sonin.mn
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замын 143км-т байрлах Хэрлэнгийн гүүр орчмийн далангийн хөвөө угаагдаж, гулсаж болзошгүй болсон байна.
 
Иймээс осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн замын чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын хажууд түр зогсолт хийхдээ анхаарах, орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхааруулж байна.
 
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт-БатӨлзий чиглэлд борооны улмаас замын нөхцөл шавар ихтэй болсон тул тээврийн хэрэгсэл саатаж болзошгүй болжээ. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл гарч, шороо чулуу орох зэрэг тохиолдол ихээр гарч байгааг жолооч нарт анхааруулж байна. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг