sonin.mn
 
Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч 42 настай Б нь гуравхан настай хүүгээ сандлаар зодож, амийг нь егүүтгэжээ.  Улмаар хуулийнхан сэжигтэн Б-г хорьж, хэрэгт эрүү үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. 
 Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгийн мэдээлснээр хүүгийн эцэг Б-г Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91.2.12 т зааснаар бусдын амь насыг харгис, хэрцгий аргаар хөнөөсөн гэдэгт буруутган мөрдөн байцаалтыг эхлүүлээд байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг