“УИД” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
"УИД” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироож байгаа талаар жижиг хувьцаа эзэмшигчид удаа дараа гомдол гаргаж байсан. Тэдний гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёр ба дөрөвдүгээр сард шалгалт явуулсаны дүнд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ “УИД” ХК-ийн холбогдох этгээдүүд болох “Номин холдинг”, “Номин тав”, "Номин реалтор” компаниудын хооронд хийсэн гүйлгээ, гэрээ хэлцэл бүрийг санхүүгийн баримт, үндсэн гэрээнүүдэд тулгуурлан шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар “Номин холдинг” группын гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхолын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй дүр үзүүлсэн гэрээ хийсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан аж. Тухайлбал, 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Жижиг хувьцаа эзэмшигчид шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх тэмдэгтийн хураамж өндөр гардаг. Иймд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүргийг СХЗ хүлээдэг учраас тус хороо тэдний өмнөөс нэхэмжлэл гаргажээ. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагын гаргаж буй нэхэмжлэлд хураамж төлдөггүй.
“УИД” ХК 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 36,807,850 ширхэг энгийн хувьцаатай. Үүнээс томоохон хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 68.4 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг 45,415 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус хувьцаат компани нь 2001 онд 30 мөнгө, 2007 онд 3 төгрөгийн ногдол ашиг хуваарилаж байсан. Харин бусад жилүүдэд алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ногдол ашиг хуваарилаагүй аж.
Б.Туул
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Номин дэлгүүр бараг 3 сарын өмнөөс бүх бараандаа 10%-ийн НӨТА авдаг болсон. Ихэнх бараанууд нь хугацаа нь хэтэрсэн. Яаж аргалдгийг мэдэхгүй. Биднийг гадаадад байх хойгуур хувьцааг маань хуу хамаад өөрийн болгосон бдаг. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах цаг нь болсон. Шагдарсүрэнгийн завхайг яана. Хүсвэл хэлээд өгнө шүү.
Шалигаагийн Баярсайхан гэж нэг твиттерийн онигооны эзэн байна. Шагдарсүрэнг өөрийнхөө төрсөн эцэг гэж солиороод твиттерээр хүүхэн эргүүлээд байдаг.
Луйварийг таслан зогсоо
Hohinee hohino. Muusain guilgachid. Ta nar er n huvitsa avsan gej bodoj bnu. Ta nar zuger sanhuujilt l hiisiin. Muusain yaduus.
chi bol byyr yaduugiin yaduu muuxai deeree ultsan gegcheer byr guilgachin luibarchin shyy dee chi uudluxgyi dee udaxgyi xeden udmaaraa chi yxliin xar dallaga abna geed beldej bai,,,
Sanhuugin zohitsUulah horoo gants udaa ch gsen zuv um hiij bn, ingeed zuv ajilval busad companiud bas sain ajillana shuu. 3 tugrugin ashig gej yu ve dee
Бүх зүйл энэ Шагдарсүрэн гэдэг луйварчинд байгаа юм. Ямар агуу шуналтай гээч. Шалгаж шоронд хийвэл таарна. Хувьцаа эзэмшигчидийн хороо муу ажиллаж байгааг ашиглаж байгаа юм. Сайн тэмцэх хэрэгтэй.
Хоорондоо тэмцэлдээд алалцаж байна. хаха. маньд ч пад алга
Шагдарсүрэнгийн шуналд хязгааргүй мэт, ямар сайндаа л " 2 тэрбумын хулхи шаагиа" гэсэн яриа гарч байхав, ер нийтийн худалдаанд Номингийн монополийг задлах шаардлагатай
Хэдэн зохиолчдын номыг зараад мөнгийг нь өгөхгүй мөн ч их зовоодог.Бас ном худалдсны шимтгэл нэрээр бараг тал үнийг нь авчихдаг.Ийм хүмүүсийг С.Баяр ерөнхийлөгчийн Тамгын дарга байхдаа олон сая төгрөг Гавьяат цол олгосон байжээ.
Nomin ochnoon ondor vnetei bair bariaad l baigaa n ashigtai ajillaj baigaa hereg shdee. Deegvvree dandaa hahuulaa ogood oorsdiigoo argalaad yavdag baih,. odoo ene ve chi ongorson. Sanhvvgii zohicuulah horoo sain shalgah heregtei.
Олон түмний хөрөнгийг дээрэмдэж хувьдаа завшсан Шагдарсүрэн гэж /өмнө нь нэг муу тооцооны ня-бо байсан/ зөнөг хулгайчыг хүүхдүүдтэй нь шоронд хатаах хэрэгтэй. Ер нь бурхан гэж байгаад буруу зүйл хийсэн нэгнийг шийтгэдэг бол энэ Шагдарсүрэн зөнөг шийтгүүлэх л ёстой доо. Цаг нь болоогүй л юм байх даа. Энэ зөнөгийг хөлжиж баяжихад Санхүүгийн хорооны 2004-2010 онд байсан удирдлагууд ч буруутай. Бодвол тэд Шагдарсүрэнгээс хувиа аваад зайлцгаасан байх л даа.
хамгийн том дэлгүүр гэж бодоод орсон чинь үйлчилгээний соёл асар муу юм билээ. худалдагч нартаа сургалт хиймээр юмаа
Санхуугийн зохицуулах хороонд баярлаж бна. Мон эднийхтэй адил ээрмэлийг шалгах хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдээ огт бодохгуй ноогдол ашиг ч огдоггуй .
Зохиолчидийн номыг зараад хагас мөнгийг нь авчихана үлдсэн хагасыг нь өгөх гэж ёстой нэг луу унжина шүүдээ. Хүнд совесть гэж нэг юм байдагдаа харин Шагдарсүрэнд бол даанч тийм юм байхгүй мөн агуу шунал шүү. Өөрөөн ч хадан гэрлүүгээ дөхсөн амьтанд хамаагүй юмаа гэхэд үр хүүхдэд нь мөн муугаар нөлөөлөнө дөө Шаг минь ёстой саин бод, сайн бод,,,,,