sonin.mn
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Учир нь Авлигатай Тэмцэх Газраас "60 тэрбумын" гэх хэргийг 2017 онд шалгаж, эцэслэн хаасан тухай албан бичгийг түүнд  ирүүлжээ.Энэ үеэрээ тэрээр: "АТГ-ын тодруулга ирсэн байна. Уг хариуд нь уг бичлэг нь эх хувь биш тул дуу авианы адилтгал хийх боломжгүй тул ирүүлсэн материалуудыг буцаав. Интернэтэд тавигдсан бичлэг нь дуу авианы бичлэгийг дуу дүрсний бичлэг болгож, эвлүүлэг хийсэн болохыг тогтоов. 1700 төрийн албан хаагчаас мэдүүлэг авахад авилга авсан нь тогтоогдоогүй. Уг яриа нь бодит амьдрал дээр хэрэгжсэн нь тогтоогдоогүй тул уг хэргийг хаасан болно.  Японд ч юм уу? өөр оронд ийм дүгнэлт гарсан бол иргэд нэг цаг ч тэсэхгүй байсан болов уу? Энэ хэргийг ингээд шийдчихвэл "Эрдэнэт"-ийн 49, 50, Төмөр зам, "Чингис" бондны зарцуулалт зэрэг хэрэг ч ингээд замхрах болно. Би ч гэсэн хөлбөмбөгт дуртай, бас наадмаа хүндэлдэг. Гэхдээ хөлбөмбөг, наадмаас илүү энэ асуудлуудаа шийдэх хэрэгтэй Нээлттэй сонсголын дагуу УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, гэрч Доржзодов нарыг оролцуулсан УИХ-ын нээлттэй сонсгол хийхийг нийт УИХ-ын гишүүддээ уриалж байна. Мөн 93106060 дугаарын утсаар мөнгө  өгч, ажилд орсон хүмүүс холбогдоно уу? Хэрвээ ганц хүн л мэдүүлэг өгвөл 60 тэрбумын хэрэг эргэн сэргэж шалгагдах юм. М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээж, огцрох ёстой." гэв.
 
М.Чойжал