Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа К.Женисгүлтэй ярилцлаа.
-Та хөдөө орон нутагт нэлээд олон жил ажиллаж байгаад ирсэн. Энэ хугацаанд нийслэлд өөрчлөгдсөн зүйл юу байна вэ?
-Тийм ээ. Одоогоос долоон жилийн өмнө янз бүрийн хууль бус үйлдэл гаргасан, хууль бусаар үйлчилгээ эрхэлсэн хүмүүс харьцангуй хүлцэнгүй, буруу зөвөө ухаардаг, ойлгодог байсан. Цагдаагийн тавьж байгаа шаардлагыг биелүүлдэг байлаа. Гэтэл одоо хууль бус үйлдэл гаргачихаад л шаардлага тавьсан цагдааг өмнөөс нь загначих гээд байдаг болсон байна.
-Цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг үл тоомсорлож байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?
-Цагдаагийн байгууллага өчнөөн шалгаад, хяналт тавиад, бүртгэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дагуу зөрчил арилгуулахаар мэдэгдэл хүргүүлдэг. Үүнийг авч хэлэлцэхгүй байна. Тиймээс бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, баг болон ажиллах хэрэгтэй байна. Нэг мөр хамтдаа газар дээр нь нэгдсэн шалгалт хийгээд асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Заавал төвөөс нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байж баг бүрдэж явна гэдэг бол учир дутагдалтай. Дүүрэг дотроо бүх мэргэжлийн байгууллагын хэлтэс, мэргэжилтнүүд төлөвлөгөө боловсруулж шалтгаан нөхцлийг тогтоон байнга хяналт шалгалт зохион байгуулах юм бол үр дүнд хүрнэ. Ийм ажлыг тогтмолжуулж байж үр дүнд хүрнэ.
Тэгэхгүйгээр ганцхан цагдаагийнхан өдөр шөнөгүй яваад нэмэргүй. Цагдаагийнхан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр хугацаагаар зогсоодог. Зөвшөөрөл олгодог газрууд буцаагаад л эрхийг нь сэргээдэг. Ийм байж болохгүй. Үүнээс асар их хор уршиг, муу үр дагавар гарна.
-Чухам ямар муу үр дагавар гараад байна вэ?
-Цаг хэтрүүлж ажилладаг баар цэнгээний газар, шөнийн дэлгүүрээс болж архидан согтууралт, түүнээс үүдэх гэмт хэрэг их гарна. Энэ массажны газрууд, түүнийг дагасан биеэ үнэлэлтээс болж бэлгийн замын халдварт өвчин газар авч байна. Эрүүл мэндийн тандалт судалгааны байгууллагаас 2014 онд гаргасан тайлангаар БЗХӨ-ний 45 хувь нь тэмбүү өвчин байна.
Оны өмнө ДОХ-ын халдвар авсан тохиолдол 181-д хүрээд байсан бол сая нэгдүгээр сард нэгээр нэмэгдэж 182 болсон байх жишээтэй. Үүнээс үзэхэд Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдхаар болчихоод байна. Энэ цөөн хүн амаа БЗХӨ, архидалт, гэмт хэрэг зөрчилгүй байлгах боломжтой. Хяналтаа сайн тавиад мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна.
Гэмт хэрэг зөрчил гаргаад байгаа газруудыг хаах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах цаг болсон. Буцаагаад зөвшөөрлийг нь сэргээх, шинээр зөвшөөрөл олгох асуудпыг таслан зогсоох ёстой. Тэгэхгүйгээр, зөрчил арилгуулж байгаа нэрээр тодорхой хугацаагаар хаагаад буцаагаад нээх нь цагдаагийн байгууллагын ажлыг дэмжих бүү хэл үгүйсгэж байгаатай ялгаагүй.
Ахиад л гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээд л, биеэ үнэлэлт, садар самууныг сурталчилах явдал үргэлжилсэн хэвээрээ л байгаад байна. Биеэ үнэлэх цэгүүд долоон жилийн өмнөхөөс улам нэмэгдчихсэн, илүү нууц байдалд орчихсон байна.
Жишээ нь “Гулгаа массаж” гэсэн хоёрхон үг, утасны дугаар бүхий зарууд энд тэндгүй байгаа. Утас руу нь залгаад тусгай үйлчилгээ байгаа юу гэхэд байгаа л гэнэ. Гулгаа массаж гэдэг нь өөрөө садар самуунд уруу татсан массаж гэдгийг уншсан хүн бүр ойлгож байгаа юм.
