Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, зэрэг Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхэд түлхүү анхаарал хандуулж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын 100 хоногт төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан судалгааны ажил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулах, Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр ложистикийн төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах зэрэг ажлуудыг хийжээ.
Төмөр замын салбарт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа “Шивээхүрэн-Сэхэ”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам, Оюутолгойн салбар төмөр замын ажлуудыг барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Тэгвэл эндээс нэг зүйл ихээхэн анхаарал татаж байна. Нөгөө алдартай Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани “Самсунг Си энд Ти” компани харилцан тохиролцсоны үндсэн дээр хүчингүй болгожээ. Тодруулбал гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж өнөөдрөөр дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат албан ёсоор зарлаж байна.
Тэрбээр “Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, замыг үргэлжлүүлэн барих хүсэлт тавьсан боловч Самсунг Cи энд Tи компанийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас бид дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахын тулд уг гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо гэж үзсэн.
Гэрээгээ дүгнээд хоёр тал гэрээгээ өнөөдөр хүчингүй болголоо. Ямар нэгэн гомдол санал гараагүй. Энэ төмөр замыг “Энержи Ресурс компани өөрөө ашиглалтад оруулаад 30 жилийн дараа улсад тодорхой хувийг нь өгөх нөхцөлтэй байсан. Уг компанийн боловсруулсан ТЭЗҮ-гээр энэ зам 1.1 тэрбум ам.доллараар босно” хэмээсэн юм.
Тэгвэл эндээс олон жил монголчуудыг талцуулж, шороо овоолсноос өөр юм хийгдээгүй гэгдэж, басхүү энэ төслийн эргэн тойрон дахь албаны хүмүүс хуулийн байгууллагад шалгагдаж, хоригдсон зэрэг нийгэмд бөөн дуулиан үүсгэсэн 267 километр төмөр замыг дараагийн ээлжид хэн хөрөнгө оруулж, бүтээн байгуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Нэгэнтээ “Женко”-д булаалгасан төмөр замын төслөө “Эм Си Эс” эргүүлэн авах уу, магадгүй урд хөршөөс авах сурагтай байгаа, хэдийн очоод гуйчихсан, парламентаар хэлэлцүүлнэ гэгдэж байгаа их мөнгө төмөр зам руу цутган орж ирэх үү гэдэг нь сонирхолтой бөгөөд цаг хугацаа харуулна.
Үүний зэрэгцээ энэ төмөр замын эргэн тойронд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс, тодруулбал “Женко” Х.Баттулга нарын хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуултын хариултыг ч олон нийт хүлээж байна.
Магадгүй гэрээ байгуулсан хоёр тал харилцан тохиролцож цуцалсан тул “Женко” нарын хэргийг шалгах ч шаардлагагүй болж, хаагдаж мэдэх юм.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Alban tushaalaa urvuulan ashiglasan, mungu idej uusan hereg ni shalgagdah yostoi
Тэр монго хоронго нь яасан бэ. Ард тумний монгийг аваад зугтсан Ганбат мэт нь юу болсон бэ
Jenco d hariutslaga tootsohgui bol ene tor d itgeh Mongol hun oldoh uu?! Hen durtai hulgar garch ireed heden zuun saya terbumaar n idej uugaad hariutslagagui multraad bval ireeduid yu boloh ve?!
ene baidlaar yunhigjikh be
Улсын мөнгийг үрэн таран хийж баяжсан эдгээр нөхдүүдийг гадаадад гарч зугтаасан зулбагасуудтай нь барьж хорь!!!!!
Horihod bagadan shuud tsaazaar av
Шалгах ч шаардлаггүй шоронд л орох юм бншдэ,шууд
Элбэг мангасыг эхлээд бариач пиздануудаа
Jenko Battulgiig bariachee.Tomor Zamiin Tenderees zondoo mongo hussan shvv!Battulga bol zondoo ix mobgo idsen avligach!Bariad xergiig ni ilrvvleechee!
С,Баяр Монголд Оросын 100 колонк оруулж ирэх гэж байсан. Тэгсэн бол ард түмэн хямд бензин хэрэглэх байсан. Гэтэл бид Оюунгэрэл эгч Батхүү ах нараасаа л авна, тэд маань хөөрхий л гээ биз дээ. Гэтэл тэд нь Оросын бенинийг аваад бидэнд шахдаг ченжилдэг, одооч тийм л байна. Монголын банкууд ялгаагүй Хятадын банкнаас бага хувийн хүүтэй зээл аваад Монголчуудад өндөр хүүтэй зээдэг. Ийм л ЧЕНЖ хийдэг. Тэгэхээр бид Оросоос шууд өөрсдийнх нь үнээр бензин авч, Хятадын банкнаас өөрсдөөс нь бага хувийн хүүтэй мөнгө авах нь дээр биз дээ. Энэ нь малчдынхаа гар дээрээс мах авахтай л адил зүйл. Ард түмэн бид заавал ченждүүлж байх "золиос" болж ченжүүдийг тэжээж байх хэрэгтэй юм уу? Дотоодын "ЧЕНЖ" банкууд Хятадын банктай өрсөлдөөд бага хүүгээр үйлчлээд гараад ир л дээ. Тэр нь нээлттэй ш дээ. Чөлөөт зах зээл гэдэг чинь энэ шүү дээ. Bank of china орж ирснээр Монгол улс, ард түмэн, эдийн засагт туйлийн өндөр ач холбогдолтой. Хуруу дарам хэдхэн хувийн банкны эздэд л хохиролтой. Тэд хамаагүй амиа хорлоно уу амьдарна уу өөрсдийнх нь хэрэг. Өөрөөр хэлбэл "ЧЕНЖ БАНК СӨНӨТҮГЭЙ" гэсэн үг ш дээ. Ард түмэн BANK OF CHINA-г сонгож байна
Elbeg genko 2 goy tohiroltsojee jenko tur elbegiinh boljee
KKK 1 ni zagnaad nogoo gemsheed goy jujig ter ued bid nar ttiim yumiig haraagui yvj deee bid uuchilaarai
Jujig tavihaa bolioochee. Hulgai ilt bhad shorond horiooch! Etsiin dund ard tumen hohirood ta hed tohiroltsood ulddeg sh de
Гэрээ цуцлагдах нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл огт биш. Гэмт хэрэг тухайн үедээ төгс үйлдэгдсэн учир хэргийн доторх үйл баримт эдүгээ яаж өөрчлөгдөх нь ямар ч нөлөөгүй!!!!!
tertei tergui mongol ulsad ter zasag ugui bolood udeaj baina. Turd garsan nukhduud Mongoliin gazar nutgiig zaraad barag duusaj baina. Elebtsegnii chini tusgaar togtnol. Tur mur gej khoshnogooo yariad baigaa yum. Mongol uls gej odoo baikhgui. Bolson baina. Ta nar yasan ukhaarahkgui uls ve
Энэ хэргийг хэрэгсэхгүй болгох юм бол Монгол улсад шударга шүүх, хуулийн байгууллагатай болох үлгэр дахин ярьж хэрэггүй
Jonhuu hulgaich shorondoo or! Jonhuugiin bugs doloogch bayanhongoriin bolood yarmagiin debiluud udahgui booj uheh bno !!!
Odoo l Lundaajantsangin "mongolin shuugvhidin holbooni teruulegch"-s shuugchin bie daasan baidal gj torin tusuwig uurin yum shig taraaj ner, hund awch tord bariltsdag tushee bsni jinhen hen be? gdg durig todruulna da!!!
1990-д оны үед оросын ЛДПР намын дарга Жириновский хэлэхдээ: Та нар монголыг Чингисийн Монгол гэж эндүүрээд б/на. Одоогын монгол гэж "аймхай, хулчигар, худалч, зальтай, барьцгүй, долигнуур, завхай зайдан, луйварчин, шуналтай, худрагагүй, итгэлгүй ... хүний оромцогуудын цуглуулга гэж байсан нь ч богинохон цаг хугацаагаар л гараад ирдэг юм байна. Х.Баттулгад луйвардаж цуглуулах өмч хөрөнгө, мөнгөнөөс илүү хайрлах юм гэж байдаг юм уу????? Эх орон газар шороогоо ард түмэнтэй нь ч мөнгө хөрөнгө л болгож байвал хамаагүй наймаачин Жудо бөх бол түүнийг хүн болгож өсгөсөн нийгмээс сургасан үүрэгт л ажил. зарим нь их андуурах юм.
Өөрийг нь өсгөж торинуулж хүн болгосон эх орон, улс орноороо тоглож, үгүй хийдэг улс төрчид гэж байдаг юм уу? Та минээ!!!
Аймаг, дүүрэг, хотын биеийн тамирын дасгалжуулагч л байх хүн өөрийГ НЬ өсгөж хүн болгосн ард түмэн, улс орноо толгойгоор нь кзгээр л газар хатгуулав да!
Хүний сайн сайхан төлөө гэх социализмын үеэс 1989 онд анх "өөрчилөн байгуулалт" гэж эхлүүлсэн хойд хөршийн төрийн бодлогыг судлаад үзэхээр ЗХУ-ын KН-ын XYII их хурал дээр Горбачев "Энэ нийгэмийн хөгжил хүнд суртал, авлиг хээл хахуулаас болж зогсож. Иймд өөрийн болон нөхрийн шүүмжилэл"-г өрнүүлж алдаж, буруудаж яваагаа засъя" гэж эхлэсэн түүхтэй билээ. 1999 онд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Ельцин-Путинд ажлаа өгөхдөө шинээр томилогдсон залуу ерөнхийлөгч Путинтэй хамт оросын бүх ард түмэндээ хандаж, Үндсэний телевиз (ОРТ)-ээр үг хэлж байсан. Үүнд: миний "оросын ард түмний төлөө, эх орныхоо төлөө хийсэн үйлс од харанхуй болох тусам гэрэлтдэг шиг тодрох болно" гэж хэлж байсан санаанд орчихлоо. Түүхийг эргэн харвал: 1990-оны үед орос Курил, Сахалины аралуудын талаар Японтой маргаантай байсан. Японы талаас оросод энэ асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан боловч энэ уулзалтанд Ельцин очоогүй. Оросын ард түмэн эх орон, газар шороогоо хамгаалаагүй-"Ельцин урвагч, Ельцин тонил" (Долой Ельцину) гэж эсэргүүцэж байсан. Энэ үеэр Японы эзэн хаан түүхэндээ анх удаа Хятадад айлчилж байсан. 1990-д оноос Орос-Хятадын харьцаа сайжирч Оросын Батлан Хамгаалах Яамны сайд Язов тэргүүтэй төлөөлөгчид хятад айлчилж, хамтарсан цэргийн сургууль явуулж байсан (Та бүхэн санаж байгаа байх). Дүгнэлт: Магадгүй гадаад монголыг хятадад шилжүүлсэн ч байж болох юм. Энэ үед Орос орон Чичений дайныг үргэлжилүүлж байгаа нэрээр (хэлбэрээр) ард түмэндээ тайлбарлаж байсан ч мөн чанартаа оросын орчин үеийн зэвсгийг Иран, Ирак, Куйвет зэрэг дэлхийн хаана дайны гал улалзаж байгаа газруудад борлуулж, эх орондоо валют оруулж хуримтлуулах, банк, санхүүг зузаатгах, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай оросын үндэсний хөрөнгөтөн (новороссия)-тэй болох, гадны зах зээлийг орос оронд оруулж ирэх боломжийг бүрдүүлэхгүй байх "төрийн хатуу бодлог"-ыг баримтлаж байсан. Тэр ОРТ-гийн нэвтрүүлгээр: Олигарахууд-та нар идэж, ууж болсон. Урьд нь миний төр барих үед төрийн төсөвөөс 90 хувийг та нар хармаандаа, 10 хувийг төрийн төсөвт хагас дутуу суулгаж байсан бол одоо энэ (эрч, хүчтэй, хуучин НАХЯ-ны боловсон хүчин байсан) залуу (Путин)-гын үед "май, энийг ав!!!" гээд баруун гараараа салаавч үзүүлж байсан. Та нар (төрийн төсөвийг идэгч луйварчидад) хандаж, одоо энэ залуугын үед та нар 90 хувийг төсөвт шууд оруулаад 10 хувийг авч үлдэж байвал аз чинь гэж байсан. Үнэхээр Путин төрийн толгойд гарч ирээд төрийн хатуу бодлого явуулж, авилага хээл хахуултай тууштай тэмцэж, "Татварын алба (Налоговые полиция)" гэж ЦЕГ-аас хүчтэй, асар том байгууллагыг босгож, төрийн (ДУМ) дээд, дунд, доод албаны бүх төрлийн авлигатай цогцоор нь тэмцэж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрийг хүчихэгжүүлж, төр улс орныхоо нутаг дэвсгэр дээрх бүх үйл ажиллагааг хяналтандаа авсан. Тэр үед Путин ард түмэндээ хандаж үг хэлэхдээ: Би Оросын ард түмэнн, газар шорооныхоо төлөө! хилийн чанадад амьдарч байгаа ОХУ-ын 1 иргэн бүрийн төлөө, тэдний аюулгүй байдлыг хангахын төлөө! Оросын Холбооны Улсын төр, засаг ажиллахыг зорьж ажиллана гэж амлаж байсаныг санаж байна. ОХУ-ын энэ төрийн бодлогыг манай Ерөнхийлөгч асан Очирбат, Ерөнхий сайд асан С.Баяр нарын ажлаас эхлээд бүх үе үеийн Төр засгын удирдлагуудын харахаар "Азын бар биш баар болгоно" гэж хэдэн залуучууддаа гадаад паспорт өгч, гадагш гаргачаад, дэлгүүр, худалдаанд хар давс, хатсан манжингаас өөр юмгүй болгоод эзгүй айлын ажлын байруудыг нь хоорондоо хувьчилж баяжсаар, газар шороо, нутаг ус орон гэрээ бүгдийг нь мөнгө болгоод цаашид яах гэсэн төрийн бодлого байдаг юм бол? Манай төрд гарсан УИХ-ын гишүүд, нам бүлэглэлүүд хоосон юмнаас ямарч хөдөлмөр хийгээгүй байж төсөвийн хөрөнгөөс хөрөнгөжидөг зальхай луйвараа хэзээ больж зогсоох юм болоо? Уг нь үе үеийн ахмадууд зүрх сэтгэлээ зориулж хамгаалж өвлүүлсэн энэ газар шороонд нам эвсэлийн бүлэглэлүүд бүү хэл хэн дуртай нь хүрч худалдаад байх эрх хэн ч БАЙХГҮЙ!