууртай анд минь.”
“Сэрээч ээ, та нар!” гэж тэрээр гэнэт ойр суусан зорчигчдыг цочтол чанга дуугаар хашгирав. “Та нар Америкийн үйлдвэрлэлийн нууц жор, томъёо, шинэлэг санаа, зураг төслийг нь гартаа оруулж, нутаг руугаа явуулахаар цаг завгүй зүтгэж байх ёстой хүмүүс шүү дээ. Та нарын хийсэн судалгаа, эрдмийн ажил бүтээл бүр танай улсын баялаг бүтээх түлхүүр болох учиртай. Азичууд яагаад ийм хүчирхэг болсныг та нар мэдэх үү? Тэд нар Америкийн нууцыг хулгайлж аваад нутагтаа хэрэгжүүлдэг юм. Япон, Хятад, Энэтхэгчүүдийг хар л даа.”
Танзани улсын байгалийн баялгийн түүх хийгээд эцэстээ бидэнд үртэс шавхруу үлдээх шударга бус гэрээг Бреттон Вуудсын институтууд манай улсад хэрхэн хүчээр тулгаж ирснийг тайлбарлахын тулд би Замбийн сэтгүүлч ба түүний аян замын хань, цагаан арьстан эрийн хооронд өрнөсөн дээрх ярианаас иш татсан юм. (1944 онд АНУ-ын Нью Хампшир мужийн Бреттон Вуудс хотод НҮБ-аас зохион байгуулсан уулзалтын үеэр олон улсын банк санхүүгийн системийг төлөөлөх бүлгийг байгуулахаар шийдсэн. “Бреттон Вуудсын институтууд” гэдэг тус бүлэглэлд Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк Групп, Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг, Хөрөнгө Оруулалтын Маргааныг Шийдвэрлэх Олон Улсын Төв, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Дэлхийн Худалдааны Байгууллага, Азийн Хөгжлийн Банк, Африкийн Xөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк зэрэг 10 байгууллага ордог–Орч.)
Танзани улс удахгүй байгалийн хий олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд аз дайрвал, тун удахгүй хар алт олборлох боломж нээгдэж магад. Чухам энэ эгзэгтэй үед би нийт Танзаничууд, Африк тивийн ард иргэд болон нэн ялангуяа Африкийн эрх баригчдад хандаж, 1990-ээд оны эхээр алтны халуурал ид явагдаж байхад ОУВС болоод Дэлхийн Банк манай улсад хэрхэн авирлаж байсныг сануулах үүрэгтэй гэж бодож байна.
Өнөөдөр Африкт өрнөж буй байгалийн хийн төлөөх тэмцлийг тайлбарлахын сацуу Ерөнхийлөгч асан Бенжамин Мкапагийн дэглэмийн үед гадны хөрөнгө оруулагчдыг татах нэрээр гаргасан алдаагаа давтахгүй байхыг Танзаничуудад сануулах хугацаа надад үлдсэн байх гэж найднам.
Статистикийн мэдээний цаана
Дэлхийн Банк болон ОУВС нь эдийн засгийн хөгжил дэвшлийн үзүүлэлт гэдэг статистикийн мэдээгээ хайш яйшхан бэлтгэдэг төдийгүй заримдаа бүр зорилгоо зөвтгөхийн тулд хуурамчаар үйлдэж ирсэн. Тэдний гаргадаг статистикийн мэдээ нь олон нийтийг төөрөгдүүлсэн, бодит амьдралаас хол тасархай байх нь цөөнгүй тохиолддог. Жишээлбэл, өнгөрсөн сард англи хэл дээр гардаг орон нутгийн сонинд Танзани улсын гадаад валютын гол эх сурвалж нь алт олборлолт болсон хэмээн бичиж, аялал жуулчлалын салбараас илүү орлого оруулсан хэмээн Дэлхийн Банкны статистик мэдээнээс иш татан мэдээлжээ.
Дэлхийн зах зээл дээрх алтны ханш нэмэгдсэний улмаас 2010 онд 1.48 тэрбум доллар байсан алтны экспорт ноднин жилийн эцсээр 2.2 тэрбум хүрсэн. Танзанийн Банк мэдээлснээс үзвэл, 2011 онд Танзани улсын экспортын дүн 6.7 тэрбум доллар хүрсэн ба түүний 32 хувийг алтны экспорт эзэлж байжээ.
Гэвч жинхэнэдээ энэ бүх мэдээлэл бүгдээрээ огт ор үндэсгүй худал зүйл. Бодит байдал дээр Танзаниас алт олборлож, экспортолж байгаа гадаад компаниудын ашиг орлого нь Танзани улсад хэзээ ч эргэж орж ирдэггүй. Тийм учраас алт олборлолт бол Танзанийн эдийн засгийн гадаад валютын орлогыг бүрдүүлдэг номер нэг эх сурвалж гэж мэдээлэх нь бодит үнэнд нийцэхгүй бөгөөд олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого юм.
Тухайлбал, Танзанийн алтны үйлдвэрлэлийн 60 орчим хувийг хянадаг Африкийн Баррак Гоулд компани нь зөвхөн Танзани улсад үйл ажиллагаа явуулдаг боловч компанийн толгой оффис нь Лондонд, харин санхүүгийн төв нь Иоханнесбургт байрладаг (Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хот–Орч). Англо Гоулд Ашанти компанийн алтны экспортоос олсон ашиг орлого нь тэдний гадаад дахь данс эсвэл оффшор дансанд нь ордог. Танзанийн эдийн засагт үлддэг нь ердөө компанийн үйл ажиллагааны зардал нэртэй жижигхэн үртэс юм.
Үнэхээр 2.2 тэрбум доллар дотоодын банк санхүүгийн системд цутгадаг байсан бол үр нөлөө нь бидэнд мэдрэгдэж, манай дотоодын валют одоогийнхоосоо хавьгүй хүчтэй байх байсан гэж би цаг ямагт мэтгэсээр ирсэн. Тиймээс Дэлхийн Банк, ОУВС, тэр бүү хэл заримдаа манай Төв Банк (Танзанийн Банк) хүртэл манай улсын валютын орлогын дийлэнхийг алтны орлого бүрдүүлдэг гэж улайн цайм худал ярихыг цаашид тэвчиж суух арга алга.
Онолын хувьд дээрх статистикийн мэдээ нь зөв байж болох ч бодит амьдрал дээр бол үүнийг хоосон мөрөөдөл гэж хэлдэг юм.
Эдийн засагчид статистикийн тоо баримт хэзээ худал байдаггүй гэж ярьдаг ч бас худал. Манайхан статистикийн мэдээ хараад алт олборлолтоор Африктаа гуравт жагсдаг гэж бахархдаг гэтэл бодит байдал дээр тэрэн шиг худал юм байхгүй.
Танзани улс Нямонго, Гэйта, Кахама, Бихарамуло, Нзэга зэрэг уурхайнуудынхаа ач буянаар алт олборлолтын хэмжээгээр Африк тивдээ гуравт ордог. Тэгвэл тэдгээр нутгийн ард иргэдийн амьжиргааны түвшин Дэлхийн Банк, ОУВС, Танзанийн Банкны статистикийн мэдээг баталгаажуулж чадах уу?
Нигерт ч бас адилхан, газрын тос гэдэг хар алтны эх орон Огониланд мужид Нигерийн хамгийн ядуу зүдүү хүмүүс аж төрдөг. Газрын баялгийг нь үнэлж үзвэл, АНУ ба Европ тивийн бүх улсуудын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) нийлбэр дүнтэй тэнцэхүйц хэмжээний баялагтай Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад ч байдал ижил байна.
Бодит амьдрал дээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс нь Африкийн хамгийн ядуу буурай улсын нэг бөгөөд ард иргэд нь үзэг ном, эмч багшаас илүү буу зэвсэг, цэрэг армид дасчээ. Эдийн засгийн онолууд нь Африк тивд бүтэлгүйтсэнийг нуун далдлахын тулд Дэлхийн Банк, ОУВС болон тэдний утсан хүүхэлдэйнүүдийн байнга ишилдэг статистикийн мэдээний цаадах бодит байдал ийм байна.
Африкийн хамгийн том газрын тос олборлогч Нигер улс огт газрын тосны нөөцгүй улс орнуудаас ч илүү ихээр газрын тос импортолж байна. Хичнээн ч сайхан сэтгэл догдлом статистикийн мэдээ гаргаад тэр нь танд зүсэм талхны нэмэргүй, ядаж ядуусын сургалтын төлбөрт тус болоогүй бол эдийн засагт өсөлт гараагүй гэсэн үг бус уу.
Жишээ нь Танзанийн Гэйта мужид Африкийн хамгийн том алтны ил уурхай байдаг. Харин та тэндэхийн эмнэлэг, сургуулиар ороод хараарай– шал өөр түүх өгүүлэх вий. Танзани улс төдийгүй Африкийн ашигт малтмалаар баялаг аль ч газар нутгаар орсон бүгд яг ижил. Гагцхүү Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) Иоханнесбург орчимд болоод Роял Бафокен мужид л байдал арай өөр байх.
Хүмүүс нэг л зүйлийг мартаад байх шиг –дээр нэр дурьдсан нутгуудад болон ӨАБНУ-д 1990-ээд оны апартеидийн сүүлчийн жилүүд хүртэл Дэлхийн Банк, ОУВС гэж байгаагүй. Тэдэнтэй тэдэнгүй Африкчууд ашигт малтмалаа олборлоод, түүнийхээ ачаар хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадаад л байсан юм даа.
Иоханнесбург хотыг “Эголи” буюу “Алттай газар”, харин Роял Бафокениг “Платин муж” гэж нэрлэдэг. Дээрх хоёр газар нутагт ашигт малтмалаас олсон ашиг орлогыг орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд зориулсан нь Африк тивд туйлын ховор тохиолддог жишээ юм.
Дэлхийн Банк, ОУВС гэж байдаггүй мөртлөө Арабын Нэгдсэн Эмиратынхан газрын тосны наймаанаас олсон олон тэрбумын орлогоо зөв зүйтэй зарцуулж, цөлийн улсаа цэцэглүүлэн хөгжүүлж чадсан.
Та надад Дэлхийн Банк, ОУВС-гийн бодлогын дэмжлэгтэйгээр хөгжиж дэвжсэн нэг улсын жишээ хэлвэл тэдний бодлогын үр дүнд сүйдлүүлсэн улсуудын тухай хэдэн зуун жишээ татахад би бэлэн. Дэлхийн Банк болоод ОУВС-гаас асар их зөрчилтэй Ашигт Малтмалын Бодлого гэгчийг Танзанийн төрд хүчээр тулгаж байхдаа тэд Танзани улсын төлөө биш харин Бреттон Вуудсын институтуудын эрх ашгийн төлөө шамдаж байсан юм шүү.
Танзанид орж ирсэн гадаадын уул уургхайн компаниудын хамгийн том зээлдүүлэгч нь Олон Улсын Санхүүгийн Корпораци буюу Дэлхийн Банкны зээл олгогч салбар нь байсан. Улам цаашилбал, гадны компаниудыг батлан даагч нь Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг буюу Дэлхийн Банкны өөр нэг салбар байх жишээтэй.
Яагаад хөгжиж буй орнууд Дэлхийн Банкийг үзэн яддаг вэ нэртэй нийтлэлдээ Раял Парек, Орен Вейнриб нар ингэж бичсэн байдаг:
“Олон улсад эдийн засгийн тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор 1944 оны 7 сард Дэлхийн Банк байгуулагдсан. Асар удалгүй Дэлхийн Банк нь хөгжиж буй орнуудад зээл олгодог санхүүгийн тэргүүлэх институт болж хувирсан. Дэлхийн Банк нь далан, гүүр барих эсвэл эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх урт хугацааны зээлийг засгийн газруудад олгох хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн Банк нь 177 гишүүн орoнтoй атлаа удирлагын бүтэц нь ардчилсан биш. Тэд нэг доллараар нэг санал өгнө гэдэг зарчим баримталдаг. Тиймээс Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн хүн амын 39 хувийг бүрдүүлдэг улс орнууд нийт саналын 5 хувийн эрхийг эзэмшдэг. АНУ, Канад, Япон, Герман, Англи, Франц гэсэн 6 гүрэн шийдвэр гаргах эрх мэдлийн 45 хувийг эзэмшдэг. Дэлхийн Банк нь хөшигний цаанаас нууцгай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоод баримт бичгүүдээ нийтэд дэлгэдэггүй” гэжээ.
Хейнри Белл Стиффангийн (ХБС) сангаас явуулсан судалгаанаас үзвэл Дэлхийн Банк, ОУВС нь 1980-аад оноос хойш Танзани улсын эдийн засгийн хөгжлийн замналыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд тус улсын уул уурхайн салбар болоод томоохон хэмжээний уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх төсөл загваруудыг боловсруулахад тулгуур үүрэгтэй байжээ.
Дэлхийн Банкнаас (1989) Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалтын стратегийн ач холбогдлыг ямагт онцлон тэмдэглэж, хувийн секторын албан ёсны капиталыг амин чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн анхаарч ирсэн юм. Гадаадын капиталыг шинэчлэл, техникийн ноу-хау, зах зээлийн ур ухааныг дэлгэрүүлэгч мэтээр дүрсэлдэг байв. Тийм ч учраас гадны хөрөнгө оруулалтанд тавих аливаа хязгаарлалтыг устгахыг “тааламжтай орчныг бүрдүүлэх” нэн тэргүүний арга хэмжээ хэмээн тооцдог байв.
Харин судалгаанаас үзэхэд Дэлхийн Банкны хэргэжүүлсэн бодлого стратегиуд нь жижиг болон бичил уурхайчдад нилээдгүй хор хохирол үзүүлжээ. Дэлхийн Банк нь ДНБ, хөдөлмөр эрхлэлтэнд оруулж буй бичил уурхайчдын хувь нэмрийг дарж, харин ч эсрэгээрээ бичил уурхайчид хууль ёс, аюулгүй байдлыг алдагдуулж, байгаль орчны сүйтгэж, төр засгийн ашиг орлого буурахад гол үүрэгтэй хэмээн буруушааж ирсэн.
Дэлхийн Банк үнэхээр Гуравдагч Ертөнцийн эдийн засгийг дэмжих зорилготой юм бол Танзани улсад жижиг оврын уул уурхай эрхлэгчдийг нугачин дарах үйл ажиллагааг дэмжиж, далдаас удирдахгүй байсан биз. Тэгсэн атлаа Дэлхийн Банк нь арван найман жилийн өмнө өөрийн гараар боомилсон жижиг оврын уурхайн хөгжлийг дэмжиж, Танзанийн засгийн газарт олон сая доллар олгох болсон тухай би гурван жилийн өмнө сонсоод ихэд гайхаж билээ.
Өөрсдийн сэдлийг зөвтгөж, дампуурсан бодлого, алдаатай үйл ажиллагаагаа хамгаалахын тулд Дэлхийн Банкныхан бусад улс орнуудад болон Африкийн орнуудад статистикийн мэдээ ашиглаж ирсэн. Тийм учраас өнөөдөр Танзанийн статистикийг харвал том оврын уул уурхай манай улсад асар их үр өгөөж авчирч буй мэт сэтгэгдэл төрдөг юм.
Гэвч тэр статистикийн цаана цочирдом үнэн хүлээж байна. Хойт Кигома мужаас сонгогдсон Парламентийн гишүүн, Парламент дахь Олон нийтийн байгууллагуудын Данс Санхүүгийн хорооны тэргүүн, ноён Зитто Кабве Танзани улсын уул уурхайн салбарын өсөлт 2000 онд 30 хувь байснаа өнөөдөр 1.7 хувь болтлоо буурсан тухай ярьсан.
Сүүдрийн засгийн газрын Санхүү эдийн засгийн сайдын үүрэг давхар хүлээдэг ноён Зитто Кабве нь Уул уурхайн салбарын форум дээр үг хэлэхдээ дотоодын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа уул уурхайн хайгуулд дотоодын хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь өсөлт буурах шалтгаан болсон гэсэн. Тэрбээр цааш нь Танзанийн уул уурхайн салбарын өсөлт нь урт хугацааны туршид гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хараат явж ирсэн. 2000 оны эхээр хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг байсан салбарын өсөлт өнөөдөр 2 хувь ч хүрэхгүй байгаагийн учир шалтгаан үүнд оршиж байна гэж хэлсэн.
Бид өнөөдөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт хэдэн хувиар өссөн тухай бус харин тэрхүү өсөлт нь Дэлхийн Банк болон ОУВС-аас 1994 онд гаргасан стратеги бодлогын бичиг баримтанд бичсэн шиг хөгжил цэцэглэлтийг манай улсад авчирсан эсэхийг ярьмаар байна.
2008 онд хөрөнгө оруулалт, нэн ялангуяа алтны уурхайн хөрөнгө оруулалт оргил цэгтээ хүрсэн. Мэдээж ашигт малтмалын нөөцтэй баялаг ордуудаа хуваарилж зохицуулалт хийсний дараа хөрөнгө оруулалт буурах нь ойлгомжтой байсан.
2010 оны эцсээр уул уурхай, ялангуяа алт олборлох салбар гоцлох үүрэгтэй байсан, нийт хөрөнгө оруулалт 5 тэрбум долларт хүрч, Танзани улсын жилийн төсвийн 60 хувийг бүрдүүлж байв. Гэвч Дэлхийн Банкныхны ярьж байгаа энэ асар их мөнгө Танзанийн ард иргэдийн аж амьдралд нөлөөлсөн нь үзэгдэж мэдэгдэх нь ховор. Жишээлбэл, гадаадын уул уурхайн компаниуд 1997-2010 онуудад нийтдээ 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч зөвхөн 2009-2011 онуудад гэхэд л ашигт малтмалын экспорт 4.55 тэрбум доллар хүрсэн ба үүнээс Танзанийн засгийн газар татвар ба роялти төлбөрөөр еөрдөө 196 сая доллар олжээ.
Энэ бүгдийг дүгнэж хэлбэл, 2000-2011 онуудад гадагш зөөсөн ашигт малтмалын экспортын дүн уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их байгаа бөгөөд энэ байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Уул уурхайн салбарыг өмгөөлөгчид болохоор Танзанийн эдийн засагт үр өгөөжөө өгсөн хэмээн ярьж, шинээр байгуулагдсан ажлын байрны тоо, татварт төлсөн зардал мөнгө, гадаадын компаниас нийгмийн үүргээ ухамсарлаж орон нутгийн эдийн засагт тусалсан тухай статистикийн мэдээ үзүүлэх гэж зүтгэдэг. Тэд уул уурхайн салбараар дамжин Танзанид орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнг дурьдаж, сүүлийн арван жилд алтны экспортын орлого өсөж байгаа талаар тэмдэглэдэг.
Хариуд нь би тэдэнд статистикийн мэдээний хүрээнээс гарч сэтгэхийг зөвлөдөг. Энэ бүх тооны цаана юу болоод байгааг ойлгохын тулд цаана нь өрнөж байгаа үйл явдлыг ажиглаач гэж уриалдаг.
Танзаничуудад статистик тоо хэрэггүй. Тэд амьдралд нь мэдэгдэхүйц, тодорхой өөрчлөлт авчираx эерэг үр дүнг хүлээж байна. Тэдэнд уул уурхайгаас олсон ашгаараа барьсан орчин үеийн зам, сургууль, эмнэлэг хэрэгтэй. Танзаничууд үр ач нартаа хандан “Алт, алмааз, танзанитын баялгаа ашиглаад та бүхний өмнөх энэ бүх зүйлийг бид бүтээн босгосон юм” гэж хэлэхийг хүсч байна.
Би танзантитын уурхайнаас бусад бүх уурхай дээр очиж үзсэн. Хаана ч очсон жирийн хүмүүсийн аж амьдралаас тасархай өөр байдаг. Уурхайн байгууламжийн хашаан дотор гадаад дотоодын уурхайчид орчин үеийн амьдралаар амьдарч байхад уурхайгаас хэдхэн километрийн цаана энэ асар баян газар нутгийн эзэд нь өдрийн талхаа олох гэж зовж зүдэрч байгааг би олж хардаг.
Томоохон уул уурхайн компаниуд огт төлбөргүйгээр эсвэл Газрын Хуулийн дагуу шалихгүй мөнгө төлсөн болоод газар нутгийг нь булаасны улмаас орох оронгүй болсон иргэдтэй би таарч байсан. Уул уурхайн компаниуд амьдралын төлөө тэмцэж яваа орон нутгийн уурхайчдыг ад үзэж, яг гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэтээр харьцаж байхыг би харж явлаа.
Гэхдээ би өнөөдрийг хүртэл нэг л зүйлийг олж харсангүй. Танзани мэтийн Гуравдагч Ертөнцийн орнуудыг гадныханд үүд хааалгаа нээж, нөөц баялгаа найр тавин өгөхийг ухуулахдаа даяарчлалыг магтан дуулагчдын амладаг тэр хөгжил цэцэглэлийг би хаана ч харсангүй.
Орчуулсан Э. Амарлин (http://golomt.org)
Сэтгэгдэл0
ХЦС ЯМАР ТЭНЭГ УЛС ХАРЬ ҮНДЭСТЭНГ ӨӨД НЬ ТАТАЖ ӨГӨӨМРӨӨР ТУСЛАХ ВЭ ДЭЭ.БУРХАН Ч ГЭСЭН ЗААВАЛ АШИГ ХАРНА Ш ДЭЭ.ЭРГҮҮ ЮМ САРААЧИХ ЮМ.АМАРЛИН ТА ЯДАЖ ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ АВРАЛ ЭРЭЭД БАЙГАА МОНГОЛ ХҮНДЭЭ ЗУУН ЦААС ЗҮГЭЭР ӨГЧ ҮЗСЭН ҮҮ?ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ ГЭДЭГТ БАТТАЙ ИТГЭЖ БАЙНА.СҮҮГИЙНҮҮД ХҮНД АЛГА ТЭНИЙЛГЭДЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.ШААРНУУД
хар ертөнц гэж биш өөртөө хамаарч болох хэсгийг нь харааяээ тэнэгээ өнөөдөр монгол улсын хөгжил жилд 12, 13, 14 хувь өсөж байна л гэнэ энэ өсөлт хаана хэнд наалдаад өсөөд байгаан? хариулах хүн байна уу? баячууд нь хэдэн сая доллараар машин унаж гадна хаус авч, казино тоглож алдаж байна. харин иргэдэд наалдсан юм юу ч байхгүй бүр юу ч шүү. харин ч авдаг цалин нь дөнгөн данган амьдралд нь хүрдэг байсан бол одоо өрнөөс өрөн дунд амьдардаг болж. өртэй хүн үг хэлэхгүй өндөлжөхгүй олон үг ярихгүй ард түмнийг өрний сүлжээнд байлгаж хүчээр ам, хэлийг нь боож баглаж харин хэдхэн хүн уул уурхайн бараг бүх орлогыг хаман сууна. статистик харахад, албан тушаалтан авилгачинй болон төрийн мөнгөөр хайгуул хийсэн ордонд эзэн суугчин, ард түмний баялаг хөрсөн доорх баялгыг минь зөөгчдөд монгол улсын амьдрал сайхан харагдаж байгаа яаг идхэд бэлэн болсон бургер кола шиг амттай тэд монголдоо амьдарахгүй банкныхаа дансыг интернетээр шалгачаад дэлхийн хамгийн тансаг газруудад зугаалж яваа. амьдрал ийм л байна худлаа 10 20хувийн өсөлт гэж сайхан тоо харуулчаад өрөөний сүлжээгээр амыг нь барьж хүзүүг нь багалзуурдсан ийм л амьдрал. зэрэг гараанаас гарсан орнуудын хөгжлөөс даруй 10 20дахин буурай ядуу улс болж байна. өдөр ирэх тусам ядуурч хоосорч байна. тэрийгээ та ч таны найз ч мэдэхгүй энэ бүхийг шилний цаанаас чихэр долоогоод сайхан худал үгээр чихийг чинь дүүргээд л бодоо. МОНГОЛЧУУД ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХАРУУДААС Ч ДОР??? ХАРУУД МЭДЭЭД ЯРИА ЯВЖ БАЙНА. МОНГОЛД ХАРИН ХЭН Ч ЯРИАГҮЙ МЭДЭЭГҮЙ МЭДКҮ, МЭДРЭХЧГҮЙ ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ ХЭДЭН ХАЛТАР МОНГОЛЧУУД МИНЬ
… Eagle ТВ бол Монголчуудын тархийг угаах зорилготой , харийнхны дохиураар хөдөлж байдаг өөрсдөдөө ашигтай бол Америк , Өрнөд , Хятад болон ардчилсан хужаа нарын үйл ажиллагааг зөвтгөсөн , тэднийгээ хамгаалсан ямар ч худал мэдээллийг улайм цайм цацдаг хужаа муур багш Баобаарын удирдах хөтөлж явуулдаг газар мөн. ... Eagle ТВ г үзээд эсрэгээр нь ойлгоход нэг их алдаад байхгүй болов уу. ... Хэдэн хөтлөгчид нь Монгол хүмүүс байх бөгөөд эдгээр ардчилсан хужаа луйварчид урвагчид харийн доншуурчид Монгол улсаас зугтан тонилох үед Монголчуудынхаа нүүрийг хараад хээвнэг байж чадахгүй л болов уу. ...
Зочин,182.160.0.115-д Чи үнэн юмны үнэ цэнэ гэдгийг мэдэдгүй өрөвдөлтэй амьтан юм.доктор Э.Амарлингийн мэдээлэл үргэлж үнэ цэнэтэй бодитой байдаг.Жишээ гэхэд ураны талаар өгсөн видео материалууд байна.Өөрөө үнэн зөв мэдээлэл олоод авч чададгүй, хүн бэлэн хоол болгоод өгөхөөр шингээчиж чададгүй, өрнийхэний үзэл сурталд тархиа угаалгачсан, тэдний гар хөл болсон ийм амьтас хаанаас гараад байдаг байнаа.
GETEL NOGOO TEMUUJIN TENEGUUD NI GADNIIHNIIG SHUTEED L SDA
Нэг. Мариа гэдэг еврэй эмэгтэйн хүүгийн нэрийг Есүс буюу Мессиа гэдэг бөгөөд энэ Еврэй үгийг грекээр Христ гэдэг. Өөрөөр хэлбэл уг чанартаа Иудагийн буюу Еврэйн шашин юм. Хоёр. АНУ-ийн жирийн ард түмэн бол бидний л адил хүмүүс. Харин улстөрийн бодлогыг нь Ротщельд, Буш тэргүүтэй 8 хан Еврэйн клан-отгийхон барьж бүх дэлхийг хаанчлах бодлого явуулж “ардчилал, хүний эрх” г.м. гоё сайхан үгээр баг хийж ард түмний тархийг угааж байдаг. Жишээ гэхэд АНУ-гийн ард түмэн дэлхийн 2-р дайнд Оросууд оролцсон гэдгийг ч хүртэл мэдэдгүй, үнэн чанартаа гол юм нь хаалттай , хамгийн их хаалттай мэдээлэлтэй улс гэдгийг ард түмэндээ яагаад хэлж болохгүй гэж. Ийглийхэн ямар шашин шүтэх нь өөрсдий нь хэрг боловч явж явж эцсийн дүндээ 8 хан Еврэй гэр бүлийхэний төлөө улс орноо шашин хоорондын мөргөлдөөнд зүтгүүлж байгаа хэрэг.Ёвропын холбооч бие даасан улстөрийн бодлого явуулах чадваргүй. Одоохондоо бие даасан үндэсний бодлого явуулж чадаж байгаа орон бол зөвхөн Хятад,Орос хоёр л байна.Месионерүүд гээд баахан хүүхнүүд явдаг биздээ, тэр чинь бүгд еврэй нар.Хамгийн үндэсэрхэг үзэлтэй шашин бол Еврэй шашин.Ер нь боломж байвал Бурханы шашины сургааль, Коран судар,Библи, Иудийн шашин зэрэг голлох шашнуудын судар сургаалиудыг бүгдийг нэг уншчхад тун гэмгүй. Хөрөнгө мөнгө, эрх мэдлийн зөрүү, их байх тутам ардчилал,хүний эрх,эрх чөлөө, шудрага ёс гэдэг коммунизмаасаа дутуугүй хий үзэгдэл болон хувирдаг энгийн үнэнийг хүн бүр ойлгомоор юмдаа. Тэр диваажингийн орон чинь хаач байхгүй, буй болохч үгүй. Жирийн ард түмний хувьд өөрийгээ хамгаалах, тэсч үлдэх боломж нэг үндэстэн-улсад илүү байдаг. Энэ боломжийг ашиглаж чадах эсэх нь үндэсний эв нэгдэл нягтралаас хамаарна. Аливаа үндэсний эв нэгдэл “сэргэн мандалтыг” дагуулдаг бол задрал нь мөхөлд хүргэдэг. Өөр шашин шүтлэг ард түмнийг заавал задралд хүргэдэг.
хар ертөнц гэж биш өөртөө хамаарч болох хэсгийг нь харааяээ тэнэгээ өнөөдөр монгол улсын хөгжил жилд 12, 13, 14 хувь өсөж байна л гэнэ энэ өсөлт хаана хэнд наалдаад өсөөд байгаан? хариулах хүн байна уу? баячууд нь хэдэн сая доллараар машин унаж гадна хаус авч, казино тоглож алдаж байна. харин иргэдэд наалдсан юм юу ч байхгүй бүр юу ч шүү. харин ч авдаг цалин нь дөнгөн данган амьдралд нь хүрдэг байсан бол одоо өрнөөс өрөн дунд амьдардаг болж. өртэй хүн үг хэлэхгүй өндөлжөхгүй олон үг ярихгүй ард түмнийг өрний сүлжээнд байлгаж хүчээр ам, хэлийг нь боож баглаж харин хэдхэн хүн уул уурхайн бараг бүх орлогыг хаман сууна. статистик харахад, албан тушаалтан авилгачинй болон төрийн мөнгөөр хайгуул хийсэн ордонд эзэн суугчин, ард түмний баялаг хөрсөн доорх баялгыг минь зөөгчдөд монгол улсын амьдрал сайхан харагдаж байгаа яаг идхэд бэлэн болсон бургер кола шиг амттай тэд монголдоо амьдарахгүй банкныхаа дансыг интернетээр шалгачаад дэлхийн хамгийн тансаг газруудад зугаалж яваа. амьдрал ийм л байна худлаа 10 20хувийн өсөлт гэж сайхан тоо харуулчаад өрөөний сүлжээгээр амыг нь барьж хүзүүг нь багалзуурдсан ийм л амьдрал. зэрэг гараанаас гарсан орнуудын хөгжлөөс даруй 10 20дахин буурай ядуу улс болж байна. өдөр ирэх тусам ядуурч хоосорч байна. тэрийгээ та ч таны найз ч мэдэхгүй энэ бүхийг шилний цаанаас чихэр долоогоод сайхан худал үгээр чихийг чинь дүүргээд л бодоо. МОНГОЛЧУУД ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХАРУУДААС Ч ДОР??? ХАРУУД МЭДЭЭД ЯРИА ЯВЖ БАЙНА. МОНГОЛД ХАРИН ХЭН Ч ЯРИАГҮЙ МЭДЭЭГҮЙ МЭДКҮ, МЭДРЭХЧГҮЙ ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ ХЭДЭН ХАЛТАР МОНГОЛЧУУД МИНЬ
Sanal neg baina.
… Ардчилал хэмээх харийн далд эзлэн түрэмгийллийн үр дүнд түрийний хужаа бөөснүүд толгойд гарч буруу аргаар тэсэртлээ таргалсан энэ цаг үед Монголчууд хоймроос доошлон өөрийн гэсэн бүгдээ харийн доншуурчдад алдан турж эцэн , өрөнд баригдан үүд хавиар эргэлдэн Ардын , Хувьсгалтаараа талцан байх нь өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй. ... Монголын язгуур төрийн удирдлаганд бус Хятад, Америк , Өрнөдийн далд колончилолд буй Монгол орны өнөөгийн дүр зураг ийм байхаас ч аргагүй, … Урд цагт Манжийн амбан сайд гэж байсан бол өнөө үед Өрнөдийн шар үстэй топ менежер гэх эзэрхийлэгчид хүндэтгэлийн тавцанд залран , элдэв төлөөлөгч нэр зүүсэн Хятад хүмүүс Төрийн ордноор нэг холхиж угсаа нэгтэй ардчилсан хужаануудтай хамтран боловсруулсан Монголыг доройтуулж далдуур эзлэх хорон төлөвлөгөөгөөнүүдээ хэрэгжүүлэхээр сэм үгсэн хуйвалдаж Монголын хуулийг Монголыг бутаргах балт болгож , ... Монгол банкны үнэ тогтворжуулах хөтөлбөр , Их хааны нэрээр халхавчилсан Ардчилсан Бонд , Самуурай бонд , Төсвийн зардал хэд дахин өсгөх замаар луйвардах бэлэн мөнгө зарцуулах эрх мэдэлд шунал нь дэндсэн ардчилсан хужаа луйварчид урвагчид Төрийн албыг төрлийн алба болгон халаасаа түнтийтэл дүүргэн , харь орон дахь офшор данс руугаа гуйвуулан гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр хожмын уруудах цагт зугтаах бэлтгэлээ эртнээс сүрхий бэлтгэцгээж байна. ... Гэвч ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоордогын адил удахгүй бүх зүйл эсргээрээ эргэн Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдацгаах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Udahgui manaih ch bas iim l bolno
Түүх давтагддаг . ... Өнөөгийн Украйнд болж байгаа Өрнөдийн илт зохион байгуулалт дор фашизмийг дэмжигч үндсэрхэг хүчин дээрэмчид, бандерачуудаас зонхилсон барууны хүч нь зэвсгийн хүчээр төрийн эргэлт хийж , олигархиудийн гар хөл болсон Януковичийн засаглал нь тэднийг эсэргүүцсэнгүйгээр Украйны ард түмнийг зөнд нь хаяж хар амиа хайцаалав. ... Илээр байлдаагүй , далдуур цус урсгаснаараа ялгаатай боловч Монголд 2012 онд АНУ Өрнөд Хятад хамтран АНУ ын хар машинаар луйвар хийн төрийн эрх мэдлийг булаан авч тэдний утсан хүүхэлдэйнүүд ардчилсан хужаа , луйварчид урвагчид төрийн эрхийг хууль бусаар эзэгнэсэн . Тэд Монголын Хил , Хэл , Мал, Бэлчээрийг устгах далд төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж хорлож байгаа шиг Украйнд ч мөн адил устган нураах , өшөө авах үйл ажиллагаа маш эрчимтэй өрнөж байна. ... Түүх давтагддаг юм . ... , Зөвт үйлийг хийгч нь эхлээд ялагддаг боловч эцэст нь ялалтын тугаа заавал ч үгүй харийн дайсны толгой дээгүүр мандуулах болно. ...
Bolosrolgui, medleggui deer ni naanaa eh oronch tsarialj (ard timniihee tuluu temtsej baigaa nertee) tsaaguuraa huviin erh ashgaa bodson humuus haa saigui baidag daa. Hun ugaasaa hiimel nuureer ih hol yavdag ni unen yum.
Энэ аль улсын хэл вэ?
Наадах чинь молор-Эрдэнэ гэдэг хэл байна.Энэ сайтад монголоор яг юм ингэж бичээд байдаг юм.
Сайн байцгаана уу? Хүн гээчийн ахуй амьдрал аж төрөлт аливаа зүйлийн хөгжил дэгжил дэвшил мандал уруугаа харчихаад буйг, элдэв юм эд гэдэг чинь хэн нэгнийхээ турхирсан оноогоор шинжээр бус Оюутай төрсөн Хүн гэгдэээ улбаалаад Замбуулингийнхаа жам ёс жаяг жудаг цадигаа дагаад хөвөөлж хөвөрдөж байдагий, энэ бүхэн нь нэгэн цогц цул байж байжээж, түүний дотор Хүн гээч гагц орон нутагтаа төдийгүй Хөвчин Дэлхий Хөрст Газрынхаа хаа ч байснаас үл эс хамааран зүйгээ алдаагүй цогц цул Оюугаараа нэгдэн нийлж түүнийгээ тулж түшиж дэмнэж байж амар мэнд амарлингаар улам цааш хөдөлж явах юм байна, эс тэгвээс бүхнийг умартаж гагц нэгэн зүйлдээ улайрагсдагчуул, тэднийг эндүү андуу, буруу зөрүүгээр ухаж ойлгон дэмжигчдийн үйлийн нь лай ланчгаар амьдран сууж буй Хорвоо Дэлхийгээ сөнөөж сүйрүүлээд хамтдаа цугтаа "амар сайхан жаргажээ" болчих гээд буйгаа зөнгөөрөө совингоороо, өөрийнхөө аж төрөлтөөрөө, аливааг мэмийн нүдээрээ харж ойлголтоороо, ухаарлаараа, сэхээрлээрээ, аливаан агуулга болоод ухагдахууныхаа үзүүр ёзоор, зах сэжүүрийн мөн голын нь үлэмжийн чанарыг мэдүүлэх Оюугаа боож хаалгүйгээр, боолгож хаалгалгүйгээр чиний нь үнэнг нь харж хардаг болж буй ХҮН ОЛШРООД Л, УЛАМ БҮР ОЛШРООД Л, ИХЭСЭЭД Л БУЙГ ХАРАХ МЭДРЭХ САЙХАН.
гэгдэхээ, байдагийг, мэлмийн
Ene haraa Haruud iim tenegshdee.Harin bid bol tenger yazguurt Chigisiin mongolchuud .Tiimee Elbegee, Bayarcogtoo
ene unekheer bodit baidal deer ingej bgaa. unekheer saikhan orchuuljee . ajiliin amjilt husye.
… Монгол улсын төлөө нэг ч сайн зүйл хийгээгүй байж Телевизийн дэлгэц дээр, Хэвлэлийн хуудаснаа их ажил хийсэн мэтээр тайлагнадаг худалч , хорон санаат урвагч ардчилсан хужаа Ц Элбэгдорж , ерөнхий хулгайч Н Алтанхуяг тэргүүтэй ардчилсан удирдагчдын хэлсэн үг , хийсэн булхай нь гурав алхалгүй баригддаг ч , сувгаа солиод нөгөөх л худал хуурмагаа давтах нь аймшитай бөгөөд гутамшигтай . ... Ардчилсан хужаа Ц Элбэгдорж Хойд Солонгост очоод нэг зүйлийг ихэд олзуурхан хүлээж авсан нь Их Удирдагчийнхаа хэлсэн үг бүрийг тоть шиг давтан үйлдэж байдаг аль ч талдаа бодож сэтгэх хориотой боолчлогдсон N.Korey ард түмэн шиг Монголчууд хэзээ ч болж чадахгүйгээс хойш Том төрөөс Ухаалаг төр лүү хэмээх шинэ онолыг дэвшүүлэн цахим засаглалаар төрийн албаны бүхий л ажлыг гүйцэтгэх нь ихэд оновчтой шийдэл болохыг ойлгон хорон санаандаа ажил хэрэг болгохоор улайран зүтгэж байна. ... Цахим засаглал, кибер программчлалын дагуу Монголын ард түмний сонгоогүй 2012 оны УИХ ыг сонгосон мэт өөрчилж чадсан , 2013 онд айлган сүрдүүлж хууль бусаар хууран мэхлэх арга замаар ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжийг гаргаж өгсөн гарын доорхи цахим засаглалыг газар бүр хэрэгжүүлэх нь Монголыг Хятаджуулж шинэчлэх үйлсэд юутай ч зүйрлэх аргагүй өндөр боломжийг олгож байгаад талархсан ардчилсан хужаа , луйварчид , урвагчид Аймаг , Дүүрэг бүрт Түц машин суурилуулж , Монголын хүн бүрт цахим үнэмлэх олгон Өөртөө засах Өвөр Монгол лугаа адил Цахимжсан засах засаглалтай Хятадын бодлогын нэг хэсэг болгохоор зүтгэж байна. ... Монгол улсын төлөө Монгол хүн л зүтгэнэ . Харин цахим төхөөрөмжийн программыг хэн зохиосон , удирдлага нь хэний мэдэлд байгаагаас хамааран ямар ч тоо баримт, өгөгдөл оруулан уншуулах боломжтой гэдгийг адгийн тэнэг, гэнэн нэгэн байсан ч ойлгохоор цаг үед, 21 р зуунд Монголчууд бид амьдарч байна. Гэвч ардчилсан хужаа луйварчид урвагчдын хорон муу санаа бүрэн биелэх тавилангүй бөгөөд тэд Хан Тэнгэрийн хилэнд устаж мөхөх болно. Харин хөх тамгат Монголчуудаа ухаантай, сэрэмжтэй байгтун . Дайсныг холоос эрэх бус хажууд чинь тэд хужаа цусаа ардчилал нэртэй хамтатган Монгол орныг минь багалзуурдан эзлэхээр улайран дайрцгааж байна. Тэдний шуналд хязгаар байхгүй бөгөөд хорон санаанд нь ч тулж зогсох цэг өгөгдөөгүй юм. Тэд боломж олгосон цаг мөч бүрт устгасаар, бузарласаар , хулгайлсаар байх болно гэдгийг хатуу санацгаагтун . !!! ... Толгойгүй амьд хүн гэж байдаггүйтэй адил Төргүй, засаг захиргаагүй тусгаар улс орон гэж байдаггүй юм . Хэрэв чи өөрийн Монгол овогтон , цус нэгтнээ үгүйсгэвэл нөгөө нь харийн зүрх сэтгэлээр Элбэгдорж, Уянга гэгч хужаанууд хонины арьс нөмрөн наанаа сэтгэл гижигдсэн зовлонг гэтэлгэх сайхан үгс урсган худал инээд алдаад , цаанаа чиний амьдрах орчинг бусниулан хорон муугаа үйлдсээр ирээдүйг чинь харанхуй мухар тавилангийн хэлхээсэнд оруулах гэж оролдсоор байх болно. Ардчилал нэрийн дор Хүн ахтай дээл захтай хэмээх эцэг өвгөдийн алтан сургаалыг умартан захирах, захирагдах ёсыг огоорон , архидалт, завхайрал, авилгал хулгай хийх хоосон эрх чөлөөнд мансууран улс орноо алдах нь ухаант хүмүүний хийх ёстой ажил гэдэгтэй та санал нийлэхгүй биз . Би ч мөн адил . Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн , дуугарвал дуу нэг , дугтарвал хүч нэг байж тэмцэх зангилгийн цаг үед бидний хөх тамгат Монголчууд амьдарч байна. ... Ухаарагтун , Тэмцэгтүн . !!! . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...
Баабар,С.Баяр мэтийн гадаадын уяаны ноход амиа тэжээхийн тулд улс орныхоо эсрэг ажиллаж олон жил боллоо. Эд нарыг яаж уяаны нохой болдог тухай Ассанжийн илчилснийг твиттерт гоё бичсэн байна лэ. с.Баяр гээд байсан чинь зүгээр нэг муу мэдээлэгч байсан байна лэ.Ха ха ха ... Ийм хүн хог шаарыг МАН тахин шүтдэг гэж үү.
…Хулгайч луйварчин байх нь хамаагүй мөнгөтэй болж л байвал үхээд тамд очсон ч хамаагүй. Социализм , капитлизм гэж туйлширaхаас илүүтэй өмсөх хувцас, идэх хоолтой болох нь хамгийн чухал … гэж танай Дэн Сяопин чинь хэлсэн тийм үү. ... гэхдээ Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ , Сарыг дагавал сарны гэрэл , мууг дагавал могойн хорлол . ... Хичнээн хүнд хэцүү байсан ч зөвт зам дээрээ эргэлт буцалтгүй зогсож чадсан хүмүүс эцэстээ сайн сaйханд хүрдэг , ... Харин хатуу нөхцөл байдалд бууж өгөгсөд эд хөрөнгө , эрх мэдэлд шунаж , идэх уухыг урьтал болгодог ч эцэстээ юу ч үгүй хоцордог юм. Хятадын 5000 жилийн түүх нь боолын хөдөлмөр дээр тогтсон бүдүүлэг гар үйлдвэр , хөгжлийн жамаар хоцрогдсон техник технологитой аж үйлдвэржилт , авилгал хээл хахууль , хууран мэхлэлтээр дүүрэн байдаг . Тийм дээ ч хөрөнгөтний нийгэм капитлизм нь тэдний урьд өмнө байсан амьдралын хэв маяг , амьдрах орчин нь байсан болохоор маш хурдан үндсэн дүрдээ хувирч Трилион $ тай болсон ч нөгөө л боол сэтгэхүйгээрээ, шуналт зангаараа ичих чүгүй Монгол мэтийн зовж буй орнуудын 125 $ байдаг коксжих нүүрсийг 40 хүрэхгүй $ аар ил цагаан дээрэмдэх, Дорнодын Дашбалбарын ураныг нууцаар олборлон хулгайлах үйлдэл хийхдээ өөрсөд шигээ хулгайч хуурамч ардчилсан хужаа луйварчидтай Хятад төрийн нэрийн өмнөөс хуйвалдан бузар муугаа үйлддэг . Харин Монголчууд үндсэндээ сүүлийн 20 иод жилд худал хуурмаг , хорон муу дүүрсэн капитлизмаар замнаж байгаа бөгөөд энэ бол Монголчуудын төрөлх бие биенээ хүндэлж шударгаар амьдардаг талын нүүдэлчин зан чанартай огтхон ч таарахгүй учраас одоогийн оюуны хөгжлийн зогсонги байдал үүсээд байгаа юм. ... Удахгүй энэ бүх сэтгэлгээний өөрчлөлт , нийгмийн мөн чанарыг нэлээд гүнзгий ойлгох тусам өнөөгийн худал хуурмаг, авилгал, хээл хахууль, урвалтаар дүүрсэн хөл толгойгоо орооцолдуулсан эх захгүй мөнгөний төлөөх ардчилсан нийгмийн мөн чанарыг сэтгэлийнхээ гүнд хүлээн авахаас татгалзсан ихэнх Монголчуудын хандлагaaр илрэх улс төрийн орчин дахь өөрчлөлтөөр , ... Мөн Америк , Өрнөд , Хятад мэтийн хумсаа нуусан муур шиг бузар санаатай , өлөн чоно мэт ховдог сэтгэлтэй улс орнуудыг таашаахаа больж илтэд Оросыг дэмжиж байгааг, за гэвэл ёогүй Оросуудад нийгмийн олонхыг хамарсан хэмжээнд шударга үнэнч зан чанар оршин байгаа болохоор гэж тайлбарлаж болно. … Монголчуудын өнөөдөр туулж буй зам нь ирээдүйн цаг үеийн хувь тавиланд нь бэлдэх зориулалттай учраас аливаа асуудлыг бэрхшээлийг өөр нүдээр харж сурах хэрэгтэй. Хэрэв бид 1990 онд Хятад гэж ямар улс байдгийг бараг мэдэхгүй шахам байсан бол одоо хулгайч , хуурамч , боолын сэтгэлтэй үнэн зөвт зан чанар гэж өчүүхэн ч байхгүй улс орон гэдгийг ойлголоо. Тэр цаг үед Америкчууд гэж хэн бэ гэх талаар мэддэг Монгол хүн байсан гэхэд эргэлзэж байна. Европд фашизм 1945 онд булшлагдсан гэж үзвэл АНУ неонацизмийн буухиаг үргэлжлүүлэн авч явч байгаа түрэмгий , хүний үнэргүй , дэндүү шуналтай улс орон гэж хэлэхэд нэг их хэтэрсэн болохгүй гэж бодож байна. Монгол ахан дүүс минь бид 1990 онд балчир хүүхэд мэт гэнэн итгэмтгий сайхан сэтгэлтэй ард түмэн байсан. Ардчилалын хэмээх чимээгүй булаан эзлэх дайны туршид дэлхий дахиныг сэтгэлдээ багтааж чадсан, ихэд хашир суусан , тэвчээртэй наaнуу цаанууг ойлгодог , гэхдээ үндсэн мөн чанар болох нүүдэлчин зөвт чанараа алдаагүй ард түмэн болон сайн тал руугаа өөрчлөгдөн хувирчээ. ... Монгол ахан дүүс минь бид өөр зуур буй ардчилсан хужаа луйварчид урвагчид болон хорон муутангуудыг эгнээнээсээ зайлуулан хорт хавдраа тайруулан авахуулах өвчтөн адил эгнэгт ангижирч , нэгэн тугийн доор нэгдэн нягтарч , зөвт зам дээр гаран Монгол улсын сайн сайхны төлөө зүтгэн тэмцэх зангилгийн цаг нэгэнт иржээ. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Harin l dee 1
Harin l dee 2
Unen 1
Aaaa
тэгэж хошгоруулдаг байсан юм уу, мэдээгүй ш дэ
altangerel
алтантуяа
xaanaasdaa, mungu av,xugj geed bxad.xuurxiig gurduud l...
