Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдмэгцээ эхний 100 хоногтоо багтааж, УИХ-ын нэгэнт гарсан тогтоолын дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Д.Эрдэнэбилэг, "Худалдаа Хөгжлийн банк", "Монголын зэс"-ийн мэдлээс салгаж, төрийн мэдэлд авах ажлыг дуусгана гэсэн амлалт өгч байв. Харамсалтай нь уг амлалт өнөөг хүртэл бодит болоогүй л байна. Уг нь Засгийн Газар амлалтаа ажил хэрэг болгох үүднээс 2018 оны 1-р сард  “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авч, ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон. Мөн 6 сарын 6-ны өдөр  “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг хуралдуулж, үйлдвэрийн зарим холбогдох удирдлагуудыг өөрчилсөн юм. Хачирхалтай нь дээрх шийдвэрүүдийг бүгдийг нь Иргэн, Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон байдаг. Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд УИХ-ын тогтоол  Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг Үндсэн Хуулийн Цэц тогтоосон. Гэвч иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр Үндсэн хуулийн дагуу гарсан УИХ-ын тогтоолыг үгүйсгэсэн шийдвэр гардаг нь хачирхалтай. 
Тэгвэл нэгэн анхаарал татах зүйл байгаа нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн өмчлөгч гэх Д.Эрдэнэбилэгийн "Худалдаа Хөгжлийн Банк"-инд хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Батсуурь өдгөө УДШ-ийн Захиргааны хэргийн танхимыг удирдаж буй аж.
Өдгөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдсон шүүгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж буй юм.
 
Э.Мягмаржав