-Биеэ үнэлэлт нууц байдалд шилжсэнийг та юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Хууль дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулахдаа мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцсэн бол арай өөр байх байлаа. Тэр хууль баталж байгаа эрхмүүд газар дээр нь очоод нөхцөл байдалтай нь танилцах хэрэгтэй.
Тэгж байж хуулиа батлахгүй бол зүгээр л хэн нэгний оруулж ирсэн саналын дагуу баталснаас болоод муу үр дагавар гарч, биеэ үнэлэх цэгүүд олширч, бизнесийг дэмжиж байгаа нэрээр зарим нь хуулийн цоорхойг овжиноор ашиглаж, хууль бус үйл ажиллгаа явуулж байна. Охид бүсгүйчүүдийг минь таван халтар цаасаар хуурч бэлгийн мөлжлөгийн хохирогч болгож байна.
Садар самуунтай тэмцэх хуульд хуучнаар биеэ үнэлэх явдлыг санхүүжүүлж, орон байраар хангаж, зохион байгуулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байсан бол одоо тэр хуулийн заалтыг аваад хаячихсанаас болж ийм байдалд хүрч байгаа юм.
Хуучнаар бол хор уршиг үр дагавар үүсэх байдлаасаа шалтгаалж биеэ үнэлэлтийг зохион байгуулсан, орон байраар хангасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж нь нээлттэй байлаа. Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2 заалтыг авч хаяснаар ийм боломж үгүй болсон.
Одоо зөвхөн биеэ үнэлсэн этгээдийг “биеэ үнэлэхийг хориглоно” гэсэн дээрх хуулийн 4.1 заалтаар шүүхээр баривчлуулах л ганц арга хэмжээ байна. Ингэснээр биеэ үнэлэлт буурахгүй. Улам л ихэснэ. Ингэж байхаар бүр эсрэгээр нь хууль ёсоор зөвшөөрчих хэрэгтэй.
-Хууль ёсоор зөвшөөрнө гэж юу гэсэн үг вэ?
-Эмсийн хүрээлэн байгуулчихвал Үндэсний аюулгүй байдал, охид бүсгүйчүүдийн эрүүл мэнд гээд асуудал цогцоороо шийдэгдэнэ. Ядахдаа цагдаа нарын ажил хөнгөрнө. Тавих хяналт ч сайжирна. Долоон жилийн өмнө гудамжинд ил задгай биеэ үнэлдэг байдлыг зохицуулж болдог байсан бол одоо саун, массаж гээд нууц байдалд орчихсон. Цэгүүд ч олширсон.
Цагдаа нар илрүүлээд тогтоочихдог. Гэтэл арга хэмжээ авах хуулийн механизм нь байхгүй болчихоод байна. Чаддагаараа биеэ үнэлэгчдийг л шүүхээр баривчлуулж байна. Биеэ үнэлж байгаа охидыг баривчлаад барагдахгүй байна. Нэг баривчлагдлаа гээд тэд тэр муухай ажлаа болихгүй. Чингэлтэй дүүрэг дээр нэг удаа баривчлагдлаа гэхэд дараа нь Сүхбаатар дүүрэг дээр ахиад л баривчлагдах жишээтэй. Энэ мэтээр дүүрэг хэссэн биеэ үнэлэгчид зөндөө байна.
-Биеэ үнэлж байгаа охидын дундаж нас хэд байна вэ?
-Залуужиж байгаа. Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид биеэ үнэлэх нь ихэсч байгаа. Хамгийн залуу нь 12 настай охин ч байгаа тухай цагдаагийн ажилтнууд мэр сэр ярьж байна. Энэ бусармаг үйлдлийг дэврүүлж байгаа нь мөнгөтэй хүмүүс байх жишээтэй. Онгон охид хэрэгтэй гээд мөнгөтэй хүмүүс ийм үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс, газруудад захиалга өгчихдөг. Тэд өндөр үнээр мөнгөтэй хүмүүст олж өгдөг.
Ийм учраас Ерөнхий боловсролын сургуулиуд дээр багш, эцэг эхчүүд маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Хуучин бол дүүрэг бүрт хүүхдийн байцаагч цагдаагийн ажилтан байхад ерөнхий боловсролын сургуулиуд дээр тодорхой мэдээлэл, урьдчилан сэргийлэх үйл ажиллгаа явуулдаг байлаа.
Хүүхдүүдэд садар самууны хор уршиг, үр дагаварын талаар зарим хуулийн заалтуудыг нас, сэтгэхүйд нь тааруулан хөөрхөн сурталчилан таниулдаг байсан. Гэтэл одоо хуүхдийн байцаагч байхгүй болчихсон. Урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, хүүхдийн байцаагч гээд 3-4 хүн байдаг байсан. Одоо нэг ч байхгүй. Тэр орон тоог бүр хасаад хаячихсан.
Одоо ганц хорооны хэсгийн байцаагч байна. Засгийн газрын 153 дугаар тогтоолоор жишиг норматив тогтоодог. 4000 хүн амд нэг хэсэгийн байцаагч байх ёстой. Гэтэл одоо дунджаар долоо, бүр түүнээс дээш 12 мянга хүртэлх хүн амд нэг хэсгийн байцаагч ажиллаж байна. Тэдэнтэй би ажил үүргийн дагуу уулзахад Ерөнхий боловсролын сургууль дээр ажиллах асуудал орхигдчихсон байна лээ.
Би нийслэлийн тэргүүний тавдугаар сургууль дээр очоод сэтгэл эмзэглэж л байлаа. Дэг журамгүй, хичээл нь цагтаа орохгүй, багш нар нь байхгүй гээд боловсролын системд өөрийн зүгээс үнэлгээ өгөхөд муудчихсан юм билээ. Ийм байхад хүүхдүүд урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа ажил, хууль сурталчилах ажлыг сонсох манатай.
Хичээл номоо ч бүрэн гүйцэт сонсч, сургуульд сурч чадахгүй байна шүү дээ. Ар гэр асран хүмүүжүүлэгчид зөвхөн сургуульд даатгах биш өөрсдөө хяналт тавиж, өөрсдөө хариуцах ёстой. Дэндүү сул задгай хараа хяналтгүй байна. Гэр орноосоо хүүхдүүд нэг хоёр хоногоор алга болох юу ч биш болсон байна.
Хуучин цагт нэг хоног бүү хэл 22:00 цагаас хойш хүүхэд алга болоход яаж санаа зовдог байлаа. Гэтэл одоо эцэг эхчүүд зөнд нь орхичихсон болохоор насанд хүрээгүй хүүхдүүд орой үдэш согтууруулах ундаа хэрэглэх, биеэ үнэлэх нь энүүхэнд болчихоод байна.
-Гаднын улсуудад биеэ үнэлэгч авсан этгээдийг хэрхэн шийтгэдэг юм бол?
-Солонгост биеэ үнэлэгч худалдаж авсан иргэнд маш өндөр торгууль оногдуулдаг. Биеэ үнэлэгчийг журамлах нэг шөнийн арга хэмжээний үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст биеэ үнэлэгч авсан солонгос иргэд ирсэн. Элчингээс нь хүн ирээд надаас асууж байсан. Манай иргэдэд ямар хариуцлага тооцох гэж байна вэ гэж. Тэгэхээр нь ямар ч хариуцлага тооцохгүй. Зүгээр бичиг баримт, визний зөрчил, ямар шугамаар орж ирснийг нь шалгасан юм. Өөр асуудал, хүлээлгэх хариуцлага байхгүй гэсэн. Гэтэл элчингээс ирсэн хүн биеэ үнэлэгч авсан иргэнийг манай улсад асар өндрөөр торгодог, танайх тэгвэл амар юм байна даа гээд инээгээд гараад явж байсан.
Биеэ үнэлэгчдийг авч байгаа этгээдэд хуулийн арга хэмжээ тооцоод, орон байраар хангаж, санхүүжүүлж, зуучилж байгаа байгууллагуудад нэлээд дорвитой арга хэмжээ авахгүй бол биеэ үнэлэлт зогсохгүй.
Ц.Мөнх
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
Сэтгэгдэл0
Mash zov sanal bna. Delhiin buh orond ynhanuud baidag. Tednii orching sain burduuleed ogson ni deer. Busad asuudluud dagaad shiidegdene.
ёс бус үйлдэлтэй албан ёсоор эвлэрнэ гэсэн үг үү?
Албан ёсоор эвлэрэх бишээ.Ёс бус зүйл газар аваад байгаа учраас ядаж нэгдсэн бодлого бариад,хяналт сайтай,байя гэсэн үг байхаа
ene hasag emegtei shuluun, shudarga iarj baina
Shaadag kazak be ochij ochij kazakuud medeh uu?Asùj bgaa hariulj bgaa 2 kkk
шаадаг гаруу өөрөө хэн байх нь чухал биш үүрэгт ажлаа хийгээд явж байна Сайн байна ажлын дарамт дээр нь ийм малуудтай харицана танай удамд цэрэг цагдаагийн цолтой хэл олигтой ажил хүн байхгүй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна хэхэ би хасаг хүн биш цагтаа налайхын хасагуудтай 10 жил хэмхэртлээ зодолдож зодуулж явсан хүн байнаа. хүнтэй л адил сайн муу янз бүр
Шаадаг казак гэж юу гэсэн үг юм бэ? Энэ хүн монгол улсын иргэн хүн. 90 онд гарч яваагүй, монгол улсын төлөө цалин багатай, хүнд хэцүү цагдаагийн ажилд зүтгэсээр өдий хүрлээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд чи бид хоёроос л илүү ихийг мэдэж байгаа. Тийм хүнд үгээ хэлэх эрх бий шүү дээ. Би хувьдаа ийм хүн байгаад харин ч олзуурхаж байна. Яагаад гэвэл, нэгт энэ эмэгтэй хүн. Эмэгтэй хүмүүс хүйсийн онцлогоос ч болдог юмуу биеэ үнэлэлтийн асуудалд эмзэг, субьектив ханддаг. Энэ эмэгтэйд харин тэр комплексыг даваад алсыг харах ухаан байна. Хоёр дугаарт, энэ хүний гарвал нь исламын шашинтай. Исламын шашинд биеэ үнэлэлтэд хэрхэн хатуу ханддаг билээ? Энэ хүний харах өнцөг нь харин шашны үзэл бодолд баригдаагүй, асуудалд орчин үеийн хүний өнцгөөс хандаж байна. Монгол улсад ямар нэгэн шашин, ёс заншил, яс үндэс, жалга довны элдэв стереотипыг давж хардаг ухамсартай иргэд өнөөдөр хамгийн их дутагдаж байна. Ийм бодолтой хүмүүс олон байгаасай. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэхгүй бол, монгол шиг цөөхүүлээ мөртлөө бэлгийн амьдрал замбараагүй газар ДОХ огцом тархана шүү. Женисгүл эмчид амжилт хүсье.
Тиймээ,ингэж ажилдаа хандаж байгаад баярлаж байна.Хасаг байна уу хэн байна хамаагүй.бид Монгол улсын иргэн, хэс,үндэс,гарал үүслээр нь ялгаварлахаасаа өмнө монгол улсыг гэсэн хүн мөнүү гэж л бид хандах ёстой байх.Үнэндээ бид маш цөөхүүл учраас амархан мөхөх боломжтой.Иймээс энэ асуудлуудыг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй юм даа.Таны ажилд амжилт хүсъе.
Elbegdorjiin olsgolon jarlaj talbai deer suuj oorchlolt hiisen ardchilaliin gavyag ooriinh tor deer bid ujej baina
Элбэгээ л байгуулах байх оо
Жэнисгүл зөв юм ярьж байна.Гэхдээ шашин ном чанга хасгууд энэ асуудлыг юу гэж авч үзэх бол.
Хасгууд юу гэж үзэх нь хамаагүй. Монгол улсын иргэн хэн ч бай, бусдын эрх ашигт халдалгүйгээр санаагаа илэрхийлж, түүндээ итгэл үнэмшилтэй байх эрхтэй. Аль болох олон хүн энэ хүн шиг чөлөөтэй сэтгэж чадаж байж гэмээ нь манайхан нутгархал, мухар сүсэг, яс үндэсний асуудалын явцууг ойлгож интеграцлаж чадна. Тэгэхгүй бол бөө - шарын шашин, казак-монгол, халх-ойрд, хот - хөдөө гэж дотроо талцсаар гадныхны идэш болж дуусна шүү дээ
Шашин энд пад байхгуй!Казахстанаар дуурэн Хасаг янханууд байдаг,оросд Москваад бол буур замбараагуй янз бурийн ундэстнуудээс бурдсэн янханууд гудамж болгонд эгнээд зогсчихсон байдаг.Тэрэн дунд татар,чечен,ингуш,Дагестан,башкир,черкес, зэрэг ундэстнуудийн мусульман хуухнууд зондоо байдаг.Биеээ унэлэх асуудал бол шашин боловсролд её падгуй зовхон нийгмийн амьдралын товшин ажилгуйдэл,эдийн засгийн хямрал,амьдралын толоо тэмцлээс уудэн гарч байгаа асуудал
zarim ni zoxistoi, zarim ni tun ch demii yum daa
bi ene awgaig neg shaaj baisan yum bna.namaig hudaldaj awsan yum,eostoi hanaj tsadahiig medehgui aimaar awgai baina lee.asuuh yum baiwal 99105454 utasaar asuu.
Mongoliin kazak tumen evtei nairtai eh orondoo ajin tujin saihan amidarch bna. Mongol huuhnuud kazak huuhnuudees surah ym ih bii.Mundag ajiltai busguichuud. Ta buhend amjilt husey.Manai kazakuud dajgui shuu
Manai muu huuhnuud denduu bogsnii dontoi shuu. Ene tend eree tseergui nohroosoo oor hunii dor hevtej yvdag almasuud.
Хуний хасагуудыг магтангуутаа тэр дорнь оорийнхоо монгол бусгуйчуудийг муулаад унадаг чи яаасан хачин амьтан бэ?Чиний амаар нэгэнтл монгол хуухнууд бугд богсний донтой юм бол чиний эхнэр одоо чамайг ажилдаа явсан байх хойгуур
хоршийн залуутай узэж таарч байгаа!
Bugd tiim bish cn tiim handlagatai ni uneen
За тэгвэл чамайг зориуд хайж олоод авгайг чинь нэг дарья байз!Нэгэнт л донтой юм чинь татгалзахгуй байлгуй!Би он хонжлийн ажилдаа тур гайгуй!лут!
Эсвэл чи худлаа хасагуудыг магтах гэж монгол болж жужиглэсэн Хасаг матар
Muu bandi mini uurlaad uhlee yu. Kkkk
Odoonii manai niigemiin uzegdel tiim bgaa sh dee ueuneheer hetsuu bna.Hotoor duuren den buudal heden zuugaaraa. Ted ashigtai bolood l ajilaad a daa. Chihgui hamargui bolmoor bna uu bid oorsdiigoo zasan zov saihan amidrah heregtei.
Та үнэхээр бие үнэлэх явдалтай тэмцмээр байгаа бол биеэ үнэлж байгаа эмэгтэйг нь бус биеийг нь үнэлж худалдан авч байгаа эрчүүдийг шийтгэдэг болгон эрүүгийн хуульд өөрчлөлт оруул.тэгэхгүй бол энэ явдал чинь улам бүр далд зохион байгуулалттай хэлбэрт шилжин гаарч байна.Нэгэнт эрэлт болсон эрчүүдийг нь шийтгэж байхгүй болгохоор нийлүүлэлт болсон янханууд өөрсдөө аяндаа алга болно.Тэгээд ч энэ биеэ үнэлж байгаа янханууд чинь задарсандаа биш ядарсандаа ингэж яваа юм.Та тунгалаг тамир кинон дээр Сүхбаатар жанжин Эрдэнэд хандаж юу гэж хэлснийг санаж байна уу?Хатуу амьдрал эмэгтэй хүнийг юунд ч оруулж болно.магадгүй хөөрхий тэр эмэгтэйн буруу биш байж болно гэж хэлсэн үгийг.
Энэ бусгуй бие унэлэгчидтэй тэмцэх гэдэжг угаасаа Санчо Панчогийн тээрэмийн цамхагтай тэмцэхтэй Адил асуудал гээд байхад юу яриад байгаа юм бэ?Бие унэлэх асуудлыг над хан Чинь албан есоор зовшоорвол нийгэмдээ хамаагуй гарз багатай олон талдаа тустай,торол бурийн халдварт овчин бие унэлэгчдээр дамжаад байхгуй эруул мэндийн болон эруугийн хяналтанд мон туунчлэн нийгэмдээ тустай даатгалын хяналтанд байлгаж тел талдаа ашигтай байдаг уусгэж болно гээд яриад байхад яаагаад ойлгохгуй ухэр шиг эргуутээд байгааг би ер ойлгохгуй дайна!
Нэгэнт эруул мэндийн аюулгуй байдал, гэмт хэргийн ертонцийн болон цагдаа хучний байгууллагын даралтнуудаас бие унэлэгчдийг ангижруулан чолоот байдлаар зовшоорвол хун болгоны мэдэж байгаагаар биеэ унэлэх асуудал бол нийгмийн бух давхаргыг хамаарсан том бизнес !Эднийг албан есоор зовшоорон татварын байгуулагад буртгэн тодорхой хэмжээгээр эмхэтгэвэл аль алиндаа тустай болоод явчихна!Нэгэнт албан есоор татвар толж байгаа бол биеээ унэлэх асуудлыг тодорхой хэмжээгээр соелтой Европын зарим улсуудын жишээгээр бие унэлэгчдийг хундэтгэх,насанд гарсан уед улсаас тэтгэвэр огох зэрэг асуудал яаах аргаггуй гараад ирнэ!
Энэ хүн үнэхээр зөв ярьжээ.Амжилт.Ер нь биеэ үнэлэгч авсан хүнийг годоотол торгох хэрэгтэй юм байнаа гэдэг том санаа!!Ардчилал гэдэг уг нь шудрага зөвын дээд авч манай дотоодын дайснуудын ардчилал шал худлаа бүхнийг сөнөөсөн хийрхэл.Одоо эргээд бодход шудрага бүхнийг нухчин дарсан тамлал дарангуйлал юм байна.Ийм байдлаар явваас удахгүй Монгол угсаатны төв сөнөнө.Хүмүүсээ сэрэмжлэхтүн!!
энэ чинь нөгөө 7 сарын 1-д Гал үндэстэн холбооныхноор авруулсан хулчгар шив дээ? хэдийдээ ийм сүрхий дарга болчихов оо? арай ч дээ, ийм нэгэн муу хүүхэн яаж хэв журмыг сахиулж, гэмт хэргийг бууруулах вэ дээ? арай ч дээ? эр хүйстэй, бас монгол хүн олдоогүй юм байх даа? хасгуудын тал нь гараад, урваад алга болсон шүү дээ. хасгаас болгоомжлох хэрэгтэй.
Э хурээлэн байгуулах нь зов зуйтэй асуудал тэгэхгуй бол овчин их дэлгэрэх шинжтэй .хогжилтэй оронд эхнэр нохроос гадна нэг хавитагч байдаг энэ нь бараг батлагдаагуй ч бараг хулээн зовшоордог юм
Хогжилтэй орнуудад тийм байдымуу?За тэгвэл мань мэтийн ядарсан хогжилгуй оронд бол тэр Чинь хэзээч хуртэхгуй юм байна.Ногоо ДОХ-ын тухай онигоо шиг юм болоод дуусна!Анх ДОХ гарч эхэлэхэд ходооний 2 матар хоорондоо
ярьж байна гэнэ!Холод цаана Чинь ДОХ гээч юм гарсан гэнэ гэтэл ногоодохнь-Оо тэр Чинь дээгуурээ том дарга цэрэг баячууднь сэмхэн хуртээдл мань мэтийн борчуудад хутрэхгуй юм байгаа близ гэж авчээсэн гэжуугаа!
Монгол улсад удахгүй цаазын ял сэргээх байх аа. Харин эмэгтэй хүн ийм ярьж байж асуудалд оров доо.
Mash zuv ajilaa meddeg hun bn demjij bn
Kazkatandaa ochij emsiin hureelen baiguuldaa
amjilt husie
Хөөе таминээ Москвад 20 жилийн дараа очсон чинь оросууд нь гадагшаа халуун дулаан амралтын газар, сайхан орнуудруу явчихсан харин жолооч, буудлын ажилтан, янхан зуучлагч, янханууд бүгд киргизүүд гэж байна лээ. Ганц монгол залуу ресторан ажиллуулдаг тэр андахгүй өө тэр чинь киркиц, хасгууд энэ ажлыг хариуцдаг гээд байсан монголд бас тэхчих юм байналдаа.