sonin.mn
Энэ сарын 14 буюу маргааш  С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарын давж  заалдах шатны шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно.
 
Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Тэгэхдээ Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.   Эдгээр этгээд маргааш давж заалдахаар болоод байна.
 
Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өглөө 9 цагт эхэлнэ. Нээлт, хаалтад зөвхөн сэтгүүлчдийг оруулж, бусад асуудлыг хаалттай хэлэлцэнэ. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг