sonin.mn
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хорооллын эцсийн замд энэ сарын 25-ны 01:00 цагийн орчимд "Toyota Mark II" автомашин 20-25 насны хүн дайрч, хэргийн газрыг орхиж зугтаажээ. Хэргийн газраас зугтсан жолоочийг цагдаагийнхан хайж байсан юм.
 
Тэгвэл Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын алба хаагчид уг этгээдийг олж илрүүлсэн байна. "Г" гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд, хэргийг булзайруулах зорилгоор машинаа хулгайд алдсан хэмээн мэдүүлжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг