Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 51 хувийн асуудал гээд манай уул уурхайн томоохон бүтээн байгуулалт тойрсон зарим хэрэг Олон улсын хэмжээнд яригдаж эхэллээ. Лондонгийн Арбитрын шүүхээс Өмнөд Африкийн “Стандарт” банкны нэхэмжлэхтэй, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан гэх 109 сая.ам долларын хэрэгт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан. Энэ асуудлыг АТГ-аас шалгаж, дуулиан намжаагүй байхад дахиад нэг хэрэг анхаарлын төвд орж ирж байна. Швейцарийн дээд шүүхээс “Рио Тинто” корпорацитай Оюутолгойн төслийн гэрээг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний дансны үлдэгдэл болсон 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цаагуураа энэ шийдвэр нь Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй гэрээ болсон тухай ч бас дурдагдаж. Тэгвэл энэ гэрээг хэний тэргүүлж байсан ямар Засгийн газар хийсэн, “Ройтерс” агентлаг С.Баярцогтын дансны талаар юу гэж мэдээлсэн, АН С.Баярцогтыг намын гишүүчлэлээс хассан талаар тоймлон хүргэж байна.
С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ОДОО ХААНА ЮУ ХИЙЖ ЯВНА ВЭ?
Оюутолгойн гэрээг биечлэн гүйцэтгэсэн баг бол С.Баярын тэргүүлсэн МАН, АН-ын хамтарсан “стандарт бус” гэдэг тодотголтой Засгийн газар. С.Баяр 2008 оны есдүгээр сарын 11-нээс 2010 аравдугаар сарын 28-ныг хүртэл гүйцэтгэх засаглалыг толгойлсон. Энэ хугацаанд “Рио –Тинто”-той хийсэн Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсон юм.
МАХН-ын дарга, Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, зарим иргэний нийгмийн байгууллага тухайн үед гэрээг монголын ард түмэнд ашиггүй, луйврын гэрээ болсон талаар мэдэгдэж, олон нийтэд зарлаж байсан. Гэсэн ч гэрээг биечлэн гүйцэтгэгчид, ард түмний нүдэн дээр цээжээрээ хамгаалан зүтгүүлсээр байгуулж чадсан юм. Гэрээний цаана байсан бараан сүүдэр одооноос цухуйж эхэллээ. С.Баярцогтын нууц дансыг Швейцарийн дээд шүүхээс битүүмжилсэн бол Гүйцэтгэх засаглалын тэргүүн асан С.Баярыг АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж эхлээд байна. Эхний удаа 10 гаруй цаг байцаалт авсан байдаг. С.Баярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдаж байсан ч Нийслэлийн прокурорын газраас няцаагаад байна. Тэр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогийн Ерөнхийлөгч хамтарч ажиллах дургүй байгаа учраас ИБУИНВУ-ын Элчин сайдын ажлаа өгөөд орхиё” гэсэн байдаг. Түүнтэй холбоотой асуудал цаашид яаж ч үргэлжилж мэднэ. Ямар ч гэсэн АТГ Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг албан ёсоор шалгаж байгаа гэдэг нь тодорхой болоод байгаа юм.
С.Баярын Засгийн газрын тэргүүн шадар сайдаар Н.Алтанхуяг, Шадар сайдаар М.Энхболд нар ажиллаж байжээ. Энэ хоёр эрхэм одоо ч улс төрд нөлөөтэй явна. М.Энхболд УИХ-ын даргаар, харин Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид зөвлөж байгаа. Албан тушаал наймаалцсан гэх 60 тэрбумын хэрэг, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэх асуудал УИХ-ын дарга М.Энхболдоос ер салдаггүй. Саяхны нэг судалгаагаар ард түмэн таалдаггүй улстөрчдийг нэрлэхэд М.Энхболд тэргүүлсэн байдаг. Харин Н.Алтанхуягийн хувьд, түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар сан”, “Гудамж төсөл” гээд олон асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Зарим хэрэгт түүний багт ажиллаж байсан эрхэм ял сонссон.
С.Баярын багт ажиллаж байсан эрхмүүдээс одоо У.Хүрэлсүхийн Засгийн газарт гурван ч эрхэм сайдын суудалд тухалж байна. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар одоо Сангийн сайдаар, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар одоо ЗГХЭГ-ын даргаар, харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж одоо дахиад л хуульзүйн салбарыг толгойлж байна. Ч.Хүрэлбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газарт арай л гэж багтсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс түүнийг уул уурхайн олон лиценз эзэмшдэг, ашиг сонирхлын зөрчилтэй учраас Сангийн сайдаар ажиллуулах боломжгүй гэж хориг тавьсан. Харин Ч.Хүрэлбаатар ёстой л янз бүрийн мэх хийсээр энэ Засгийн газарт орж ажиллаж байгаа. Мөн тухайн үед ЗТБХБ-ын сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ЭБЭХ-ний сайдаар Д.Зоригт, БСШУ-ы сайдаар Ё.Отгонбаяр нар ажилласан байна. Д.Зоригтын тухайд Европын нэгэн оронд амьдарч байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа. Харин Ё.Отгонбаяр БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаад АНУ-д суух Элчин сайдаар томилогдоод байгаа. Гэхдээ тэр албан ёсоор итгэмжлэх бичгээ гардаагүй. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдаар Т.Бадамжунай, НХХ-ын сайдаар Т.Ганди, Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа нар ажиллаж байв. Т.Ганди зөвлөхийн алба хашиж байгаа бол Т.Бадамжунай улс төрд ил гарч ирдэггүй, харин далд фронтын нууц ноён гэгддэг. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа тэтгэвэртээ гарч, жиргээнд нэлээд идэвхтэй нэгэн болсон. Харин Батлан хамгаалах салбарыг Л.Болд толгойлж байв. Тэрээр одоо УИХ-д сууж байгаа. Саяхан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр түүнтэй холбоотой асуудал яригдаж, тэр бүдрэхийг дөхсөн байдаг. Мөн С.Баярын багт БОАЖ-ын сайдаар Л.Гансүх, Сангийн сайдаар С.Баярцогт нар ажилласан. Л.Гансүхийн тухайд Н.Алтанхуягийг сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байв. Энэ хугацаандаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр 2014 онд баривчлагдсан. Тэр энэ хэргээр ял эдэлсэн. Ийм бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Засгийн газар ажиллах хугацаандаа Монголын эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон Оюутолгойн гэрээг хийсэн байна.
ХУУЛЬЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙНА ВЭ?
С.Баярын Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогийн Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн л гол үүрэг гүйцэтгэсэн байна. Шударга гэж түүнийг зарим нэгэн тодорхойлдог. Тэгвэл ард түмэнд ашиггүй, луйврын гэрээг үзэглэхэд тэр яагаад эсэргүүцээгүй вэ. Хууль зүйн сайд хүн аливаа олон улсын гэрээг үзэглэхэд хуулийн талаасаа асуудалгүй байх бүхий л асуудлыг хариуцах үүрэгтэй нь мэдээж. Харин тухайн үед Оюутолгойн гэрээнд Ц.Нямдорж “за” гэж дуугарсан нь сонирхол татаж байна. Одоо ч тэр энэ асуудалд загас мэт дуугүй хэвээр байгаа. Оюутолгойн луйврын гэрээ гэлтгүй Эрдэнэтийн 51 хувийн асуудалд манай Засгийн газар Арбитрын шүүх дээр оччихоод байна. “Жаст”-ын Ш.Батхүүг баривчилж, Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ дуудах хэмжээнд асуудал яригдаж байна. Мөн “Алтжин” группын захирал Г.Алтанг байцаах талаар яриа гарлаа. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж таг чиг…
“РОЙТЕРС”АГЕНТЛАГ ЮУ ГЭЖ МЭДЭЭЛЭВ?
Швейцарийн дээд шүүхээс Рио Тинто корпорацитай Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний данс, үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргажээ. Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон байна. Тус улсын хуулийн байгууллагаас Монгол Улсын Засгийн гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Швейцарийн дээд шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Сангийн сайдаар томилогдсон даруйдаа ийм их хэмжээний мөнгө шилжүүлэн авна гэдэг маш сэжигтэй хэрэг” гэж үзжээ. Шүүхийн тогтоолд “С.Баярцогтын гарын үсэг зурсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй гэдэг нь олон зүйлээр тодорхой байна” гэжээ. 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын Швейцарийн банкинд данстай тухай илчилсний дараа тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас огцорсон юм. Харин энэ удаа асуудлыг Швейцарийн дээд шүүхээс шийдвэрлээд байна. Тус улсын хууль сахиулах байгууллагаас хууль бус гүйлгээ хийж байж болох хэд хэдэн банкны дансыг битүүмжилж шалгахад 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро (ойролцоогоор 10.1 сая ам.доллар)–ыг С.Баярцогтын мэдлийн дансуудад шилжүүлсэн нь тодорхой болсон бөгөөд энэ хугацаа нь С.Баярцогт Монголын Сангийн сайдад томилогдсон хугацаатай давхцаж байна хэмээн мэдээлжээ.
АТГ: С.БАЯРЦОГТЫН 9.2 САЯ ДОЛЛАРЫН АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙГАА
Энэ хэрэгтэй холбогдуулан өчигдөр АТГ-аас мөн албан ёсны мэдээллээ өөрийн вэб хуудастаа байршуулжээ. АТГ мэдээлэхдээ, “Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна” гэсэн байна.
АН С.БАЯРЦОГТЫГ ШҮҮХЭЭС ӨМНӨ ШҮҮЖ, НАМААСАА ХАСАВ
Улс оронд ийм хэрэг дэгдээд байгаа цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баруун аймгуудад бие биетэйгээ уралдах шахам ажиллаж байна. Манай төрийн өндөрлөгүүдэд орон нутгийн иргэдийнхээ саналыг сонсох нь энэ цаг үед чухал байгаа бололтой. Харин АН-ын зүгээс өчигдөр шуурхай мэдээлэл хийж, С.Баярцогтыг их л хурдан намаасаа хасч орхилоо. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Намын гишүүн С.Баярцогтын нэр хүндтэй холбоотой мэдээлэл нь намын үндсэн дүрмийг зөрчиж байгаа эсэх талаар Үндсэн дүрмийн хорооноос тайлбар хүссэн. Үүний дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж С.Баярцогтын намын гишүүчлэлээс хасах, шийдвэр гаргасан. Ардчилсан бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд өөрөө ирж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч тайлбар хийгээгүй. Мөн С.Баярцогт Швейцарийн банкинд данс эзэмшдэг. Дансанд нь 1.8 сая ам.доллар байсныг царцаалаа гэж албан ёсоор зарласан. Энэ мэтээр хууль бус ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож байна. Цаашид ч хариуцлагын асуудал яригдана. Мөн С.Баярын толгойлсон Засгийн газрыг шалгахыг хууль хяналтын байгууллагаас шаардаж байна” гэв. Ийнхүү Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ. Зөвхөн Сангийн сайд С.Баярцогт энэ гэрээг хариуцаж, Рио-Тинтогоос авлига аваагүй гэдэг нь тодорхой. Цаашид аль орны ямар банкны данснаас хэн гэдэг сайдынх нь нуусан мөнгө, хөрөнгө илрэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Далдага пялдагууд сая гадныхнаас очиж биднийхээс бусдынхийгг /офшорт байгаа мөнгө/-ийг хурааж өгөөч гэж гуйх шиг болсон. Нөгөөдүүл нь танай манайх гэхгүй Монголд ч өгөхгүй "Энэ чинь хууль бус мөнгө" хурааж авлаа гээд л авчихна. Матсан матуулсан хулгайлсан бүгдээрээ хохирно
Yag unen . Tertee tergui yuch olj avahgui. Asuudliin gol ni hergiin ezniig olohdoo schuu dee. Ugaasaa Swiss uls bol delhiin buh har zagaan yamar argaar orj irj baigaa ni tedend ogt padgui . Hadgaluulsan mungii ni hav daraad l gadagsch ni yamar ch medeelel ugduggui uls . Harin ter mungu ni haraar buyu buruu garaar orj irehdee uls ornii ayulguin esreg gemtee gede ni todorhoi bolbol schuud zArzaadag yum bilee. Yamar saindaa Sadam husseniig ungursnii daraa mungiig ur huuhded ni ogoogoi gedgiig medej baina.Swizariin bank iim l bodlogotoi.
сайн байцгаана уу? Чин үнэнг хэлэхийн бол МӨНГӨНДӨӨ БИШЭЭ. МОНГОЛЫН ТӨРИЙГ АХУЙГ ЗАСГИЙГ НУТАГТАЙ НЬ ОРОНТОЙ НЬ ХҮН АРДТАЙ НЬ ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ БОЛГООД АРААТАН АМЬТАН ХУВЬГАЛ ШИНЖ НЬ ДАВАМГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДЭЭС НИЖГЭЭД НЬ ИЛЭРЧ ГАРГАЖ ИРЭГДЭЖ НҮЦГЭРЧ ШАЛДЛАГДАЖ БУЙ МААНЬ Л ХЭРГИЙН МӨН, ГОЛ, ЧАНАР, ҮЗҮҮР, ЁЗООР, ҮЛЭМЖ ОРШИЖ БАЙНА.
Хэн тэр мөнгийг хурааж авах нь гол биш ээ. Оюутолгой бол монголчуудыг олон жил тэжээх дэлхийд байхгүй гайхалтай хөрөнгө юм. Энэ хөрөнгийг маань хэдэн авилгач улс төрчид хуйвалдаад гадныханд үнэгүй шахуу өгчихсөн юм. Үүнийг буцаана гэдэг бол монгол хүн бүрийн чин хүсэл юм. Бид гадныхантай шудрага наймаа хийгээд олсон орлогоо оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувааж аваад явдаг бол татгалзах зүйл алга гэтэл манай баялгийг огт үнэлэхгүйгээр аваад бидэнд 34 хувийг өндөр хүүтэйгээр шахчихаад 2037 он хүртэл огт ногдол ашиг өгөхгүй болгоод байж болохгүй байхаа. Авилгын мөнгийг хэн хурааж авах нь гол биш үүний цаана хийгдсэн том луйврыг арилгах нь чухал юмаа. Дээр матсан матуулсан бүгд хохирно гэж бусдыг уриалаад байгаа нөхөр монголын эсрэг худлаа юм чалчихаа болиоч ээ
Дахиад хулгай хийж оффшорт хадгалахаа болино биз. Хамгийн гол нь хулгай хийхийг болиулж байгаа юм шүү дээ.
Хамгийн гол хулгайлсан мөнгөөрөө эргээд Монголд бохир улс төр хийхээс сэргийлж чадлаа энэ бол амжилт шүү.
Mun ch olon hereg tohogdoh yostoi. Eh ornoosoo urvasan novshnuudiig tsaazaar avch, buh il dald, end tend nuusan hurungiig ni huraaj, OTn gereeg huchingui bolgoh yostoi.
Эзэддээ таалагдахгүй болохоор хөзөрөө 1 .1 ээр нь дэлгэж эхэлж бна да .Энэ хүн эхнийх нь
Хэний мөнгө байх нь гол биш "Оюуттолгой"-н гэрээ Монголд ашиггүй болсонд байгаа юм.Энэ монголын ард түмэнд ашиггүй боллоо.Матсан матуулсан гэж юу яриад байна.Баярцогтын талын хүн юм уу
С.Баярын Засгийн газарт Гадаад харилцааны сайд Сү.Батболд байсан. Г.Занданшатар нь Сү-гээс ГХЯ-ны сайдын албыг авч залгасан гэдгийг эргээд сайн нягтлаарай Т.Батсайхан нийтлэлч ээ
Дараа нь Баярыг Сү залгамжилж,Зандан нь сайд болсон.Бүгд холбоотой новшнууд
Д.Зоригт нь яг одоо ГХЯ-ны дотор Сайд Цогтбаатарын зөвлөх хийгээд сууж байгаа ба тэр бол гарын үсэг зурсан нэг сайд байсныг залруулаарай
Нямдорж сайдын Ажлын зураглалыг Авахад : Хашир бурхи Хэдий уед УиХ -н гишуун ,дарга ,сайд болохоо мэддэг Туршлагатай тул ОТ -Гэрээ байгуулах уед оролцоогуй дуугуй бна гэж байх уу?! Гагцхуу ямар аргаар оролцох вэ гэхээр Лав л Гэрээ байгуулах Ажлын Хэсэгт Ил орж Тэнэгтэйгуй бна ш дээ?! Харин М.Энхсайханы нэгэн хэвлэлд ярьснаар бол гаднаас зевлесен хэлбрээр Оролцсон гэдэг унэн болж бна даа?! Эцэст нь даравч дардайн гэдэг шиг Терийн Албыг эзэгнэж Терийг хучгуйдуулсэн Энэ Цагий Луйварчид Монголоо байг Дэлхий дээр Амьдарч байгаа гэдгээ умартсан Сармагчин гэдгийг Ойлгуулах Туухийн Хариуцлаг Тооцох Цаг Ирж буй!!!Ард Тумэн хэдий Ядарсан ч Луйварчидтай хариуцлага Тооцох ЦАГ ХУГАЦААНЫХАА МАШИНЫГ АСААГААД ГАРААНЫ ШУГАМД АВЧИРСАН БНА ДАА!!!
MONGOLIIN ADGIIN XUN XUURNUUD BOLOX IX GARIIN XULGAICH NARIIN NER GARCH BNAA CHOIJILSURENGIIN ZAXIALGAAR SETGUULCH BOLORMAA LXAGBASUMBEREL NARIIG ALSAN
Орчин үеийн “Концессын гэрээ”, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Хамтарсан уулын үйлдвэр байгуулах гэрээ” байгуулах үед хөрөнгө оруулагч субьект нь гадаад улсын хуулийн этгээд буюу гадаад улсын Засгийн газар байдаг байна. Үндэстэн дамнасан корпорациудын нөлөөлөл ихэссэн орчин үед эдгээр гэрээг капитал импортлогч орны Засгийн газар нь капитал экспортлогч орны хуулийн этгээдтэй бус, капитал экспортлогч орны Засгийн газартай байгуулах нь илүү зохимжтой бөгөөд энэ нь капитал импортлогч орныг эрсдлээс хамгаалах чухал ач холбогдолтой байдаг байна. Энэ бүхний эерэг туршлагыг “Эрдэнэтийн Овоо” зэс-молибдены ордыг ашиглах талаар БНМАУ (Монгол улс), ЗХУ (ОХУ)-ын Засгийн газруудын хооронд 1973 онд байгуулсан “Хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр байгуулах тухай” хоёр талт олон улсын гэрээнээс, сөрөг туршлагыг 2009 онд “Оюу толгой”-н зэс-алтны ордыг ашиглах талаар нэг талаас Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас “Айвенху Майнз Инк”, “Айвенху Майнз Лимитед”, “Рио Тинто Лимитед” компаниудын хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нээс тус тус харж болно. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа гадаадын хөрөнгө оруулагчтай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах бус, эхлээд орчин үеийн “Концессын гэрээ”, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Хамтарсан уулын үйлдвэр байгуулах гэрээ”-ний тухай хуулиудыг батлаад дараа нь уг хуулиудын дагуу гэрээ байгуулдаг байна.
