Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.
Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.
Халдвар хэрхэн дамжих вэ?
- Шууд хавьтлын замаар : Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэхэд явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
- Хоол боловсруулах замаар : Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс гм/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
- Агаар дуслын замаар : Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс
- Дам халдварын замаар : Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна
-арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх
-амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах
-хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.
Сэргийлэлт
-Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
-Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
-Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
-Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх
Тарваган тахал өвчний эсрэг вакцинд :
-Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад
-Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид
-Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай юм.
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл0
Өндөр цалинтай өрлөг шүүгч нарт иргэн би итгэж болох уу? Иргэн Г… овогтой Б…… би төрсөн дүүгийн хамт 2009 оны 12 р сарын 12- нд байр худалдан авхаар Их өвөр ХХК-ны барьж буй барилгын нэг давхарт байрлах албан өрөөнд очиж Захирал Чинбаттай Гэрээ байгуулсан билээ. Энэ үед Амаржаргал дагуулж байр үзүүлээд сонголт хийлгээд буцаж орж ирхэд Доржбадам өрөөгөө цэвэрлэж байснаа шавхай тарьлаа хэмээн хашигчихад дүү маань энэ цэвэрлэгч авгай тань ямар ааштай юм гэж хэлхэд би эзэн нь байна хэмээн ханхалзаж байтал Чинбат дуугүй бол хэмээн намсгаж улмаар Чинбаттай байрны гэрээ хийсэн болно. Иймд: 1. Албан ёсны Гэрээг би Чинбаттай буюу Их өвөр ХХК –тай хийсэн дэргэд нь Амаржаргал урьдчилгааны 15 сая төгрөгийг тоолж авах,гэрээ хэвлэж бэлдэх ажлыг хийж байсан.Улмаар гэрээн дээр Доржбадам бас гарын үсэг зурсанаар гэрээ байгуулсан.Тухайн үед хэн ч байсан тус компаний Кассын ажилтан нарийн бичиг Амаржаргал нь тус компанитайгаа гэрээ байгуулсан эсэх надад хамааралгүй бөгөөд эзэдүүд нь өөрийн биеэр сууж гэрээ байгуулсан болно. 2. Мөнгө тушаах бүртээ тус компаний албан өрөөнд очиж Амаржаргалд тушаасан бөгөөд тухай бүр санхүүгийн баримт авсан бүх баримтыг хэргийн материалд баримтаар хавсаргасан болно.Чинбат Амаржаргалыг бараг танихгүй шахам ажилтан биш гэрээ байгуулаагүй хэмээн мэдүүлж байгаа нь зүй зохисгүй луйварчин гэдгээ батлан харуулах мэт.Ганцхан миний биш энэ олон хүнийг хохироохдоо Амаржаргалтай хамтарч ажлын байраар хангаж хамтран ажилсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. 3. Амаржаргал мэдүүлэхдээ Г.Б….-с авсан мөнгийг тухай бүр Чинбат,Доржбадам нарт тушаасан гэж анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан.Мөн хавтаст хэрэгт баримтаар хураагдсан Доржбадамын бор дэвтэрийн 18-р хуудсан дээр мөнгө хүлээн авсан 50-р байрны 17 тоот Балжинням тооцоогүй хэмээн өөрийн гараар бичсэн тэмдэглэл байгаа.Иймд мөнгө тушаасан миний бүх баримт хавтаст хэрэгт байгаа,авсан хүн Доржбадамын тооцоогүй гэсэн тэмдэглэлээр Амаржаргалын мэдүүллэгээр бүх зүйл нотлогдож байна.Ингээд баримттай нотолгоотой Их өвөр ХХК-д гэрээнд зааснаар байрны төлбөр болох 26 600 000 /хорин зургаан сая зургаан зуун мянган төгрөг/ иргэн би бүрэн төлсөн боловч 5 600 000 төгрөг дутуу хэмээн байрныхаа ордерыг авч чадахгүй 5 жил гаруй боллоо.Энэ үйлдэлд Амаржаргалыг хутгаж цаг хугацаа хожиж,Байрны бичиг баримтыг хэргийн материалд хурааж авах тухай албан бичиг гармагц найз хэмээх Н.Батбаяр гэж хүний нэр лүү шилжүүлж санаатайгаар зальт хэргээ үргэлжлүүлж надаар болон Шүүх цагдаа прокророор тоглоом хийсээр өдий хүрлээ. 4. Анхан шатны шүүхийн тогтоолыг анх уншихдаа Монгол улсын хууль цааз,Шүүх засаглал захын нэг зальт этгээд Чинбатын атганд байгаа гэдгийг зүрхээрээ мэдэрч харууслын нулимас унагаснаа нуух юун. Чухам учир нь: БЗД,СБД,ЧД-н эрүүгийн хэргийн ахнан шатны шүүхийн Даргалагч шүүгч:Ш. Төгсгэрэл Шүүгч: Б.Мөнхбаяр Шүүгч:Б.Мөнх –Эрдэнэ нарын гаргасан шүүхийн шийтгэх тогтоолд Их өвөр ХХК нь өөрөө Амаржаргалд хохирсон хохирогч тул Б…ням нарын хохирогч нарт төлөх хохиролын асуудалд Чинбатыг хариуцагчаар татсан нь буруу хэмээн шийдвэрлэсэн нь хохирсон хүн бусдыг хохироож болно хэмээн ойлгов.Тийм хууль зүйн акт хаана байгаа эсэхийг олж тогтоож өгнө үү? Тийм зүйл байдаг бол би Чинбатаас хувийн арга хэмжээ авч хохирлоо барагдуулж болно гэж ойлгож байна.Монгол улсын нэрийн өмнөөс хэмээн гарч байгаа шүүхийн тогтоолд иргэн би итгэж болох эсэхийг Шат шатны мэргэн шүүгч нар бичгээр болон шүүхийн тогтоолдоо дурьдаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Хохирсон би амьд арзайж мэнд мэлтийж байхад,Улсын яллагч нь хохирсон байна, баримтаар нотлогдож байна гээд хариуцагчаар Чинбатыг татаад байхад хүчингүй болгож чаддаг ямар их хүч бэ? Эрхэм шүүгч нараа та нарын гаргасан энэ шүүхийн тогтоол чинь зальт этгээд Чинбат ,Доржбадам нарын өдөр болгон намайг дарамталдаг байрнаас хөөдөг ,тог тасалдаг 5 жил байрандаа суулгалаа гар зайл хэмээн зандардаг чихэнд хоногшисон үгс, өөрийн байрандаа амьдарч байгаа хэдий ч айдас хүйдэс дунд амьдарсан 5 жил гаруй хугацааны хар бараан амьдарлыг маань сануулж буй мэт Луйварчидын үг хэллэгүүд нь үг үсгийн алдаагүйгээр та бүхний гаргасан шүүхийн тогтоолд биелэлээ олж байгаад хүний өмнөөс хүн ичих гэдгийг арьс махаараа мэдэрч байна. Давж заалдах шатны шүүгч нарыг давах эсэхэдээ эргэлзэж нүд бүрэлзэж дотор харанхуйлах юм.Энэ хорвоод үнэн зүйл байдаг эсэхэд амьд байгаа гэдгээ ч мэдэрхээ байтлаа төөрлөө .5 жилийн Тамын амьдрал Чинбатын дарангуйлал хэзээ хаана хүрч хэрхэн дуусахыг ойлгохгүй сууна.
4. Анхан шатны шүүхийн тогтоолыг анх уншихдаа Монгол улсын хууль цааз,Шүүх засаглал захын нэг зальт этгээд Чинбатын атганд байгаа гэдгийг зүрхээрээ мэдэрч харууслын нулимас унагаснаа нуух юун. Чухам учир нь: БЗД,СБД,ЧД-н эрүүгийн хэргийн ахнан шатны шүүхийн Даргалагч шүүгч:Ш. Төгсгэрэл Шүүгч: Б.Мөнхбаяр Шүүгч:Б.Мөнх –Эрдэнэ нарын гаргасан шүүхийн шийтгэх тогтоолд Их өвөр ХХК нь өөрөө Амаржаргалд хохирсон хохирогч тул Б…ням нарын хохирогч нарт төлөх хохиролын асуудалд Чинбатыг хариуцагчаар татсан нь буруу хэмээн шийдвэрлэсэн нь хохирсон хүн бусдыг хохироож болно хэмээн ойлгов.Тийм хууль зүйн акт хаана байгаа эсэхийг олж тогтоож өгнө үү? Тийм зүйл байдаг бол би Чинбатаас хувийн арга хэмжээ авч хохирлоо барагдуулж болно гэж ойлгож байна.Монгол улсын нэрийн өмнөөс хэмээн гарч байгаа шүүхийн тогтоолд иргэн би итгэж болох эсэхийг Шат шатны мэргэн шүүгч нар бичгээр болон шүүхийн тогтоолдоо дурьдаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Хохирсон би амьд арзайж мэнд мэлтийж байхад,Улсын яллагч нь хохирсон байна, баримтаар нотлогдож байна гээд хариуцагчаар Чинбатыг татаад байхад хүчингүй болгож чаддаг ямар их хүч бэ? Эрхэм шүүгч нараа та нарын гаргасан энэ шүүхийн тогтоол чинь зальт этгээд Чинбат ,Доржбадам нарын өдөр болгон намайг дарамталдаг байрнаас хөөдөг ,тог тасалдаг 5 жил байрандаа суулгалаа гар зайл хэмээн зандардаг чихэнд хоногшисон үгс, өөрийн байрандаа амьдарч байгаа хэдий ч айдас хүйдэс дунд амьдарсан 5 жил гаруй хугацааны хар бараан амьдарлыг маань сануулж буй мэт Луйварчидын үг хэллэгүүд нь үг үсгийн алдаагүйгээр та бүхний гаргасан шүүхийн тогтоолд биелэлээ олж байгаад хүний өмнөөс хүн ичих гэдгийг арьс махаараа мэдэрч байна. Давж заалдах шатны шүүгч нарыг давах эсэхэдээ эргэлзэж нүд бүрэлзэж дотор харанхуйлах юм.Энэ хорвоод үнэн зүйл байдаг эсэхэд амьд байгаа гэдгээ ч мэдэрхээ байтлаа төөрлөө .5 жилийн Тамын амьдрал Чинбатын дарангуйлал хэзээ хаана хүрч хэрхэн дуусахыг ойлгохгүй сууна.
NAAD TARVAGAN TAHLIG "EBI" TARAAGAD BGA BISCH BIZ DE??