sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын мэдээлснээр баяр наадам, амралтын өдрүүдээр онц ноцтой гамшигт үзэгдэл гараагүй байна. Харин ганц нэг ААН, байгууллагын өмчид объектын түймэр гарсныг шуурхай унтраасан байна.
Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн “Задгай”-д гражид хураалттай байсан ноос шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 04:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 50 км зам туулан 05:24 цагт очиж 53 минут ажиллаж унтраажээ.
Ахуйн осол, гэмтлийн хувьд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч тус дүүргийн харъяат иргэн Т /45 настай, эрэгтэй/ халуун ууранд түлэгдэж нас барсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 10:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж  цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.