sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн  Б /10 настай, эрэгтэй/, мөн Эрдэнэтолгой багийн оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ нар өчигдөр 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна.
 
Ар гэрийнхэн нь энэ мэдээллийг  шөнийн 00.30 цагт өгснөөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн зургаан албан хаагч, цагдаагийн байгууллагын  дөрвөн албан хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор хүүхдүүдийн сураг  гараагүй тул эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг