sonin.mn

"МИАТ" ТӨХК-ий дэд захирал Н.Энхбаатарыг АТГ өчигдөр орой баривчилжээ. Түүнийг бусдаас 600 сая төгрөгийн авилга авсан хэрэгт шалгаж буй бөгөөд Н.Энхбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шадар туслахаар ажиллаж, улс төрд орсон нэгэн юм байна.