sonin.mn
Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүний хэрээр авто замын ослын тоо ч ихэсдэг байна. Үүний дотор хүүхдүүд осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг. Өнгөрсөн гурван өдөрт л гэхэд нийт 12 хүүхэд авто замын осолд өртжээ.Хүнд, хөнгөн байдлаар бэртсэн хүүхдүүдийн найм нь эцэг эхтэйгээ хамт машин дотор явж байсан байна. Энэ нь эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдүүддээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүйтэй холбоотой гэнэ. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хамгаалах бүсээ хэрэглэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байгаа аж.
 
Эх сурвалж: