Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, бие бялдарын хэрэгцээнд тохирсон чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар хангах зорилгоор 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж, төрөөс зардлыг дааж байгаа билээ.

“Үдийн цай” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэж үздэг ч сургуулиудын цайны газрын орчин стандартад нийцээгүй дотуур байрны гал тогоо гашиглан хоол үйлдвэрлэл явуулж байгаатай холбоотой юм. Түүнчлэн угаалга цэвэрлэгээ хангалтгүй, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байсан зөрчил илэрчээ.

Алслагдсан сумдад жижиг дунд үйлдвэрлэл цөөн байдгаас бэлэн болон хагас бэлэн бүтээгдэхүүнийг хүүхдэд өгч байсан байна. Орон тооны хяналтын зөвлөлийг нийт сургуулиудад байгуулсан боловч ажиллах журмыг баталж өгөөгүй учир хүүхдэд хүрч чаддаггүй, нийт сургуулиудын 39.4 хувь нь үдийн цайны бүтээгдэхүүний агуулахгүй, гал тогооны 49.4 хувь нь дээжээ тавих хөргөгчгүй, зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлдөггүй гэх мэт зөрчлүүд “Үдийн цай” хөтөлбөрөөс илэрсэн байна.

Мөн Дорноговь аймгийн Алтанширээт, Дэлгэрэх, Зүүнбаян, Даланжаргалан сумдын сургуулиуд бүтээгдэхүүндээ задлагдсан цөцгий, өндөг, чихэрлэг болон хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг нь илэрч үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын холбогдох заалтыг зөрчжээ.

Түүнчлэн удийн цай хөтөлбөрийн хүрээнд сургуулиудад бүтээгдэхүүн ханган нийл үүлдэг аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлж байсан байна.

Эх сурвалж: "Багш"