sonin.mn
БЭЭЖИН. /Ёнхап/. Хятадын 10 гаруй хамгаалагч Өмнөд Солонгосын гэрэл зургийн сэтгүүлчийг зодож, гэмтээсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
Энэ хэрэг нь хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө буюу өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мү Жэ Ин Бээжин хотод нэгэн бизнесийн арга хэмжээнд оролцож байхад болсон байна. Уг арга хэмжээг сурвалжлах гэсэн Өмнөд Солонгосын 14 сэтгүүлчийг Хятадын хамгаалалтын албаныхан дотогшоо оруулахгүй гэснээр талууд маргалдаж эхэлсэн байна. Ингээд сэтгүүлчдийн нэгийг нь Хятадын хамгаалалтын албаны 15 ажилтан гадагшаа авч гараад, хэд хэдэн удаа цохиж, гэмтээсэн гэнэ.
 
Зодуулсан сэтгүүлчийг эмнэлэгт хүргэсэн аж. Энэ хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын албаны хүмүүс Хятадын засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлсэн нот бичиг илгээж, албан ёсоор уучлалт гуйхыг шаардаад байгаа ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"