1973 онд дэлхий нийтийг хамарсан эрчим хүчний хямрал гарсан, үндэстэн дамнасан корпорациудын нөлөөлөл ихэссэн, газрын хэвлийн баялагийг өмчлөгч төр ба уг баялагийг ашиглагч хуулийн этгээд хоёрын хоорондох зөрчил улам бүр ихэссэн зэрэг бодит шалтгаан нь олон улсын уул уурхайн эрх зүйн талаар дорвитой томоохон судалгаануудыг хийхэд хүргэсэн байна. Эдгээр судалгаануудын үр дүнд газрын хэвлийн баялагийг ашиглах талаар дэлхий нийтэд хоёр өөр номнол (докторин) гарч ирсэн байна. Үүнд: Нэгдүгээр номнол: Буурайн хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын хуулийн этгээд нь зөвхөн тухайн улсын төрийн зохицуулалт, эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаа явуулах, маргаантай асуудлыг зөвхөн тухайн улсын арбитраар шийдвэрлүүлж байх нь зүйтэй. Хоёрдугаар номнол: Өндөр хөгжилтэй улс орнууд байгалийн баялагийг ашиглах талаар олон улсын хэмжээнд хамтран ажиллах, үндэстэн дамнасан институтциуд байгуулах, маргаантай асуудлыг гадаадын буюу дотоодын арбитрыг сонгон шийдвэрлүүлж байх нь зүйтэй.
1952, 1962, 1974 онуудад НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолыг хамгаалах талаар тусгай тогтоолуудыг батлан гаргажээ. Тухайлбал, 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти батлагдан гарсан байна. Эдгээр тогтоолуудын ач холбогдол нь улс орон бүрийн байгалийн баялаг нь тухайн улсын тусгаар тогтнолын салшгүй хэсэг бөгөөд төрийн өмч мөн болох, тухайн улсын Үндсэн хууль нь улс хоорондын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс илүү хүчинтэй байх, улс орон бүр өөрийн байгалийн баялагаа бие даан захиран зарцуулах бүрэн эрхтэй байх, уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагч нь зөвхөн тухайн улсын төрийн зохицуулалт, эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаа явуулах олон улсын уул уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөнд оршино.
Өнөө үед дэлхийн улс орнууд орчин үеийн “Концессын гэрээ”-нээс (royalty-profit tax agreement) аль болох татгалзаж, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” (production shaing contract), “Хамтарсан уулын үйлдвэр байгуулах гэрээ” (joint venture agreement) байгуулах, “Үндэсний төрийн өмчит томоохон уулын үйлдвэр (корпораци)” байгуулахыг илүү чухалчилдаг болсон байна.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа гадаадын хөрөнгө оруулагчтай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах бус, эхлээд орчин үеийн “Концессын гэрээ”, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Хамтарсан уулын үйлдвэр байгуулах гэрээ”-ний тухай хуулиудыг батлаад дараа нь уг хуулиудын дагуу гэрээ байгуулдаг байна. Дэлхийн улс орнууд ашигт малтмалын ямар нэг орд газарт дээрх таван төрлийн гэрээний аль ч хувилбарыг сонгоход улсын төсөвт орох нийт орлогын хэмжээ адил байхаар уул уурхайн эрх зүйн орноо бүрдүүлдэг байна. Ингэхдээ “Төр нь өөрийн өмч болох ашигт малтмалын нөөцөө гаргана-хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь өөрийн өмч болох капитал (хөрөнгө оруулалт), хөдөлмөр(ашиглалт)-ийн нөөцөө гаргана-ашгаа буюу бүтээгдэхүүнээ (олборлосон ашигт малтмалаа) харилцан ашигтай хувааж авна” гэсэн ерөнхий зарчим баримтладаг байна.
С.Баяр Оюутолгойн гэрээг би хар толгойгоороо хариуцна гэж шамшганаад байсан .Түүнийг ясыг нь цайтал шалга.
Энэ Баярцогтыг тонилгочих аавын хүү Монголд минь төрөөгүй юм уу Олон янзын хувьсагч ярьж байгаад нөгөө шүүгч нарт мөнгө цутгаад тэд нар нь сурсанаа хийж зүгээр өнгөрнө дөө
Mongold mongotei nad shig hund huuli uilchildeggui um!! Ta nat shig shaldan bandi nar hol ochij moor!!!
Naad gereegee tsutslaad mongoliin ard tumend ashigtai geree bolgood uguuchee deedsuudee
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.
Nyamdorj bol taagdashgui onisogo shig hun!!!!! Daisan ch um shg uneneesee shudarga mgliin toloo ch um shg!!
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
66.181.182.106 чи нөгөө Болорболд бололтой юм. Энд тэндээс баахан хүний хэлсэн үгийг гол утгаас нь салган авч тархи угаалга хийдэг хогийн гар. Монголд олигтой юу ч болохгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ ардчиллын буруу биш. Тэгээд хэн буруутай юм. Ардчиллын үнэ цэнэт зүйлийг хэрэгжүүлэх нь бүү хэл түүний гол мөн чанарыг хүлээн авах ойлгох чадваргүй хоцрогдсон улс үндэстэн бидний буруу юм. Болорболдын сохрооор сурталчилж буй коммунизмруу буцах чиглэл чинь хэрэгжүүлэх боломжгүй болчихсон. Монголыг эргүү төлөг шиг нэг дор эргэлдүүлж байгаад тонон дээрэмдэх хорт бодлогын гар хөл болж байна чи Болорболд. Сингапур мэтийн өдий төдий олон жижигхэн улс орнууд олон долоон юм хуцаж салбаганахгүй сайн сайхан амьдардаг нь ямар учиртай вэ? Тэд ардчиллын үнэ цэнэт зүйлийг ойлгодог үнэмшдэг хэрэгжүүлдэг учир тийм юм. Монголчуудыг соён гэгээрүүлэх сэхээтэн хэрэгтэй атал энэ мэтийн хог ургамал хаяагүй мөлхөн ургаж, эцэстээ муйхар хулгайч архичид худалч луйварчид АРДЧИЛАЛ-д дургүйгээрээ уралдаж ирээдүйгээ идэн өдөр өнгөрөөдөг моод их дэлгэрч байна. Чамд өөр материал байхгүй учир муу муухай зүйлийг цуглуулан нухаж сайн сайхан зүйл хий гэж нэг том этгээд хэлсэн байна Болорболдоо чамд хэрэг болж магад. Баярхүү чамаас арай дээр юм. Тэр Бат-Отгонд шавь орж бөөлдөг хийрхдэг болсон байна.
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
Хий дэмий сар харж салхинд уруудаж хуцаж ульж шөнийг элээсэнд орвол ингээд яг тодорхой зүйл дээр хэн ямар хууль зөрчсөн талаар ярих бол харин нэн хэрэгтэй Болорболдоо.
Хий дэмий сар харж салхинд уруудаж хуцаж ульж шөнийг элээсэнд орвол ингээд яг тодорхой зүйл дээр хэн ямар хууль зөрчсөн талаар ярих бол харин нэн хэрэгтэй Болорболдоо.
Харамсалтай нь хүний нэр онсорөдөр хуулийн зүйл заалт баримт сэлт нэг ч тодорхой зүйл алга л даа Болорболдоо. Архичин бүрийн согтуудаа орилдог хэдэн өгүүлбэр л байна. Угаасаа боловсролгүй хүн яаж ч тийчлээд дороо шээхээс өөр үр дүнгүй юмдаа.
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
Засаглалаар хөтөлж, хууль цаазаар цэгцэлвээс эгэл ард гэм ял үйлдэхээс зайлсхийх боловч гэмших сэтгэл эс төрмүй. Ёс суртлаар хөтөлж, ёслолоор цэгцлэвээс эгэл ардад гэмшин ичингүйрэхүйн сэтгэл төрөх төдийгүй, эрхбиш эрхшээн дагамуй. /Күнз/
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/
Munge yaahav. Buten uls, ard tumniig hohirooson etgeduudiig zugeer engeed tolgoig ni ileed bh uu? Shiitgedeggui yum bol ard tumen bosno. Bosoh tsag irlee shuu
Эн попууд тааллагдаг хүн гэж бн уу ажил хийсэн хүн муу нэртэй болдог нийгэм болсон шүү дэ С.Баяр. мундаг улс төрч Эрдэнэт эхний 25 жилд ямарч ашигүй байсан гэсэн шүү дэ монгол улс Оуитолгойгоос ашигаа авч байгаа одоо 15.000 монгол ажилаж бн гэж цаан чинь
Монголын улс торийн томчууд барууныханы гвр хол болсоныг гадаадын хууль шуухийнхэн хуртэл илруулээд огч бн. Харин монголын АТГ, тагнуул, цагдаа одий олон жил илруулэхгуй байсан нь сонин юм. Саяхан шуугч прокурорууд дансандаа маш их монготэй 6-7 байртай гээд мэдээлэл гарч бн. Тэгэхээр бугд хоорондоо хуйвалдсан байгаа нь дэндук тодорхой бн. Одоо яах ёстой юм бэ?
бүхний ард элбэгдорж байдаг сугардаг завшдаг монголчуудыг доромжлоод сууж байдаг
Оюутолгойн гэрээг Монгол улсад ашигтай хийх гэж зүтгэсэн Н.Энхбаярыг хуйвалдааны аргаар замаасаа зайлуулах төлөвлөгөөг Английн хатан хааны гэр бүлийнхэн зохион байгуулж монгол дахь гардан гүйцэтгэгчээр нь С.баяр,элбэгдорж нарыг томилсныг үйл явдлал харуулдаг.Тэр хоёр хуйвалдан баабарыг ашиглан Н.Энхбаярыг бүх талаар харлуулан будаж, эх орноо гэсэн үйлдлийг нь тасалдуулаад элбэгдоржийг гаргаснаар Оюу толгойг тонон дэээрэмдэх үйлдэл нь шуударсан юм.Лолндоны Олимпийн үеэр илжигдорж хүүгээ дагуулан очиж Хатан хаантай уулзуулж байсан нь тэрний оролуцоо чамгүй байсныг илтгэнэ.Өөрийг нь баяжуулахад тусалсан этгээдэд тэр нь ямар ч адгийн амьтан байсан Хатан хаан талархдаг л юм билээ.Одоо С.баяр яг эздийнхээ дэргэд байна.Тэр одоо Элчин сайдаасаа буунгуутаа нууц эздээсээ орогнол хүсч, монголоос хулгайлсан болон авилгад авсан бүх мөнгөөрөө Их Британий эдийн засагт хөрөнгө оруулалт хийнэ.Английн далайн дээрэмчин удамтай лордуудын эдийн засагтаа хөрөнгө олруулалт хийдэг нэг арга нь бүх улс орнуудын авилга авч ард түнийхээ өмч хөрөнгөнөөс хулгайлсан урвагчдыг нутагтаа орогнуулан хулгайн мөнгийг нь ашигладаг юм.
https://www.reuters.com/article/us-swiss-rio-tinto-plc-mongolia/swiss-seize-bank-accounts-amid-probe-linked-to-rio-tinto-mongolia-mine-idUSKBN1GV1AG
Энхболд ард түмэнд таалагддаггүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Таалагддаггүй болоод л сонгуульд хамгийн өндөр санал авч их хуралд суусан байх уу? Харин ч хамгийн их таалагддаг, дахиад сонгууль болвол дахиад л гараад ирнэ дээ.
Энэ Баярцогт гэдэг хүн чинь Монголчуудыг бүгдийг нь тэнэг мангар талд нь багтаачихаад байгаа юм биш үү. ОТ гэрээ хамгийн мундаг сайн гэрээ гээл байх юм. Монгол улсад, Монголчуудын аж амьдралд дорвитой өөрчлөлт гарч байна уу. Өдрөөс өдөрт, жилээс жилд л гадаад өр нь нэмэгдээд л байдаг. Нэг хэсэг хүмүүсийн хувьд бол амьдрал үнэхээрийн сайжирч байгаа л даа. Тэр талаасаа бол сайн гэрээ болсон байж мэдэх л юм.
ЭНЭ ИХ САЙРХААД БАЙГАА ЛУЙВАРЫН ГЭРЭЭНИЙ ЦААНА ҮЕ ҮЕИЙН ЗГ-ЫН ЕРӨНХИЙ САЙДУУД ЗГ-ЫН БАГТ АЖИЛЛАЖ БАЙСАН САЙДУУД БЯЛУУ ХҮРТЭН НУУЦААР ЯНЗ БҮРИЙН АРГА ЗАЛЬ ХЭРЭГЛЭН ХУВЬДАА АШИГТАЙГААР ГЭРЭЭГ ХИЙСЭН БАЙГАА ОДОО УДАХГҮЙ ТЭР НЬ ИЛ БОЛЖ АР АРААСАА ГАРЧ ИРНЭ ТЭД БАС ЗҮГЭЭРГҮЙ ХУУЛИЙН ЗААЛТУУДЫГ ӨӨРЧИЛЖ ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙ БОЛГОСОН ҮҮНД ТЭР ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ЭЛБЭГДОРЖ ГОЛ РОЛЬ ГҮЙЦЭТГЭСЭН ЯАГААД ГЭВЭЛ ТЭР ШҮҮХ, ЦЭРЭГ, ЦАГДАА, АТГ, ТЕГ-ЫН УИРДЛАГУУДЫГ СОЛЬЖ ДАНДАА ӨӨРИЙН ГАР ХӨЛ БОЛОГСОДОО ТАВЬСАН НЬ ТОДОРХОЙ БАЙСАН ЗАХИМ НЬ ОДОО Ч ТЭДНИЙГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛСААР Л БАЙГАА ҮНЭН МӨНӨН НЬ ХААШАА ЭРГЭХИЙГ ХАРЖ БАЙЯ ДАА ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХҮРТЭЛ ҮНЭНИЙГ ИЛЧИЛДЭГ ЮМ БАЙНА ТЭД ХААШАА ЗАЙЛАХ ВЭ ДЭЭ.
hoyor honog hulgaichuudiig duujilbel buh hurungu garch irj ulsad tushaagdah bolno. iim teneg erchuud shunaliin l havtas uvurtulj yavsan baina daa.
