sonin.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын ял тогтоолыг улсын яллагч Д.Цолмон уншиж танилцуулсан. 
Тэгвэл ялын тогтоолоо сонсож байсан Г.Маралмаа дөнгөж сая ухаан алдаж уналаа. 
 

Тэрбээр эдүгээ есөн  сартай жирэмсэн бөгөөд төрөх сүүлийн хугацаа нь энэ сарын 20 гэдгийг түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан байдаг. Хурал эхлэхийн өмнө эмч нар Г.Маралмаагийн биед үзлэг хийж, “хэвийн байна, хуралд оролцож болно” гэж шийдсэн ч ийнхүү шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унасан байна.

Одоогийн байдлаар Яаралтай түргэн тусламж 103-ыг дуудсан хүлээж байгаа аж. Г.Маралмаа ухаан алдаж унаснаар шүүх хурал түр завсарлалаа.