sonin.mn
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 15.00 цагт С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шүүх хурал эхэллээ. Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Хуульд зааснаар уг хугацаа дуусаж байгаа тул дахин хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болж байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг, Дубайн гэрээтэй холбогдуулан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм.
Дөнгөж сая Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа. Үүний дараагаар Б. Бямбасайханы асуудлыг хэлэлцэж эхэллээ.