Бүхнийг бүү харлуул Хүрэлбаатар чадалтай эдийн засагч одоо дажгүй ажиллаж байна.Харин манай ерөнхийлөгч төмөр замын асуудлаа шийдэхгүй удаа яагаад байнаа.Гээндээ ч бий еондоо ч би гэдэг л болж нийгмийн сэтгэл зүигээр тоглож хавар болохоор синдром эхлээд байна уу даа
Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлаж, хэргийн үнэн зөв олтол уурхай болон дансдыг битүүмжлэх хэрэгтэй байх
МОНГОЛЫН ТӨР МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН СТА
Ene kino 28 jil urgeljilj bn. Henii songolt we?!
MAN iin muuhai hor bolgoniig badamjunai hiideg Enhboldiin ard nuugdaad ene hunii menejer baih ued gazriin naimaa tsetseglesen
Mongol hun dahin an niig songpvol hyatadiin bol bolj eh nutag eh orongui bolno
Ouyn tolgoin gereetei kholbootoi bukh yls torchdiig shalgakh kheregtei.Nam tor eruuljikh zaishdaa niigem eruuljikh undesiig tabij baigaa ach kholbogdoltoi .
АТГ БОЛ ХУДЛАА ШУУ ШУУХ БУГД ЭЛБЭГДОРЖИЙН ТОМИЛСОН ПЯЗДАНУУД БАЙГАА УЧРААС ХУЖАА БАЯРЦОГТ ИЙМ ПЭЭДГЭР ДУУГАРЧ БАЙНА
oyutolgoin luivraar erdenetiin asuudliig namjaaj hoorond n tsuram tavij horshilduulah neg tolgoitoi olon gartai olon chonontsoruudiin yavuulga ta nart bultah gazar ugui
unenii duu hooloi hoshnogo bolson nyamdorj ta buldegduulsenuu haachiv hehe gor chine garah bhaa
Arga hemjeeg huuliin daguu sain tootsvol taarna
АН -ын удирдлага тэнэгтэхээ болиорой.
Ингэхэд еерийн баялагаа ер тавьж худалдаж аваад аваад байгаа юм биш уу.
БАЯРЦОГТЫН ДАНСАНД ҮЛДСЭН НЬ 1,85 САЯ $ БНА ӨМНӨ НЬ ХИЧНЭЭНИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД ХЭДИЙГ НЬ ХЭРГЭЛЖ ХЭДИЙГ НЬ ХААШ НЬ ЮУНД АШИГЛАСАН МЭДЭЭЛЭЛИЙГ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЦААШДАА ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЛУЙВАРЧИД ТЭРНЭЭС МАШ ИХ АЙЖ БАЙГАА ТИЙМ УЧРААС ОЛОН УЛСЫН ХУУЛИАР ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ МОНГОЛ УЛСАД ҮР ӨГӨӨЖТӨЙ ХУУЛИЙН ДАГУУ ГЭРЭЭГ ШИНЭЭР ҮЗЭГЛЭЖ АШИГЛУУЛАХ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ АШИГЛАЛТЫГ ЗОГСООЖ РИО ТИНТОГ МОНГОЛООС ГАРГАХ НЬ ЗӨВ БУСАД АШИГТ МАЛТМАЛЫН ГЭРЭЭ ЭЗЭМШИГЧ БОЛ БҮГДИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗӨВ МЭДЭЭЖ БУСАД ХАХУУЛ АВСАН НӨХДҮҮДИЙН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ НЬ ЗӨВ.
РИО ТИНТОГ ОЛОН УЛСЫН ХУУЛИАР ЛУЙВАРЫН АРГААР МОНГОЛООС БАЯЖИХ ГЭСЭН ОРОЛДЛОГЫГ НЬ ТАСЛАН ЗОГСООЖ ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗОГСООСНООР МОНГОЛ УЛС ГАДААДЫН ХАМТРАН АЖИЛЛАГСАДДАА ЛУЙВАРЫН АРГААР ГЭРЭЭ ХИЙЖ ХУУЛЬ БУСААР АЖИЛВАЛ ИЙМ БОЛДОГЫГ ЖИШЭЭГЭЭР ХАРУУЛЖ ЦААШИД МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТАЙ УУЛЗАН МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАН АШИГТАЙ АЖИЛЛАХЫГ ШААРДАХ БОЛОЛЦОО БИЙ БОЛНО.
Гэрээ луйвар авилгад тээг болсон нэгнийгээ шоронд хийж аваад мөнч сайн идэж ашиглаж зарж луйвардаж эхэлсэнийг мэдээгүй гэж ард түмнээ басхын хэрэггүй хэргээ хүлээх л үлдлээ. Шуурхай шийдэж зөв бурууг ялгаж ажиллаач
munhnar eejee yu bolood bnsa