Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Олон улсын өвчний ангилал бичиг баримтад "gaming disorder” буюу компьютерын видео тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин хэмээн албан ёсоор оруулахаар болжээ. Компьютерын видео тоглоомд донтохыг ДЭМБ “Байнга, олон давтамжтай тоглох, хэр удаан тоглож байгаагаа хянаж чадахгүй болох, амьдралын бусад хэрэгцээнээс видео тоглоомыг илүүд үзэх, муу үр дагавар илэрсэн ч үргэлжлүүлэн тоглосоор байх" зэрэг шинж тэмдгээр нь ялган тодорхойлсон байна. Сүүлийн жилүүдэд манай улсад ч компьютерын тоглоомд донтох тохиолдол олширсныг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулах болсон. Ялангуяа сэтгэцэд нөлөөлдөг энэ өвчин өсвөр насныхны дунд элбэг байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон юм. Саяхан Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашигладаг төлбөрийн картыг хураан авчээ. Компьютерын тоглоомд донтсоноос амьдрал, эрүүл мэндээрээ хохирсон хүн цөөнгүй бий. Тухайлбал, 2005 онд нэгэн залуу WarCraft тоглоомоор хоёр хоногийн турш тасралтгүй тоглосноос болж амиа алджээ. Хэдийгээр ДЭМБ-аас компьютерын тоглоомд донтсон хүнийг эмчлэх аргын талаар дурдаагүй ч энэ аюулаас урьдчилан сэргийлэх боломжтойг бүү мартаарай.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
Донтох бол сэтгэцийн өвчин. Юунд ч донтож болно. Донтсон юмаар нь нэрлэж ялгаж байгаа юм. Юм хулгайлах донтой (клептомания), арчиж цэвэрлэх донтой (obsessive compulsive disorder), архины донтой (alcoholic) гээд л үргэлжилнэ. Тэрнээс биш комп тоглоомын дон гэж тусдаа өвчин байхгүй. Комп тоглоом нь донтох өвчнийг үүсгэж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Сэтгүүл та бичиж буй сэдвээ судалж байгаарай. Гарчгаас л мэргэжлийн бэлтгэлгүй, боловсролгүй харагдаж байна шүү. Өөрөө мэдэхгүй байж болно. Сэтгүүлчийн хувьд олон нийтэд хүргэж байгаа мэргэжлийн мэдээллийн мэргэжлийн хүнээр шалгуул
Warcraft тоглоод амиа алдсан биш Warcraft-аасаа салалгүй тоглоод, хоол ундгүй, амрахгүй тоглоод нас барсан байх л даа. Монголд уу, гадаадад уу, зүгээр л ам дамжсан яриаг сийрүүлсэн юмуу? Нөгөө "ороо хураахгүй бол чөтгөр ороод хэвтчихдэг" гэж хүүхэд айлгадаг шиг тоглоод байвал донтоод үхнэ шүү гэж л байгаа юм байна, тийм үү. Сэтгүүлч хүн олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа бол манай эмээгээс арай дээр, үндэслэл нотолгоотой, эх сурвалжтай, шинжлэх ухаанч юм бич л дэ
би хүүхэд байхдаа PC их тоглодог байсан. Донтсон зүйл байхгүй байна.
хэнд хамаатай юм.
ТААРУУЛЖ ТОГЛОХОД БУРУУ ЮМ БАЙХГҮЙ АНХААРАЛАА ТӨВЛӨРҮҮЛЖ СУРАХАД ЗӨВ АШИГЛАХАД ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
Энэ оронд төр засаг байдаг бол 24 цагаар ажилладаг газруудыг нэг сайн журамлах юм сан даа.