sonin.mn
ХХААЯ-ны ТНБД асан Т.Гантулга, Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар "ажиллаж" байсан Б.Баттогтох, Ерөнхий эмч асан Б.Дуламсүрэн, ЗГХА МЭҮГ-ын дарга асан П.Дамдиндорж, дэд дарга асан З.Батсүх нар нь 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 02 дугаар бүхий 726500400 төгрөгний үнийн дүнтэй "2011 онд мал эмнэлгийн зориулалт бүхий биобэлдмэл нийлүүлэх гэрээ"-г байгуулсан.
Уг гэрээний 1.4-т: "Захиалагч нь вакцины нийт үнэ 726500,4 мянган төгрөгийг төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Гэрээг 2011.12.01-ний өдрийн дотор дүгнэнэ" гэж заасан. Гэрээ байгуулснаас хойш ердөө 21 хоногийн дараа уг гэрээг дүгнэхээр заажээ.
Биокомбинат ТӨААТҮГ нь захиалагчид 76,117,000 төгрөгний үнэ бүхий 1000 литр "Адуу тэмээг томуугаас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин", 551,579,600 төгрөгний үнэ бүхий  Brucellamelitensis Rev омгийн вакцин 6,171,520 тунг, 33,803,810 төгрөгийн үнэ бүхий литр вакцин шингэлэгч, 65,000,000 төгрөгний үнэ бүхий дусаагуур, 1000 литр хэмжээтэй 352,500 төгрөгийн үнэ бүхий "шаардагдах биобэлдмэл" гэгч зэрэг нийтдээ 726,500,400 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүнийг уг гэрээний 1.4-т заасны дагуу 21 хоногт нийлүүлэхээр үүрэг хүлээсэн байдаг. Энэ 21 хоногт Биокомбинат ТӨААТҮГ-т нэг ч төгрөгний, нэг ч тун вакцин үйлдвэрлэх боломжгүй бөгөөд энэ хугацаанд мөн нэг ч төгрөгний, нэг ч тун вакциныг уг гэрээний хавсралтад заасан Дархан-уул, Орхон аймгуудын ХХААГазар, мал эмнэлгийн хэлтсүүд болон улсын нөецөд нийлүүлээгүй нь тодорхой байгаа юм. Энд баримтаар тогтоогдсон ганц акт нь Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн хэлтэст 13,638,625 төгрөгний үнэ бүхий 152,600 тун  Brucellamelitensis Rev омгийн вакциныг нийлүүлэхгүйгээр хуурамч баримт бүрдүүлсэн болох нь Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн хэлтсийн 2011 оны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн, хараат бус аудитын дүгнэлтээр тогтоогдсон байдаг.
2011.11.10-наас 2011.12.31-ний хооронд Биокомбинат ТӨААТҮГ-аас Дархан-уул аймагт ямар нэгэн вакцин нийлүүлсэн баримт байхгүй. 2011 онд байгуулсан энэхүү гэрээнээс өмнө хэзээ ч бруцеллёзоос сэргийлэх  Brucellamelitensis Rev омгийн вакциныг улсын нөөцөд авч байгаагүй. Улсын нөөцөд бруцеллёзоос сэргийлэх вакциныг авах ямар ч шаардлага байдаггүй. Учир нь бруцеллёз бол архаг явцтай, халдварлал нь ил шинж тэмдгээр шууд мэдэгддэггүй, бэлгийн замаас бусад хавьтлаар болон агаар дуслаар нэг амьтнаас нөгөөд халдвар дамждаггүй өвчин учраас улсын нөөцөд вакцин нөөцлөөд л, яаралтайгаар вакцинжуулаад байх онцгой, гэнэтийн сэргийлэлт шаардпагагүй өвчин болно.
2011 оноос хойш ч улсын нөөцөд бруцеллёзоос сэргийлэх вакцин нөөцлөөгүй нь уг вакциныг нөөцлөх шаардлагагүйг бас гэрчилж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл, зөвхөн уг хуурамч гэрээг хийж улсын төсвөөс мөнгө гаргаж "мөнгө угаах" үйлдэл хийхийн тулд түүхэнд ганцхан удаа бруцеллёзоос сэргийлэх вакциныг нөөцлөх гэрээ хийсэн нь тодорхой байгаа юм. Ийм байтал уг гэрээг байгуулсан субъектүүд нь гэрээгээ дүгнэхгүйгээр Биокомбинат ТӨААТҮГ-ын дансанд 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 683,800,000 (зургаан зуун наян гурван сая найман зуун мянган) төгрөг шилжүүлсэн байдаг. Гэрээний нийт үнэ 726500400 (-683,800,000) төгрөгнөөс дутуу үлдсэн 42,700,400 төгрөг хаачсан нь тодорхойгүй. Ийнхүү Бцокомбинат ТӨААТҮГ-ын дансанд 2011.12.30-ны өдөр орсон 683,800,000 төгрөгийг Б.Баттогтох нар нь бүтэн 1 жилийн турш "эргэлдүүлэн ашиглаж" байгаад 2012.12.11-ний өдөр Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал асан Б.Баттогтохоос ЗГХА МЭҮГ-ын дарга асан М.Галбадрахад 1/519тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт 2011.11.10-ны өдрийн 02 дугаар бүхий "2011 онд мал эмнэлгийн зориулалт бүхий биобэлдмэл нийлүүлэх гэрээ"-ний дагуу нийлүүлэх байсан бүтээгдэхүүнүүдээс орон нутагт нийпүүлсэн болон улсын нөөцөд хадгалагдаж байгаа вакцины үнэ 135,283,263 төгрөгийг нь Биокомбинат ТӨААТҮГ-ын дансанд үлдээж, 591,217,137 төгрөгийг ЗГХА МЭҮГ нь Биокомбинат ТӨААТҮГ-тай 2012 онд байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой биобэлдмэлийн үнэ буюу 2012 оны төсвөөс нь суутгаж авахыг хүссэн байдаг. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ Биокомбинат ТӨААТҮГ нь яагаад биелүүлж чадаагүй болон гэрээг дүгнэсэн талаар ямар нэгэн тайлбар, баримтат мэдээлэл байхгүй.
Энэ нь хуулийн дагуу үйлдэл мөн эсэх, энэ гэрээний эргэн тойронд ямар нэгэн зөрчил байгаа эсэх талаар ч дүгнэлт байхгүйгээр өнөөдрийг хүрсэн байна. 2012.12.31-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-аас 591,217,137 төгрөг бус, 488,086,444,02 суутгаж үлдээсэн байна. Энэ хоорондын зөрүү нь 103,130,693 төгрөг болж байна. Энэ 103,130,693 төгрөг хаачсан нь ч тодорхойгүй. Мэдээж ХХААЯ, МЭҮГ-ын 2012 оны төсөвт "Биокомбинат ТӨААТҮГ-аас 591,217,137 төгрөг "орж ирэхээр төсөвлөөгүй" нь ойлгомжтой тул энэ 591,217,137 төгрөгийг ХХААЯ, МЭҮГ 2012 онд хэрхэн, юунд зарцуулсныг бас тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Биокомбинат ТӨААТҮГ-ын дансанд үлдээсэн 135,283,263 төгрөгийг ч хичнээн хэмжээтэй ямар нэрийн бүтээгдэхүүнийг хаана борлуулж, хэрхэн орлогод авч, юунд зарцуулсныг тодруулах шаардлагатай. Дархан-уул, Орхон аймгуудын хэрэгцээнд болон улсын нөөцөд зориулж ямар үндэслэлээр ямар нэр төрлийн, хичнээн литр, тун хэмжээтэй вакцин авч, хэрхэн зарцуулсныг ч тодруулах шаардлагатай.
Энэхүү 726500400 төгрөгний гэрээтэй холбоотойгоор Биокомбинат ТӨААТҮГ нь 2011 онд нэг тэрбум орчим төгрөгний ашигтай ажилласан гэх "хуурамч өндөр үзүүлэлт" гаргаж, Төрийн өмчийн хороонд 300 орчим сая төгрөгний ногдол ашиг төлөхөөр байсан. Гэвч 150 сая төгрөг төлсөн баримт байна. Ийнхүү хуурамч өндөр ашигтай гаргачихаад, үлэмж их мөнгийг ногдол ашигт төлж тус үйлдвэрт хохирол учруулчихаад, 2012 онд МЭҮГ-т 590 сая гаруй төгрөг буцаагаад өгчихсөн нь хууль ёсны үйпдэл үү, хууль бус үйлдэл үү?, гэдгийг ч тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Бүтэн нэг жилийн турш тэрхүү 683,800,000 төгрөгийг аль банкинд, хэдэн хувийн хүүтэй байршуулсан, түүний хүүг хэн хэрхэн ашигласныг ч тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Биокомбинат ТӨААТҮГ-ын санхүү, үйл ажиллагаанд олон удаагийн хяналт, шалгалт явагдаж байсан ч Б.Баттогтох нарын үйлдсэн энэ мэт асуудлуудыг огт хөндөж шалгадаггүй нь ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсын төрийн өмчийг ерөнхийд нь хариуцаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллан, хяналтандаа байлгадаг ЗГХА ТӨБЗГ нь энэ асуудлыг анхааралдаа авч хянаж шалгах ёстой байтал шалгаж өгдөггүй. Уг хуурамч гэрээг байгуулсан захиалагч тал болох ХХААХҮЯам ч хянаж шалгаж өгөхгүй байна. Энэ мэт гэмт үйлдэл үйлдэгчдийг хууль сахиулах байгууллагуудад үүрлэсэн тэдний хамсаатнууд нь шалгахаас татгалзах, хэрэгсэхгүй болгох мэтээр завхрал үүсгээд байна.
Энэхүү илэрхий луйвар, залилангийн шинжтэй, албан тушаалаа урвуулан ашигласан, холбогдох хууль, эрх зүйн актуудыг зөрчсөн байх магадлалтай гэрээ болон түүний эргэн тойронд үйлдэгдсэн үйлдлүүдийг шалгуулж, дүгнэлт гаргуулж өгнө үү гэдэг өргөдөл, гомдлыг үүгээр гаргаж байна.
Энэхүү өргөдөл, гомдлыг сайтар шалгуулахын тулд даарахь хэдэн асуулт, тайлбарт анхаарлаа илүүтэй хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.
1. 2012 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн энэхүү 02 тоот гэрээг хуурамчаар байгуулсан нь зөв асуудал мөн үү. Уг гэрээг хуурамч гэдгийг нотлох хамгийн эхний нотолгоо нь талууд уг гэрээг байгуулснаас хойш ердөө 20 хоногийн дараа буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор дүгнэнэ гэж заасан байгаа. Хорьхон хоногт нэгч тун вакцин үйлдвэрлэх боломжгүй шүү дээ!
2. Улсын нөөцөд хэзээ ч хонь, ямааг бруцеллёзоос сэргийлэх  Brucellamelitensis Rev омгийн вакцин нөөцөлдөггүй. 2011 оноос өмнө ч тийм жишигтэй байсан. 2011 оноос хойш ч тийм жишигтэй байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн 2011 онд л зориудаар хийсэн залилангийн үйлдэл гэж үзэж болох уу.
3. Энэхүү гэрээг дүгнэсэн актыг ХХААХҮЯ, ЗГХА МЭҮГ-аас олж үзэх шаардлаггай!
4. Гэрээг дүгнэхгүйгээр, хуурамч зарлага ба орлогын баримтаар, эсвэл ямар нэгэн баримтгүйгээр 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ЗГХА МЭҮГ-ын данснаас Биокомбинат ТӨААТҮГ-ын данс руу 683.000.000 төгрөг шилжүүлсэн нь хууль болон холбогдох эрх зүйн актын дагуу үйлдэгдсэн үйлдэл үү, эсвэл хууль бус үйлдэл үү.
5. 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-ын дансанд орж ирсэн 683000000 төгрөг нь 2011 онд Биокомбинат ТӨААТҮГ-ын цэвэр ашиг 977,558,000 төгрөг болж өсөхөд нөлөөлсөн үү. Нөлөөлсөн бол хэрхэн нөлөөлснийг гаргах хэрэгтэй.
6. 2011 онд Биокомбинат ТӨААТҮГ-ын цэвэр ашиг нь 977558000 төгрөг гэдэг тооцоо гарснаас шалтгаалж 2012 онд Төрийн өмчийн хороонд 150,000,000 төгрөг төлсөн нь зүй ёсны үйлдэл мөн үү?.
7. Энэхүү хуурамч гэрээний дагуу 683.000.000 төгрөг 2011.12.30-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-ын дансанд шилжиж орж ирээгүйсэн болбол 2011 оны эцсээр Биокомбинат ТӨААТҮГ-ын цэвэр ашиг нь хэдэн төгрөг болох байсан бэ. Тэрхүү цэвэр ашгаас нь Төрийн өмчийн хороонд хэдэн төгрөгний ногдол ашиг төлөх ёстой байсан бэ?
8. Хэн хэн гэгч этгээдүүд эдгээр хуурамч баримтууд дээр гарын үсэг зурж байсныг ч тодруулах шаардлагатай. Эдгээрийг тодруулбал энэхүү өргөдөлд дурдсан асуудлууд тодорхой болоход нэлээд дөхөм болно гэж үзэж байна.
 
Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Ерөнхий технологич Ц.ӨЛЗИЙТОГТОХ 2018.04.19