sonin.mn
Өнгөрсөн амралтын өдөр нийтийн тээврийн автобус, троллебустай мөргөлдсөн осол гарсныг ЗЦА-аас тодрууллаа.
 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын урд замд  “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Daewoo BS” маркийн автобусны жолооч Б нь мөн тус компанийн “JEA 800 D”  маркийн троллейбустай мөргөлдсөний улмаас зорчигч 46 настай эмэгтэй Н гэмтсэн байна.
 
Мөн Сонгинохайрхан дүүргийн  Таван шарын автобусны буудлын замд “Тэнүүн огоо” ХХК-ны “H.Aero City”  маркийн автобусны жолооч  зам дээр явсан 28 настай зорчигчийг мөргөж  гэмтээсэн хэрэг гарсан. Эдгээр хэргийг ЗЦА   шалгаж байна гэлээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг