ИНБ-уудынхан "Эх орончдоо хамгаалъя, урвагчдыг хашраая!" ХБХ хийлээ.
ЕС-ийн зургийг өшиглөсөн Х.Оюунцэцэг: "Ч.Сайханбилэг улс түмний минь эсрэг олон гэмт хэрэг үйлдсэн. Түүнийг пайзан дээр бичээд зурагны хүзүүнд нь өлгөсөн. Хохирогчдын холбооны тэргүүний хувьд хэлэхэд, төрийн буруугаар хохирсон 6288 өрх айлын асуудлыг шийдэгдэх гэж байхад худал хэлэн замхруулсанд бухимдан өшиглөсөн. Тэр асуудлаар энэ хавар суулт хийсэн дөрвөн хохирогч сүүлийн нэг сард нас барсан" гэв.
 
 
"Гал үндэстэн" хөдөлгөөний Я.Хундаганай: "Гал үндэстэн"-ий хоригдож байгаа Г.Болдбаатарын зүрхний өвчин, сахарын диабет, бусад эмгэг маш хүндрэн, хоёр хөл нь мэдээгүй суугаа болсон атал Зайсангийн хорихын эмнэлэгт хэдхэн хонуулаад хөөж гаргасан. Г.Болдбаатар хилс ял, чөлөөлөх тухай харгис журам, зүй бус явдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлах болсон. С.Самбуу-Ёндон шоронд бие нь муудаж, улмаар тэр нь эмчилгээгүй, ерөнхий тархацтай хорт хавдар болон хувирсан. Энэ мэтчилэн чимээгүй цаазаар эх орончдыг хороож буйг ИНБ-ууд шийдвэртэй эсэргүүцэж байна. Хоригдож буй Д.Төмөрбаатарын (60 настай) эхнэр хорт хавдраар өвчилж хүнд байгаа" гэв.
 
 
Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар "Бид бүхэн Ноён уулыг ухуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ. Одоо бидэнд хүлээх цаг үгүй. Ноён уулын асуудалд маш олон хууль бус явдал болж байна" гээд баримтууд дурдав.
 
Нэгдсэн Монгол ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр "Зургийг өшиглөснөөс хэдэн зуу мянга дахин их дайралтыг эрх баригчид зохион байгуулсан. 10-нд зохион байгуулаад, 11-нд хэрэгжүүлсэн. Дайрсан сурвалжлагчид хөдөлгөөнийхнийг шоронд хийхийг улайран шаардсан, гүтгэн доромжилсон. Хөлсний комментчид гүтгэн доромжлох хэрэг их үйлдсэн, тэднийг бүртгэсэн байгаа. Хүн доромжилж бах таваа хангаж, мөнгөө тоолоод инээлдэж байгаа тэд удахгүй уйлах болно!" гэв.
ИНБ-ууд эх орончдыг хамгаалах, урвагчдыг хашраахыг шаардлаа.