sonin.mn
Улсын Дээд шүүх 2016 онд эрүү, иргэн, захиргааны нийт 2726 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2250 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 65.3 хувь нь иргэний, 15 хувь нь эрүүгийн, 19.7 хувь нь захиргааны хэрэг байна.
 
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 454 хэрэг хүлээн авч, 337 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 88 хэргийг албан бичгээр буцааж, 23 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 69 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 5 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 85 хэрэг ногдож байна.
 
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 337 хэргийн 49.5 хувь буюу 167 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 24 хувь буюу 81 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 89 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон 89 хэргийн 57.3 хувь буюу 51 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 22.4 хувь буюу 20 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 7.8 хувь буюу 7 хэргийг хэрэгсэхгүй болгож, 12.3  Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 59-өөр буюу 11.5 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 46-аар буюу 12,0  хувиар буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 17-оор буюу 25 хувиар өссөн байна. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 1711 хэрэг хүлээн авч, 1469 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 72 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 55 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 46 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 13 хэргийн харьяаллыг тогтоожээ. Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 95 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 16 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1639 хэргээс нэг шүүгчид 234 хэрэг ногдож байна.
 
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1469 хэргийн 54 хувь буюу 793 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 12 хувь буюу 177 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 20.6 хувь буюу 303 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.7 хувь буюу 158 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 2.7 хувь буюу 38 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 316 хэргээр буюу 22.7 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 261 хэргээр буюу 21.6 хувиар, нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 83 хэргээр буюу 55 хувиар тус тус өссөн байна. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1469 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 997, Хөдөлмөрийн тухай хуулиар 296, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 68, Гэр бүлийн тухай хуулиар 49, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 4, бусад хуулиар 55 хэргийг хянан шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 561 хэрэг хүлээн авч, 444 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 48 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 4 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 21 хүсэлтийг шийдвэрлэж, 31 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.  Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 49 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 9 хэрэг хэлэлцжээ.Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 481 хэргээс нэг шүүгчид 96 хэрэг тус тус ногдож байна. Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн захиргааны 444 хэргийн 66.2 хувь буюу 294 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 14.4 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 19.3 хувь буюу 86 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон 86 хэргийн 21 хувь буюу 18 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 26.7 хувь буюу 23 хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.3 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3.4 хувь буюу 3 хэргийн нэхэмжлэлийг хангасан, 46.5 хувь буюу 40 хэргийн магадлал хүчингүй, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулсан байна. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 120-оор буюу 17 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэрэг 82-оор буюу 22.6  хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 40-өөр буюу 71.4  хувиар өссөн байна.
 
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 444 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Газрын маргаан 110, Төрийн албаны маргаан 88, Ашигт малтмалын маргаан 49, Татварын маргаан 46, Сонгуулийн маргаан 16, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 15, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 14, Нийгмийн даатгалтай холбоотой 9, Төрийн хяналт шалгалттай холбоотой 8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 5, бусад маргаан 84 байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж:"Монцамэ"агентлаг