Гацууртын ордод ашигт малтмал олборлох тухай УИХ-ын зарим гишүүн, нөлөө бүхий хүмүүс зөвтгөж, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байсан бол нөгөө хэсэг нь ашиглавал хүнцлээр байгаль орчин бохирдоно, түүх соёлын үнэт зүйлс устана гэсэн эцэс төгсгөлгүй маргаан саяхныг хүртэл өрнөсөн. Энэ маргааны эхлэл “Сентерра гоулд” компанийн дөрвөн тусгай зөвшөөрлөөс үүдэлтэй.
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь тус компанийн лицензүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд гаргасан юм. Тэд “Сентерра гоулд” компанийг Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин орон нутгийн иргэдийн саналыг авсан гэх хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, бас зарим баримтыг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй. Уг нэхэмжлэлдээ Ашигт малтмалын газрыг албан ёсоор хариуцагчаар татсан. Шаардлагатай бол Засгийн газрыг ч татах үндэслэлтэй гэж мэдэгдэж байв. Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний нэхэмжлэлийг үндэслэлтэй, маргааныг шүүхээр шийдье гэсэн шүүгчийн захирамжийг хүлээн авлаа. Гацууртын ордтой холбоотой эцэс төгсгөлгүй маргаанд Засгийн газар шүүгчийн үүргийг гүйцэтгэж шийдвэрлэсэн. Засгийн газар мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэсэн хардлага олон түмний дунд бий болсон. Тиймээс энэ бүх маргааныг шүүх дээр шударгаар шийдүүлэх боломжтой. Үнэхээр байгаль орчин хордох гээд байна уу, эсвэл лицензийг хууль бусаар авсан уу, баялгаа ашиглах нь Монгол Улсад ашигтай юу, олон улсын гэрээг зөрчихгүй байна уу гэх зэргээр талууд эрх тэгш, нотлох баримттай гаргаж ирсний үндсэн дээр хуульд зааснаар мэтгэлцэх боломжтой болсон. Ингэвэл ард түмэнд эргэлзээ байхгүй болно” гэж байв.
Ноён уулан дахь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг магадлах шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх бүрэлдэхүүн “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгосон. Харин хариуцагч тал болох Ашигт малтмалын газар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сард болж талуудыг хэргийн материалаа дахин бүрдүүлэхийг даалгав. Ингэснээр тун удахгүй Гацууртын ордод олборлолт явуулах эсэхийг шүүх дахиад эхнээс нь хэлэлцэнэ. Хэдийгээр “Сентерра гоулд” компани хайгуул, олборлолтын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй ч лиценз нь албан ёсоор хүчингүй болчихоогүй байна.
Иргэний нийгмийн байгууллага, Сэлэнгийн Мандал сумын ард иргэд Ноён ууланд олборлолт явуулбал эртний түүх дурсгал өртөх эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байгаа. Харин тус компанид тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрынхан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. Наанаа бол хуулийн дагуу зөвшөөрөл олгосон хэмээн маргаж байгаа. Харин цаана нь монголчуудын эрх ашиг хөндөгдөж, бүх нийтийн эсэргүүцэлтэй тулж байгааг тэд ойлгосонгүй бололтой. Эсвэл ойлгосон ч үл тоож байна уу.
Гацууртын ордын асуудал анхнаасаа улстөржиж, бүлэг хүмүүсийн эрх ашиг бий болсон нь илт байгаа билээ. Гэтэл АМГ-ынхан ард түмний эсэргүүцлээс зөрж тэдний талд зогсож байгаа нь цаанаа ямар нэгэн далд санаа агуулж байгаа ч байж болох.
Б.ЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
АН-ынханы хийж байгаа ажил,Эд нараас хэзээч олигтой юм гарахгүй,Зарж үрэх тэдний ганц хийж чадах ажил.
TUMSUGDVLTSEN BAZYYLCHIHSAN BNA,OFSHORDSON,E,Z IN ALyyrchidtai niilsen chonotoi niilsen nohod,hylgaich yrbafch nar bna
С.Баярцогт төрд байсан цагт энэ мэт явдал тасрахгүй ээ.АН гэж хэт хавтгайруулах хэрэггүй гол хэргийн эздийн 1 нь С.Баярцогт бусад нь ?
Энэ ордыг нинжа нар ухаад хэсэгхэн алтыг нь сорчилон авна. Тэднээс ард түмэнд сохор зоос ч наалдахгүй. Багаль орчны нөхөн сэргээлтийн талаар яриад вах юм, Заамарын араас л орно. Дээр нь Гацуурт компаниас энэ ордны лицензийг худалдан авсан зардал болон уурхай руу тавьсан зам тэргүүтэй дэд бүтцийн зардал аа Сентерра Гоулд төлүүлөх болвол 300 сая орчим ногооны өрөнд бид унана гэсэн тооцоо байдаг. Хэдэн хүн өндөр цалинтай ажилтай байхын зэрэгцээ, улсдаа татвар авах нь өнөөгийн хямралын үед чамлах зүйл биш л баймаар. Мөн урьд нь Гацуурт, Пурам зэрэг компаниудын, алтны үндсэн ордыг ашиглахдаа хөрсөөр нь эргүүлээд хаясан газрын нөхөн сэргээлт хийгдэнэ гэхээр, УЛС ОРОН, АРД ОЛНОО гэсэн сэтгэхүйтэн эсэргүүццээд баймааргүйл байлтай. Даанч хувийн эрх ашиг гэдэг ШУМНАСтангуудад өөрөөс нь өөр БУРХАН үгүй бололтой. Хонины арьс нөмөрсөн чононууд л гэсэн үг. Яадаг ч байгаа юм??? хэн мэдлээ...
Киргизын Кумтора алтны ордыг "авчихсан"«Centerra Gold Inc» компанийн ерөнхий захирал айсан Леонард Хоменюк тухайн үеийн киргизийн удирдлагуудад хэрхэн ХАХУУЛЬ өгч ГЭРЭЭ хийснээ дэлгэсэн бөгөөд тэд нарыг шалгах гэхэд "төрийн эргэлт"хийх гэж оролдсон байна,манайд мөн л тэд "шалгарч тогтсон"схемаа хэрэглэсэн байгаа,заавал энэ "ШУДРАГА БУС"урьд нь манайхыг "хуураад ,луйвардаж"амжсан амташсан хэрээнүүдээр олборлох алба юм уу,харилцан ашигтай хийе гэсэн компаниуд дэлхийгээр нэг байгаа,энэ гайнуудыг ХӨӨХ хэрэгтэй.
ЭНэ компаний Монголын Авилагчидад өгсөн авилгалыг сонсвол та нар татаж унана дөө...Сү.Батболд, барзгар Очирбат эд нар мөн ч их цусалсан даа....
Юуманд ноён нуруу гэж байдаг газар нутгаа ухуулахгүйн төлөө найдвартай гэсэн улсаа сонгосон байхад болно. Бусад мэдлэг энээ тэр бол мэргэжилтэн ээ хэрэглээд л явчих асуудал. Газраа л ухвал дуусаа даа МОНГОЛ!!!
ЭНЭ СЕНТЕРРА ГОЛДынХАН БҮТЭЛГҮЙ ХҮМҮҮС. КИРГИЗИЙН КУМТОРЫН ОРДЫГ ХУЙВАЛДААНААР АВЧ МОНГОЛЫН БОРОО,ГАЧУУРТЫН ОРДЫГ БАРЬЦААЛСАН СУРАГ БИЙ. ЗАХИРАЛ НЬ ИНТЕРПОЛД БАРИГДСАН, КИРГИЗИЙН ХОЁР Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЭДНЭЭС ХАХУУЛЬ АВААД ЭХ ОРНООСОО ОРГОН ЗАЙЛСАН ГЭЭД, ИССЫККУЛЬ НУУРАНД 20 ТОНН ЦИАНИД УНАГАЖ ХОРДУУЛСАН ГЭЭД ПАЯН ИХ БИЙ.
Yag ene deer duruulj asar tom xaxuuliin xergiig chlex bolomjtoi yum bna daa. Ter AMGazar bas tednii ard bgaa nuxduud garaa urguud garaad irdx tsag ni bllj bgaa yumaa daa yanz ni