sonin.mn
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хорооллын автобусны буудлын замд автобусны жолооч хүн мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. 
 
Тодруулбал тус замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААҮТГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б явган зорчигч 59 настай эмэгтэй А-г мөргөсөн байна. 
 
Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг 5-н буудлын замд Эрдэм транс ХХК-ны Daewoo BS -106 маркийн автобусны жолооч Э T.Landcruiser, T.Kluger маркийн хоёр автомашинтай мөргөлдөж, зорчигч 2-5 насны гурван хүүхдийг гэмтээжээ. 
 
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр 11 хүн хүнд, хөнгөн гэмтэж, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг