sonin.mn
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс  хар тамхины хэргээр хэд хэдэн гэмт хэрэгтэнг баричилсан байна.
 
Энэ сарын 13-нд мансууруулах бодис хэрэглэсэн хүн нас барсан хэргийн дагуу нарийн шалалт хийх явцдаа  хар амхи хэрэглэж байсан залуусыг илрүүлэн баривчилж шалгаж эхэлсэн юм. 
 
18 настай эрэгтэй Т гэгч гэртээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдуулан хамт байсан гэх 17-18 насны  хоёр эрэгтэйг шалгахад “Каннабас” төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн  нь тогтоогдсон байна. Гэвч нас барсан иргэний үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоогүй, шинжилгээний хариу гараагүй ч хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг