sonin.mn
Дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг дахин шүүх хурлын тов энэ сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор болов.
 
Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгаад байгаа.  Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн боловч  Г.Маралмаа энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
 
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Цогт, Ж.Маралмаа нарт холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээж шалгаад дахин шүүхээр болоод байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг