sonin.mn

Замын -Үүд дэх Гааалийн газрын ахлах байцаагч Ч.Насанбат, үнэлгээний байцаагч Насанжаргал, Ганзориг, Дөлгөөн, Эрдэнэбаатар нарыг АТГ-аас хээл хахууль, албан тушаалын хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Ч.Насанбат нь ГЕГ-ын даргын садан бөгөөд ГЕГ-т хэлтсийн даргаар ажиллаж байгаад Замын-Үүдэд очжээ. Эдгээр гаалийн ажилтнууд хамтран улсын хилээр орж ирсэн их хэмжээний тавилгад гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар хийж өгсөн хэрэгт орооцолджээ. 

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг