sonin.mn
Улсын хэмжээнд он гарсаар нийт 3282 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, түймрийн аюулаас онцгойнхон 386 иргэний амь насыг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 41 хүн гал түймэрт өртөж нас барсан байна.
 
Харин 10 дугаар сар гарсаар улсын хэмжээнд нийт 662 удаагийн обьектын гал түймэр гарч, гал түймрийн улмаас нийт 12 хүн нас барж, 5 хүн түлэгдэж бэртжээ. Дээрх гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3,5 хувь буурсан аж.
 
Хэдийгээр түймрийн тоо буурсан ч иргэд тэр дундаа бага насны хүүхэд түймэрт өртөн нас барсаар байгаа тул иргэдийг галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг