sonin.mn

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болж шүүх шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн хэргийг таван цагийн турш хянан хэлэлцэж шүүгдэгч Ц.Алдармаад 3.5 жилийн ял оноож энэхүү ялыг хоёр жилээр тэнссэн байна. Өөрөөр хэлбэл Ц.Алдармаа хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгүүлэх, гэмт хэрэг үйлдэхгүй байх шаардлагатай юм.

Хэрвээ тэрбээр дахин гэмт хэрэг үйлдвэл шүүхээс оноосон 3.5 жилийн ялыг биечлэн эдлэх юм. Түүний ял хөнгөрөх болсон шалтгаан нь гэвэл шинээр томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр Ц.Алдармааг Г.Оюутнуулын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзсэн учраас түүнд оноосон ялыг ийнхүү хөнгөрүүлэхэд нөлөөлсөн байна. Харин Г.Оюунтуулд оноосон ялын хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Эх сурвалж: