Ч.Хүрэлбаатар гэх эрхэм Монголын улс төрд орж ирснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Хэдийгээр түүнд намынх нь нөхөд итгэл хүлээлгэж, олонхи болсон эсвэл эвсэж нэгдсэн үедээ сайд гэх гуншинг харамгүй өгдөг ч мань эрхэм олны итгэлийг алдсаар л… Хамгийн сүүлд гэхэд тэрээр “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайг зарсан гэх таагүй үйл явдалд нэр холбогдож, үүнд нь эгдүүцсэн олон нийт “Ийм хүнээр Монгол Улс сангийн авдраа атгуулах нь зүйд нийцэх үү. УИХ-ын 65-ын бүлэг энэ мэт хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй бол 2020 оны сонгуулиар олны итгэлийг дахин авна гэдэг эргэлзээтэй. Ард түмэн тэнэг биш шүү” хэмээн эрх баригчдад сануулж байгаа юм.
Харин энэ асуудалд эрх баригчдын зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй бол дээрх дуулианы гол эзэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би нэр цэвэр улс төрч шүү” хэмээн хэгжүүрхэнгээ “Хотгор шанага”-ын ордод би хамааралгүй, лицензийг нь ч зараагүй. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийг ч танихгүй. Энэ бол гүтгэлэг” гэсэн тайлбарыг өгсөөр байна. Харин биднийг өөр зуураа ийн хэрэлдэж, хэмлэлдэж, үнэн зөвөө олж чадахгүй нуруу нуруугаа харж суух зуур түүний нэр холбогдсон “Хотгор шанага”-ын уурхай тойрсон дуулиан яг одоо Өмнөд Солонгост шуугиан тарьсаар. Тус улсын хууль хяналтынхан л гэхэд эл асуудалтай холбогдуулан нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмээ бариад хорьчихлоо. Манай хэвлэлүүд “Ерөнхийлөгч асан И Мён Бакийн авлигын хэрэгтэй холбоотойгоор “Хотгор шанага”-ын уурхайн лицензтэй холбоотой асуудлыг сөхөж байна” хэмээх мэдээллүүдийг өгсөөр байгаа юм. Солонгосын хэвлэлүүд ч ингэж мэдээлж байгаа бололтой. Хамгийн ноцтой нь тэрхүү мэдээлэл дунд “Би ямар ч буруугүй” хэмээн мэлзээд буй эрхэм сайдын хоёр ах болох Ч.Гансүх, Ч.Гантулга нарын нэр гарч ирсэн төдийгүй тэд “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан. Үүнд нь Ч.Хүрэлбаатарын хоёр ах болон түүний туслахаар ажиллаж байсан К.Дэмбэрэлийн дансаар гүйлгээ хийсэн гэх баримт байна. Тэд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийн эзэмшилд байдаг “Sun Tree” компанид Монголын уурхайн “Хотгор шанага”-ын ордыг 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд шилжүүлэн өгсөн. Энэ үйл ажиллагаанд одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцсон гэх зэргээр мэдээлж байгаа нь яах аргагүй анхаарал татаж буй юм. Нөгөө талаар ийм ёс зүйтэй, дээр нь Монголын баялгийг харийнханд “зарсан” хүн өдгөө Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж буй нь манай улстөрчид хэзээнээс эхэлж өөрсдөдөө шударга ёсыг тогтоох вэ гэж асуухад хүргэж байна.
Уг нь, яг энэ асуудлаар манай улстөрчид дуугүй байгаагүй. Ямартай л У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж байх үед Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг нэрд эвшүүлэхтэй зэрэгцэн “Энэ хүн нэр цэвэр улстөрч биш шүү” гэдгийг МАН, АН-ынхан төдийгүй Ерөнхийлөгч хүртэл онцолж, түүнийг төрсөн нутаг болох Увс аймгийн Бөхмөрөн суманд байрлах “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын компанид худалдсан, цаашлаад түүний хамаарал бүхий этгээдүүд нь ийм хүмүүс. Ийм ёс зүйгүй, эрх ашгийн зөрчилтэй хүнийг Сангийн сайдаар томилж томилж болохгүй гэж байлаа. Үүнийг тухайн үед МАН, АН-ын зарим гишүүн дэмжиж байсан ч УИХ дахь олонхийн бүлэг тун цөөхөн саналаар хамгаалан авч үлдэж, түүнийг сайдаар томилж орхисон. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьж, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжээгүй ч намынхан нь мөн л түүнийг авч үлдсэнээрээ олон нийтийн дунд намынхаа рейтингийг унагах томоохон шалтаг, шалтгааныг бий болгосон. Юутай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Бөхмөрөн суман дахь “Хотгор шанага”-ын нүүрсний ордыг 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр Солонгосын төрийн өмчит компани болох “Korea Coal” компанид зарсан эсэх асуудлыг өдгөө АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв манай хууль хяналтынхан энэ асуудал дээр Өмнөд Солонгосын хууль хяналтынхантай хамтарч ажиллавал тун удахгүй дахин нэг дуулиан дэгдэх нь гарцаагүй. Учир нь сүүлийн хэдэн өдөр хуулийн байгууллагынхны баривчилгаа хүрээгээ тэлж, “Жаст” болоод Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор АТГ-аас хэд хэдэн хүнийг саатуулан шалгаж байна. Мөн хуулийн байгууллагын энэ ажиллагаа олон нийтээс оноо авч, Монголын баялгийг харийнханд зарсан хэнийг ч байсан шалгаж Өмнөд Солонгос шиг шударга ёсыг тогтоох ёстой гэцгээж байна. Иймээс л МАН-ын шударга ёсны хэмжүүр нь Ч.Хүрэлбаатар сайд биш л бол ийм асуудалд нэр холбогдсондоо ард түмнээсээ уучлалт гуйж, гэм буруутай эсэхээ сайн дураараа шалгуулах нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч, өөртөө ч цаашлаад намдаа ч хэрэгтэй биз ээ.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Илэрхий юмаа шалгахгүй байж юун Оюутолгой
Хотгор шанагыг сайн ухаад эхлэх юм бол Жэнкогийн нэр гараад ирнэ харж л байгаарай
Demjij baina
Ордуудыг дуртай хун нь зарсаар ирсэн ш дээ Элбэгдорж япурэвсурэн нарыг Омнод Солонгосын нэгэн бизнесменд алтны ордын лиценз зарсан Харин тэр нь Овоот шиг ямар ч нооцгуй байсан Биднийгизулхидлаа гээд зарга хийсэн тухай мэдээ Солонгосын хэвлэлд гарсан ш дээ Харин АН ыхан тэр мэдээг огт тоогоогуй яэлбэгдоржийгоо дахин дэвшуулээд еронхийлогч болгож байсан Ер нь бол УИХ ын буруу ш дээ Ордын лицензийг худалдахыг хориглох естой байсан
hotgor shanaga neelttei huvitsaat kompani shuu dee bainga l huvitsaa ni chuluutei zaragddag
Хэдэн менге нь багтаж ядсан эргуу Солонгос лицензи нэртэй алга дарам цаас аваад шатаа л биз. Увсад бгаа нуурс бол Ангараг дээр бгаа нуурстэй яг адилхан. Хэзээ ч хэрэг болохгуй, ямар ч ашиггуй. Тэгээд ч наад лицензийг чинь Хурэлбаатар зараагуй
Энэ ямар хуцдаг хог вэ. Хүрэлбаатар чи ингэж өөрийгөө өмөөрүүлнэ гэвэл бүрч олон хүмүүсийн дургүйг хүргэхээ мэдэхгүй малуу. Чамайг Увсынхан мэдэж байгаа. Хийсэн хэрэгтээ ах дүүсээрээ хариуцлага хүлээх нь дээ.
XARJ L BAIAYA
Хүмүүсийг мэдээлэл муутайг арай л муухайгаар ашиглахымаа. Солонгосын ерөнхийлөгчийг эн хотгор шанага мэтийн юмаар огт шалгаагүй. SAMSUNG-ын ерөнхийлөгчөөс авилга авч шоронгоос сулалсан хэргээр шалгаж байгаа ш дэ. Харин энэ байдлыг Ч.Хүрэлбаатар нь ямар үйл лайгаараа холбогдоод байгаа юм болдоо.
Хол очиж гуцаарай чи муу.
Зууны мэдээ гэж сонин нь ийм юм бичиж л байдаг тэрийг нь sonin.mn гаргаж л байдаг. Хүрэлбаатар гэж энэ нөхрийг шантаажлах захиалга л яваад байгаа юм уу даа
Жонхуу ч гайгүй гэсэн нөхдүүдийг бүгдийг нь хэвлэлээр алж дуусгахымаа ерөн бол энэ засгийн газрын хамаг найдвар арай гайгүй нь энэ хүрэлбаатар л даа жонхуу гэдэг нь ойлгомжтой тэр томилогдоход нь хориг тавьж яаж шогтлоо доо Монголчуудын хувь заяа л мэдэж дээ
Шудрага л бацгаая л даа! Ц.Элбэгдорж
Тийм. Өнөөгийн 65 дотор Оюутолгойн гэрээнд оролцож, тодорхой үүрэг гүйцэтгэж байсан, сайн шахвал багагүй юм ярьчих 2 хүн байдаг нь Энхболд, Хүрэлбаатар хоёр.
Urdaar hotgor shanagaa asuudlaa batalchih. Tegeed naad surjin zuilee bich l dee
Зууны мэдээ сонин бид дампуурах нээ мөнгө өгвөл хэнийг ч яаж ч муулахад бэлэн гээд явж байсан ашгүй захиалга олоо шивдээ кк
ха ха тэгж ярьвал энэ хотгор шанагыг чинь хүрлээ ч зарчаагүй юм. Алтангэрэл гээд ардчилсан намын ҮБХ-ны гишүүн бүүр нарийн ярьвал тэр бөхмөрөнд төрсөн нэг нөхөр бий дээ. Гэхдээ наад асуудалд чинь Солонгосын тал хохирогч тэхээр бас л нэг МОНГОЛ ЯЛЖЭЭ
Ч. Хүрэлбаатар Оюу толгойн гэрээтэй ч бас холбоотой шүү. Сайн шалгах хэрэгтэй.
Эдийн засгийн өсөлт мэдрэгдээд арай гайгүй болоод ирэхээр Сангийн сайдыг нь муулаад харлуулаад эхэлдэг энэ юуны учир вэ. Заримд нь хувийн өш хонзон байхаас биш Монгол улсын хөгжил түй ч хамаагүй л байна
Хааяа уншдаг сайтруугаа орохоор л энэ хүрлээ хүүг муулчихсан байх юм
Хүн нь муу үйл хийгээд магтаж яаж болох вэ.
АХДҮҮ 3 УУЛ НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ЭНЭ ЛАЛАР ХҮРЭЛБААТАР ТӨРИЙН АЛБАНД ЗАЛРАХ НЬ УТГАГҮЙ. ШОРОНД ОРОХ ЁСТОЙ. АРД НИЙТИЙН ӨМЧ ХУЛГАЙЛСАН САНГИЙН САЙД БАЙХ ШИВШИГ МОНГОЛД
АХДҮҮ 3 УУЛ НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ЭНЭ ЛАЛАР ХҮРЭЛБААТАР ТӨРИЙН АЛБАНД ЗАЛРАХ НЬ УТГАГҮЙ. ШОРОНД ОРОХ ЁСТОЙ. АРД НИЙТИЙН ӨМЧ ХУЛГАЙЛСАН САНГИЙН САЙД БАЙХ ШИВШИГ МОНГОЛД
цаг ирнэ , цас хайлна ...
Aвсан солонгос ерөнхийлөгч шоронд орж байхад зарсан Xүрэлбаатар гүрийгээд ха хүрэх вэ. шууд шорон. Mонголын газрыг бурхан гуйсанч бүү өг гэж танай аав хэлсэн биздээ.
Лицензи зарах бол ердийн л нэг байдаг хууль ёсны бизнес шүү дээ! Ямар хулгай хийцэн биш
Өмнөговийн Баян-овоогийн Сан уулын нүүрсний ордыг хэн зарсан бэ
НЭГД нямдорж, ХОЁРТ хүрэлбаатар гэсэн 2 луйварчин байгаа шүү дээ. Энэ 2-ыг УИХ-ын гишүүн,сайдаас яаралтай чөлөөлж, шоронд хийх хэрэгтэй.
Xoтойсон xyлгайч
xurelbaatar axnartaigaa niilj xulgai xiisen ni unen uvsiinxan xuugaaraa medne
Hurelsuh ee daraagiin songuulid chin tom haalt bolno
MCS-iin lobbyg hiij ugdug heden lalar baigaagiin neg ni ene Xurelbaatar shde, ah duugeeree MCSd ajildag. buh lobby-g ni hiij ugdug gmegui carailsan muu umhii durved uhej dald orvol taarna
Ч. Хүрэлбаатар хувалзыг УИХ, ЗГ-аас яаралтай зайлуулаач ээ.
Xүрэлбаатар сайдаа хотгор шанагын уурхай увсын газар нутаг биш Mонголын нутаг шүүдээ тэнд монголын хууль үйлчлэх учраас зарсан мөнгөө төрд өгөх нь шударга төдийгүй ажлаа өгөөд шорондоо ор.Hамын чинь нөхөд хэлээд гэрчлээд байхад гүрийгээд байх дэмийдээ.
Ene Korea-nuud haa baigaa uvsad baigaa erchim khuchnii nuursnii ordiig avj l baidag. Duurtsen teneguud yumdaa.
Энэ хүнээр шудрага ёсондоо хэмжүүр тавьж байгаа бол ч МАН үхэх хоногоо хүлээж байгаа юм байна даа. МАНАН МАФИ-иас салж Монголын ард түмэн хэзээ жаргах вэ? Төр засаг худалч хулгайчаар дүүрчээ. Төрийн сэнтийд байгаа та нар худлаа хэлж хулгай хийхээс больсон цагт ард бид жаргах болно.
Энэ хүнээр шудрага ёсондоо хэмжүүр тавьж байгаа бол ч МАН үхэх хоногоо хүлээж байгаа юм байна даа. МАНАН МАФИ-иас салж Монголын ард түмэн хэзээ жаргах вэ? Төр засаг худалч хулгайчаар дүүрчээ. Төрийн сэнтийд байгаа та нар худлаа хэлж хулгай хийхээс больсон цагт ард бид жаргах болно.
МАН шударга ёсоо Ч.Хүрэлбаатар сайдаар хэмжих ёстой
Бид ийм хүний хогд авдарын түлхүүрээ найдаад өгч байдаг тэнэг юм. Гэхдээ сангийн сайд гэдэг чухал албыг монголчууд өгөөгүй. Ерөнхийлөгч хичнээн хориг тавиадч хүч хүрээгүй. МАН олонхоороо дайраад тавьсан. Энэ гадны захиалгатай тавигдсан этгээд. Өөр олон зүйлийг самарнадаа. Хэн үүнийг анх гаргасан юм.
Энэ дээрэмчингээсээ салаач ээ
үо
Та зээл авах талаар бодож байна уу? Та бизнесээ эхлэхэд яаралтай зээл хэрэгтэй байна уу? Та өртэй юу? Энэ бол таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, илүү хэмжээний зээлийн 2% -ийн бүхий л төрлийн зээлийг бидэнд олгодог. Бидэнд имэйлээр хандаарай (fundsservice0@gmail.com) биднийг дэлхий ертөнцийг хадгалах болно.