Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.
Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.13-ны өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн гурван голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
Түүнчлэн баяр наадмын үеэр иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Туул голын эх хагийн хар нуур орчим маш их түймэртэй байна Төв аймгийн Эрдэнэ сумийн дарга онцгой байдал нам жим байх юм даа Монголд эзэн байна уу шатжил байгуу эх орон минь
Хагийн хар нуур орчим шатаад дуусах нээ арга хэмжээ аваачээ Төв аймгийн засаг дарга нараа ЕС Ж Эрдэнэбатаа Шатар сайд Хүрэлсүхээ Монголд ойн мод хэрэгтэй байна шүү наадам сонгууль дууссан шүү
Yaraltai untraamar bnaa,Mongol orni Gazar nutagiin 6% oi mod.Duusla. Arga hemjee avaache!!!
Түймэр тавиад байгаа тэнэг амьтад байгаа цагт түй- мэр гарсаар байх болно.Эх орноо ДРОНООР хянах болвол гайгүй байна.Түймрийг санаатай тавиад байгаа бүлэг байгаа юм биш үү???
Тэрбумаар нь тараадаг мөнгөтэй,Эх оронч нь дэндүү ЕРӨНХИЙЛӨГЧ хэдэн ДРОН аваад ой мод ихтэй болон хадлангийн нутгуудаар тараагаад хянуулаач.
Gadaafiin horlon suitgegch nar Mongolchuudiig nair naadam hiij baih hoiguur tsag agaariig dalimduulan horlon suitgel hiigeed baigaa yum bish uu.Zamd bichig barimtiin shalgaltiig changatgaj gadaadiin juulchin nertei horlogchid pid tuimer taviad baigaa bol olj ileruulhiig anhastuulya!!!
Balaarad soliorod baigaaraa, uher tsaraisan mallaa! Cham shig l nutgiin indianuud teneg tsarailad gal aldaj baigaa. ..