sonin.mn

Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Муратад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд тус тус шилжүүллээ. НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.