… Одоогийн нөхцөлд барууны ертөнц , капитлистууд томоохон донсолгоон бутрал мөхлийн үедээ орж байна. Өнгөрсөн зууны эхээр бас л ийм донсолгоонд орсон боловч тэд бусдын цусыг сорж амьдардаг махчин лугаа адил учраас өрөөлийн зовлон зүдгүүрээр амьд явах эрхээ уртасгахаар Дэлхийн нэг, хоёрдугаар дайныг хүчээр өдөөж капитлистуудын далд мөрөөдлийг , Гитлер илээр хэрэгжүүлэн олон олон орны ард түмнийг тарчлаан зовоож цусан далайд живүүлэн байж тэд эдийн засаг, нийгмийн хямралаа зогсоож чадсан бол , 1990 ээд онд социалист системийн задрал ЗХУ ын уналтаас бий болсон нөхцөлд бусдын баялгийг сорон бас л мөхлийн хугацаагаа хойшлуулж чадсан . Одоо барууны капитлистууд шинэ дайн үүсгэн , шинэ зовлонд дэлхийг оруулж байж үүсээд байгаа хямралаас гарах боломжтой учраас шинэ тогтворгүй байдлыг хүчээр бий болгох , мөн АРДЧИЛАЛ нэрийн дор улс төр, эдийн засгийн хараат орнуудынхаа эгнээг өргөсгөж тэдгээр орны ард олныг тагнуулын байгууллага , өөрсдийн хүчирхэг мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан худал хуурамч мэдээлэл түгээн өөр хооронд нь яс хаяж дайтуулан баялгийг нь өөрсдийн гар хөл болсон урвагч ардчилсан улс төрийн хүрээнийхний хүчээр цөлмөн дээрэмдэж , хортой хүнсний бүтээгдхүүнээр хангах, элдэв вакцин нэрээр хүн амыг нь хомроглон устгах ажиллагааг идэвхтэй гүйцэтгэж байна. Дэлхийн аль ч оронд ардчилал нэрийн дор дарангуйлагч болсон ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгууд , тархи угаагч хужаа муур багш Бао баабарууд байдаг . Тэдний үүрэг бол өнгөн дээрээ үргэлж сайн сайхан зүйл ярих боловч, ачир дээрээ үргэлж хорон мууг хийж улс орныг бузарлаж байдаг. 1990 ээд оноос хойш эдгээр ардчилсан гэх эрхмүүд өөрсдийнхээ гар хөл болсон луйварчидтайгаа цуг улс орон, газар нутгийг цөлбөн хоосолж , Mонголчууд хэрүүл тэмцэл, өвчин зовлон, ядуурал, архидалтаас салахаа больсон . Тэд энэ бохир муу ажлаа тун дуртайяа гүйцэтгэдэг . Учир тэд Xятад цустай хужаа нар учраас , Монголчуудыг хорлож, алж устгах нь тэдний түүхэн үүрэг, зорилго нь болж байдаг . Барууны харийн дээрэмчид , Xятад угшилтай хужаа нартай тун хурдан хэл амаа ололцож байгаа нь хэн хэн нь Монголчуудын тусгаар тогтнолыг бусниулж , хүн ардыг нь хоморголон устгах ашиг сонирхолд нийцэж байгаа гэсэн үг . Өнөөдөр Хятадад , Өрнөдийн томоохон үйлдвэрүүд ажиллаж тэдний ашиглах түүхий эдийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Барууны ардчилалыг түгээгч хөрөнгөтнүүд болон Xятадуудын амин хэрэгцээ болсон түүхий эдийг хамгийн хямд үнээр нийлүүлж болох газар бол Монгол орон. Тиймээс өнгөрсөн УИХ ын сонгуулиар өөрсдийн утсан хүүхэлдэй Ц Элбэгдорж тэргүүтэй АН тэдэнтэй эвсэгчидтэй хамтран сонгуулийн санал тоолох машинаар ард олны сонголтыг хувирган өөрчилж хууран мэхлэх замаар төрийн эрх мэдлийг тэд гартаа авсан . Өнөөдөр амташсан хэрээ арван гурав дахина гэдэг шиг нөгөө л бохир аргаа хэрэглэхээр зэхэж байна . Хэрвээ сонгуулийн ирц заасан хэмжээндээ хүрэхгүй бол бүтээхэд ихээхэн цаг хугацаа шаардагдсан олон сая доллараар захиалж хийлгэсэн ардчилсан хужаа Ц Элбэгдоржийг ялуулах хар машины программ нь үр дүнгүй болох аюултай . Эцэст нь тэд Tөрийн бүх эрх мэдлийг хууран мэхлэх замаар авч , Монгол Tөрийн төлөө зүтгэдэг хэнийг ч гэсэн элдэв гэмт хэрэг хүчээр тулган хүлээлгэж, устган дангаар ноёрхохыг хүсэж байна. Тиймээ барууны луйварчид , Xар Xятадын дээрэмчидтэйгээ хамтран ардчилсан утсан хүүхэлдэйнүүд тэдэнтэй эвссэн урвагчидтай нийлэн Монголын тусгаар тогтнолыг бусниулахаар заналхийлж байна… Гэвч тэд нэг зүйлийг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй. Монгол бол Мөнх Тэнгэрийн өв болсон улс орон , газар нутаг мөн . Монголын ард түмнийг хамгийн хүнд хэцүү үед нь Мөнх Тэнгэр Эцэг минь , Өөрийн хүчээр авардаг гэдэг нь түүхэн үнэн. Энэ газар нутаг руу довтолсон, өнгөлзсөн хэн боловч асар хүнд гашуун зовлонд унаж эцэстээ мөхдөг … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Монголчууд болгоомжтой байх учиртай. Биднийг энэ Танзанитэй адил бодож байгааг угуйсгэхгуй
Ner n afrik Tanzana bolovch ene uil yavts Mongold 100% heregjij baigaa.Baruuniihnii luivar yag l ingej yavagddag.Mongoliin zasagiin gazar, nuguu 76 ene niitleliig, orchuulgiig olon dahin unshaasai. Ehleed ogtsom hurungu oruulaad, ard tumen n unen baidliig oilgood eserguutseed ehleheer n hurungu oruulaltaa zogsooj ediin zasagiig n unadaad daraa n uursdiin hussen bolgonoo zasagiin gazaraar n batluulj, uursdiin tulgaltaa huulind n oruulj avaad muljij eheldeg. Ene yag odoo mongol ulsad heregjij bna.Amarlind bayarlalaa.Mongoliin afrik saiduud ulsaa husaldaj afrikiin zamaar orsonoo uhaarch baigaa boluu.Unendee baruuniihnaas oros, hujaa 2 n hamaagui deer.tertee tergui bid ene 2 ulstai hussen huseegui bayalgaa huvaaltsana.Tanihgui burhanaas tanidag chutgur n deer gedegdee