-"Хангай" хотхонд орон сууц худалдаж авсан иргэд урьдчилгаагаа төлж, банкныхаа зээлийг бүтээсэн ч байрныхаа гэрчилгээг авч чадахгүй сууна. Учир нь, тус хотхоныг захиалан бариулсан манайдаа л томоохонд тооцогддог "Бэрэн" группын хамт олон “Хаан” банкны барьцаанд тавьсан орон сууцаа иргэдэд зарсан аж-
Үе, үеийн төр засгийн удирдлагууд гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр хөрсөнд бууж байгаа нь цөөхөн.
Тэрхүү төсөл, хөтөлбөр нь хөрсөнд буулаа ч үнэ нь тэнгэрт хадсан, эсвэл санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж барилга угсралтын ажил нь тэг дундаа гацаж орхисон байдаг гэмтэй. Үүнийх нь горыг өнөөх орон сууцтай болж, сайхан амьдрахын тэмүүлсэн олон зуун иргэн амсаж, эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсдаг нь нууц биш.
Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн хийгээд шийдлийн Засгийн газрын амласан, хэрэгжүүлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэх айхтар том бүтээн байгуулалтын ажил нийслэлийн өнцөг булан бүрт өрнөж, зарим нэг нь байртай болсон ч ихэнх нь санхүүгийн хувьд том хохирол амссан байх юм.
Яг энэ жишгээр "Бэрэн" группын барьж, ашиглалтад оруулсан "Хангай" хотхон Сүхбаатар дүүргийн XI хороонд сүндэрлэсэн. Ашиглалтад орсон даруйдаа араасаа олон асуудал дагуулсаар өнөөдөр та, бидний нэрлэж заншсан Зуун айлын зуун зовлонгийн нэг болох юм чинээ хэн санах билээ.
Хэрэв уншигчид санаж байгаа бол одоогоос хоёр жилийн өмнө "Хангай" хотхон хугацаандаа ашиглалтад ороогүй гэдгээс авахуулаад хогондоо дарагдсан, барилга нь чанаргүй, ам.метр нь асуудалтай зэрэг гомдлыг оршин суугчид нь өөрсдөө хэлж, бүр олон нийтэд хүртэл хандаж байлаа. Манайдаа л томоохонд тооцогддог "Бэрэн" группын удирдлагууд "Хангай" хотхонд байр худалдаж авсан олон арван иргэнийг хохироож байгаа талаарх мэдээлэл дахин сонсогдов.
Нягталж үзвэл, "Бэрэн" группын удирдлагууд "Хангай" хотхоныхоо зарим орон сууцыг "Хаан" банкны барьцаанд тавьчихсан хэрнээ иргэдэд худалджээ. Үүнийг мэдээгүй иргэд байрныхаа урьдчилгаа болох 30 хувийг төлсөн байгаа юм.
Урьдчилгаагаа төлсөн нөхдүүд арай гэж үлдсэн 70 хувийнхаа зээлийг бүтээж яг байрандаа орох гэтэл худалдаж авсан орон сууц нь "Хаан" банкны барьцаанд байгааг мэдсэн аж. Үүнээс болж бүх мөнгө, бичиг баримт нь бүтчихсэн хэрнээ байрандаа орж чадахгүй өнөөдрийг хүрсэн байна. Аргаа барсан иргэд өдөр бүр шахуу "Бэрэн" группын үүдийг сахидаг ч авч хэлэлцдэггүй, бүр хүн чинээ тоодоггүй талаар хэлж байна.
Энэ талаар тэд хэлэхдээ "Бэрэн" группын хамт олон "Хангай" хотхоныхоо байрнуудыг тэр чигт нь "Хаан" банкны барьцаанд тавьчихсан байна. Тэрийг нь мэдэхгүй, бид худалдаж авсан. Зээл хөөцөлдөж, хөөцөлдөж арай гэж бүтээсэн.
Гэтэл байрны гэрчилгээ гарахгүй, зээл олгох шийдвэрийнх нь хугацаа дуусчихаад байна. Бас орон сууц барихад нь материал нийлүүлж, байр бартердсан нөхдүүд нь арай гэж байраа зарангуут, тэр байрных нь гэрчилгээ яг ийм шалтгаанаар гацаад баахан хүмүүсийг давхар давхар хохироож байна л даа.
Хүмүүсийн яриагаар 100 гаруй айлын гэрчилгээ гараагүй гэж сонссон. Тэр нь үнэн байх" гэв. Үнэндээ орон сууцыг иргэд бараг 100 хувь зээл, эсвэл амьдралынхаа ямар нэгэн томоохон зүйлээр дэнчин тавьж захиалдаг. Банкны зээл л гэхэд өдөр, хоногоор хүү нь өсч иргэдэд дарамт учруулдаг.
Харамсалтай нь, манай барилгын салбарт энэ мэт асуудал даанч их. Цаг хугацаандаа барилгаа ашиглалтад оруулахгүйгээс эхлүүлээд олон асуудал бий. Бүр сүүлдээ иргэдэд зарж, худалдсан орон сууцаа банкны барьцаанд тавьчихаад хээв нэг сууж байна. Гэтэл үүнийх нь цаана иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсоор л.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Монголд болж бvтэж байгаа зvйл алга даа яана даа . . . . Энэ vхэр монголууд. . .мах гурил гэдэг хоёр юм иддэг . . . Тэглээ гээд ядуу хэвээрэй.. . . .Бусад орны эмэгтэйчvvд шиг олон янзийн хvнс нэхвэл монгол эрчvvд шууд амиа холоно.
Монгол эрчууд амиа холдохгуй. Хаяад явна. Хариуцлага энэ тэр яриад ч хэрэггуй. Угаасаа байгалаасаа тийм амьтад. Харин хятад япон солонгос бол амиа хорлоно.
энэ бэрэн чинь боловсролын сайд шаймий гантөмрийнх гээ биз дээ.
medeej 1 saidiinh jiriin irgeded iim bolomj baihgyi zambaraagyi shavaaraldsan gadna tohijilt baihgyi mashin tavih garj talbaigyi bairnuudiig bvv av m2 500000 boloo ashigtai sh dee tedend luivarchid erhten darhtang tenger burhan shiitgene.buruu garaar olson mungu tansag huis bygd tedniihirged ulssuur tedniig harsaar 26 jil bolloo
Sain baitsgaana uu? Maliin maani nileed diilenhi ni banknii omch bolson shig oron suutsnii diilenhi olon ni mon l banknii omch bolnodog shuu ene baij bui tsaraigaaraa. Ingeed zeeliin orond biet edee bodior ni uneguiduulj aldatsgaagaad modoo barihiinhaa ehiig buh niiteeree ulam bur l idevhiilen uuhailan tavitsgaagaad #amar saihandaa jargatsgaaj#, hun torolhton geech etgeed biet ed buriigee omgoolj hamgaalahiin ulmaas bii bui bolgoson tolboriin temdegt mongo geechiin bool boltsgooj sunsee huch chadal sur suld ene buhniihee hiimoriig unagaj hoimroo ezluulegsdiin urshgaar gaigaar orool busad ni Eh Orontoigoo, Gazartaigaa, Shorootoigoo, Nutagtaigaa, Hun Ardtaigaa uruudan doroitoj uguiren suidej shaldaa buuhiig harah, uuniig uusgen bii bui bolgogch amia mongond zarsan tsaasan golt, amigui mongojinton etgeeduudee gej, #sain saihan amidarch, hunii edlehiig edelj, idehiig idej, uuhiig uuj# #hunii zeregtei yavj baina# l hemeen oi toindoo sanaj baidag l baihdaa hoorhiisuud, hehehe.
sunsee hudaldaad huch chadalsur suld ene buhniihee hiimoriig unagaj hoimroo ezluulegdsdiin urshgaar gaigaar
хуучины орсын барьсан хорооллууд шиг чөлөөтэй талбайтай, чанар стандарттай барилгууд сүүлийн жилүүдэд бараг баригдаагүй. хангай хотхон эко-гын барилгууд богд ар гээд хэцүү барилгууд их бнаа.
Гантөмөр биш Ламбаа гуайн хамаатнууд байх шүү
Tiim . arhangain Berenbaraliin huuhduud
Адчилсаан намынхан з.энхболд тэргүүтэй АН-хан ийм л гарууд ш дээ.
ламбаагийнх. бодвол бондын барьцаанд тавиа биз. тэр үйлдвэрүүдийг нь барьцаалаач. бодвол бас барьцаалаад оффшорт хийгээд зугатахад бэлэн болгоо биз.
Oron suuc nedtei agui uildverledgee bolix xedegte kkkkk
beren shig ajlaa yavuulj bgaa kompani haa bna
Ene chini luivar biz dee. Shuuhed ogeechee!
Luivarchin kheden tagdgar yum baidag yum
За ямарч байсан бүхэл бүтэн хороолол бариад ашиглалтанд оруулаад, зөндөө айлыг орох оронтой болгосон. Бэрэнг муулах шалтаг хайж байгаан
Bairandaa orood tulburuu buren tuluud hoyr jil bolloo odoo boltol order gardaggui yah ve damfuu gazar bn
Ter neg tarvaga shig nuhuriig hen gedeg bilee?Munh hen bilee.