sonin.mn
АН-ын өсөх ирээдvйтэй улстөрчийн нэгээр яригддаг Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пvрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Н.Алтанхуягийн багаас ажил дээрээ тогтож vлдсэн цөөхөн даргын нэг Б.Пvрэвдоржийг болон тус газрын санхvv, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэг нарыг ажил дээрээс нь баривчилсан гэх мэдээлэл хэд хэдэн мэдээллийн сайтад гарсан. Н.Алтанхуяг сайдын багийг намнах АТГ-ын vйл ажиллагаа хаана хvрч өндөрлөх нь таамаг төдий л байгаа. Г.Дэнзэн, Я.Батсуурь гээд томоохон алба хашиж байсан эрхмvvд дээлээ толгой дээгvvрээ нөмөрч, зарим нь өнөөдөр ч асуудал нь хаашаа эргэх нь тодорхойгvй байгаа. Харин өөрийг нь АТГ-аас байцаасан эсэхийг Б.Пvрэвдорж даргаас тодруулахад “Намайг АТГ-т шалгуулахаар өгсөн нь vнэн. Гэхдээ баривчлаагvй. Энэ талаар тун удахгvй сэтгvvлчдэд албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн хариултыг өгөв. Албан тушаалтнуудыг авладаг АТГ-ын ажиллагаа өнөөдөр ч хvчтэйхэн vргэжилж байгаа бололтой.
 
Эх сурвалж: