sonin.mn
Баянзүрх дүүргийн XXV хороо “Сандэй” худалдааны төвийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкинд зэвсэглэсэн этгээд халдсан хэрэг энэ сарын 07-нд гарсан. 30 орчим настай сэжигтэн нь баг өмсч, галт зэвсэг ашиглан 20 сая төгрөг дээрэмдээд зугтааж гарахдаа дээрэмдсэн мөнгөө унагаасан байдаг. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг баривчилж чадаагүй байгаа аж. Энэ тухай ЦЕГ-ын Хэвпэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.Баатархүү “Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа” гэлээ. Мөн одоогоор энэ хэрэгт хамсаатан байж болох сэжигтнийг саатуулан байцааж буй юм.
 
Ц.Заяа
Эх сурвалж: