sonin.mn
Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан. Шүүх энэ хэргийн хэлэлцээд нохойн эзэн Д.Батсайханд хоёр жил зургаан сарын хорих ял оноож, “Дундад Ази” үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн юм.
 
 Давж заалдах болон хяналтын шатны шүүх уг хэргийндавж заалдах асуудлыг  өчигдөр хэлэлцээд  өмнө оноосон ялыг хэвээр үлдээсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24- дүгээр хороонд гэрийнхээ гадна тоглож байсан дөрвөн настай хүүг ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн  нохой хүүгийн хүзүү, мөр, гэдэс, гуяны хэсгийг хазаж ноцтой  гэмтээсэн учруулжээ. Турхайн үед нохойд зуулгасан хүүг  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн боловч шархаа даалгүй амь насаа алдсан ноцтой хэрэг болсон. Нохойн эзэн ийнхүү давж заалдсан ч ялыг хэвээр нь үлдээсэн байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг