sonin.mn
Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай аврах ангийнхан есөн сартай охиныг галын аюулаас аварсан сайхан мэдээ авлаа.
 
Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд Нарны хорооллын дөрөвдүгээр байранд есөн сартай хүүхдээ гэртээ цоожилж,  цахилгаан зуухаа асаалттай орхисноос гэнэтийн гал гарсан дууудлагаар  аврах албаныхан шуурхай ажиллаж нярай хүүхдийн амийг аварчээ. 
 
Мөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд 84 настай буурай бас  гэртээ цоожлогдон, орныхоо хажууд унасан байсныг ч аврах албаныхан аварч эмнэлэгт хүргэн өгчээ. Иймээс бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг