Нийгмийн даатгал гэхээр л энгийн иргэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбодог байсан. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд аймшигтай дарамтлагчид. Тэгвэл одоо эдийн засгийн гэмт хэрэгтнүүд шиг л болж хувирч байх шиг байна.
Саяхан л тус салбарынхан хэсэг хүний үйлдсэн хэргийн өмнөөс бидний нэр хүндийг шороотой хутгалаа гэх мэтээр мэдээлэл хийсэн. Энэ нь нас барсан хүмүүсийн нэр дээр арилжааны банкуудтай хуйвалдан тэтгэврийг нь авдаг байсан нь илэрсэнтэй холбоотой. Тодруулбал энэ сарын эхээр нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагынхан арилжааны банкуудтай үгсэн нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан нь илэрсэн.
Анх 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байсан. Одоо мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн ажилтнууд холбогдон, хамаг булхай нь илэрч байгаа учраас хэдэн талийгаачийг амьдаар тооцон хэчнээн төгрөгийг хувьдаа завшицгаасан нь ч тодорхойгүй яваа. Уг нь бурхан болоочдын ар гэрийнхэн талийгаачдынхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлж, төрийн үйлчилгээний ажилтнууд нэрийг нь улсын бүртгэлээс хасах үүрэгтэй.
Гэвч үүнийг эсрэгээр нь ашиглаж байсан гэсэн үг. Энэ бол үхсэн нь үг хэлэх боломжгүй болсныг далимдуулан өөрсөддөө ашигтайгаар мөнгө луйвардаж буй хэрэг.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хариуцдаг салбарын сайд нь дахин нэг булхайг дэлгэлээ. Одоо бол амьд нь ажил хийж байх хугацаандаа их хэмжээний цалин авч байснаар бичилт хийлгээд, тэтгэвэрт гарахдаа хэдэн саяыг сар бүр халаасалж суух эрхийг олгодог тухай нь ярилаа.
Тодруулбал Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож байх үедээ нийтлэлч Баабар буюу Б.Батбяарын талаарх хуурамч материалыг дэлгэсэн. Энэ нь өчигдөржин цахим ертөнц хийгээд мэдээллийн сайтуудаар зүүд зэрэглээ мэт элдэв бичиглэлтэйгээр цацагдлаа.
Ёстой л “Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгчээр С.Эрдэнэ, Б.Батбаяр хоёрын хоорондын маргаан маньд падлийгүй ч цаана нь Нийгмийн даатгалынханы дахин нэг булхай илэрч байна. С.Эрдэнэ сайд тухайн нэвтрүүлгийн үеэр “Баабар тэтгэвэртээ гарахдаа өөрийн ажилласан жилүүдийг гурван компани дээр нэмэгдүүлсэн хуурамч баримт бүрдүүлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн.
Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” компанид албан тоот явуулж, тухайн компанид ажиллаж байсан эсэхийг шалгахад “Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагүй” гэдэг хариу ирсэн. Ажилласнаар баримт бүрдүүлээд өгчихсөн байгаа юм. Түүнийг нь шалгахаар ирсэн хариу нь эсрэгээрээ. Мөн “Петро Матад” гэдэг компани дээр хуурамчаар өөрийнхөө регистрийн дугаарыг оруулаад ажилласан жилээ нэмэгдүүлсэн.
Би зохиож яриагүй. Баримт нь байна. Баабар чинь ямар заргач хүн билээ дээ. “Бороо гоулд” компани дээр хүртэл 1981 онд төрсөн Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг залуугийн нэр дээр өөрийнхөө регистрийг тааруулж, хуурамч баримт бүрдүүлсэн. Өөрөө Сангийн сайд байх үедээ энэ компанийн хамаг татвар гувчуураас чөлөөлүүлж байсан. Нийгмийн даатгалыг зургаан сая төгрөгөөр хохироочихоод нэг ч төгрөг төлөөгүй.
Улсын байцаагчийн тавьсан акт нь ч байна. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг, ажилчдыг нь заналхийлж, та нарт Эрдэнээ чинь үүрэг даалгавар өгсөн үү. Тэрнийхээ даалгавраар миний бөгсийг ухсан уу. Та нарыг би ямар ч байсан чадна аа гээд гарсан байсан” гэж ярихын зэрэгцээ бүхий л баримт гэх материалаа олон нийтэд харуулсан.
Олон нийтэд нийтлэлч Баабар гэдгээрээ танигдсан энэ эрхмийн хувьд 1954 онд төрсөн байдаг. Гэхдээ биохимич мэргэжилтэй учраас хэзээ тэтгэвэрт гарсан байх ёстой зэргийг нь хөөвөл түүний ажилласан жилийн архив зэргээс эхлээд шаардлагатай болж байгаа юм.
Баабарын хувьд анхнаасаа тэтгэвэрт гарах үед нь албан бичиг зэргээр судалгаа, архиваа зөв бүрдүүлсэн бол өнөөдөр ийн олны булай болж, ардчиллын хоёр эрхэм биесээ чичлэхгүй л байсан. Харамсалтай нь Нийгмийн даатгалынханы хуудуутай ажиллагааг ашигласныхаа дараа хэн нэгэндээ өширхөж муу, муухайгаа дэлгэлцэж буй нь энэ салбарт хуурамч баримт хэчнээн байгааг илтгээд байгаа хэрэг.
Юутай ч энд С.Эрдэнэ, Баабар хоёрын маргаанаас илүү Нийгмийн даатгалын салбарыхан чухам хэрхэн ажиллаж ирсэн нь ихэд анхаарал татах хэрэг болж байна. “Жинхэнэ цаад эздийг нь” гэдэг шиг илэрсэн нь л Баабарын гэх тодотголтой хуурамч баримт бүрдүүлсэн явдал болохоос биш үүний цаана хэд, хэчнээн хүн ийм байдлаар нас, мэргэжлийн онцлог зэргээсээ үл хамааран наснаасаа эрт, их хэмжээний тэтгэвэр тогтоолгон авч байгаа юм билээ бүү мэд.
Өнгөн дээрээ учиргүй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй мэтээр даатгалаа үнэн зөвөөр бүрдүүлж, хэдэн ажилтныхаа цалин, пүнлүүг яая гэж яваа аж ахуйн нэгжүүдийг бол дээрэлхэж, дарамтлахдаа сүрхий гэдгийг ямар ч компаниудын захирал, нягтлан хэлээд өгнө. Хэрвээ даатгалын тайлангаа өгчихөөд, мөнгөө төлөхгүй хэсэгхэн л удах юм бол дансыг нь хаана хэмээн “айлгах” нь энүүхэнд.
Тийм байтлаа танил талдаа болохоор их хэмжээний тэтгэвэр тогтоож, эртхэн гараа хумхин суух боломжоор нь хангаж өгч байгаа нь энэ салбар хэнд үйлчилдэг болохыг харууллаа. Хууль хяналтын байгууллагынхан ч талийгаачдын нэрээр тэтгэвэрийн мөнгө завшсан этгээдүүдийн араас орсон шигээ энэ удаагийн үйлдлийг ч зүгээр орхихгүй болов уу.
“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг дээ. Баабарт боломж олгосон газар нь Нийгмийн даатгалынхан гэдгийг хэнбугай хэлүүлэлтгүй ойлгох биз. Ахиад сайн улыг нь шагайвал 10 гаруйхан настай “нөхөр” өндөр насны тэтгэвэр аваад сууж байх вий дээ.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Баасан - 11 сарын 21,
2025

Сэтгэгдэл0
buzar novsh
зарим хүн насаараа зүтгэж хөдөлмөрлөөд хэдхэн төгрөгний тэтгэвэр авч, зарим нь авч гийгүүлсэн ч юмгүй нүд аньж байхад зарим луйварчин ажилгүй байсан ч өндөр тэтгэвэр тогтоолгоод халаасалж суудаг. Энэ тэгээд ардчилал юм байх даа???
кхх. Харин тиймээ Энэ л ардчилал бололтой
Эрдэнэ, Бадамжунай,Чойжилсүрэн, Батхүү, Сү.Батболд, М.Энхболд, Гарамгайбаатар г.м мэтийн төрөөс төрсөн тэрбумтануудыг ахин бүү сонгоцгоо
АН ч энэ хэдэн жилд өөрийн нэр хүндийг удирдлагад суугаа хэдэн балагтай нөхөд, тэдний уяаны хэдэн ноходоос болж навс унагалаадаа. Одоо ч ард түмэн энэ хэдээр мөд засгийн эрх бариулахгүй. Одоо л АН-ын ухаалаг, боловсролтой, нэр хүнд нь сэвтээгүй хэсэг намаа аврах талаар бодож, идэвхитэй үйл ажиллагаа явуулмаар байна. Эс тэгвэл АН үүрд баяртай. Бүү март мартвал сөнөнө .........
Энэ Баабар мэтийн ажлын гологдлууд ардчилал нэрийн дор гарч ирсэн хулгайчид шуудээ . Эд нар чинь улсад тогтвортой 15 жил ч ажиллаж узээгуй тэгээд дандаа оор хуний хийсэн бутээсэнийг хулгайлж хуулж дамжуулах бодомжийг
яаанаа Баабар маань ийм буоай үйлдэл хийсэн гэж үүдээ яанаа ичиг ичиг
ichij amidar baabar gadnii ediin zasgiin aluurchidiin gar hol yasan tsagagui yum hoorhii ogloonii soniniihond bas heden togrog ogson yum baihdaa jigteehen omoorch gene barimt bol barimt ichig
2 хар хэрээ биенийхээ харыг гайхав.Баабар нийтлэл бичээд тийм баян болоо юу,Эрдэнээ торийн цалингаар тамтаггуй баян болоо юу? Наймаа хийсэн ч гэх шиг ард тумнийг нудгуй гэж басамжилдгаа боль л доо. Яасан идэж ханадаггуй луйварчид вэ? Тэтгэврээ хуртэл унэнээр нь авчихаж чадахгуй ямар арчаагуй бнаа, баяжих тусам алж идэх хонь олдохгуй гэж энэ дээ. Шившиг,шившиг.
Баабар,Сосорбарам 2монголын ард тумнийг тэнэг гэж басамжилдаг хумуус дээ. Хошигний ард язартлаа баяжсаныг чинь бид мэдэж л бгаа ш дээ. Харин тайван ард тумэн учираас л гаргаж ирэхгуй бгаад баярла. Тийм баян хун ийм арчаагуй бх гэж. Тэтгэвэрийн цоон хэдэн тог нэмуулэхгуй хоронготэйг чинь Эрдэнээ хуртэл хэлчихлээ . Даанч оюутолгой ,таван толгойг омоорч бичээд бдаг бузар нохор бна даа. Баячуудад ичих булчирхай ,хун чанар байдаггуй юм хойно хэвлэлийн хурал хийх л бхдаа.юу гэхийг нь сонсьедоо.
Tanil taldaa ih hemjeenii tetgeber bicgij ugdug geed ard tvmnii dund yaria yabjl baidag shvvdee vnenshvvdee
Erdene,Baabar negnee heleltgui hulgaichuud.Mongoliin tur zasgiin terguunuud es surtahuun gegch uy ch bhgui niitiin medeelliin suvguudaar heruul hiideg,haraal heldeg,ulgerchlen hulgai luivar hiideg bulainuud.Ireh songuuliar bugdiig UGUI bolgoh heregtei shuu arduudaa!!!!!!
Баабарын шодойг тасдаад хая.
Ingej shabhaigaa hutgaldah gej dee