Энэ зуны бороо зам гүүр, барилгын компаниудын тарыг таниулж, орон сууцнуудын чанарыг шалгаж эхнээс нь дүнгээ тавьж байна. “Зууны мэдээ” сонин энэ талаарх эхний сурвалжлагаа “Мантуушийн маапаан-4” гэсэн гарчгийн дор өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Энэ удаа Зайсангийн ам, Туулын хөвөөнд сүндэрлэсэн орон сууцнуудад эрсдэл гарсан тохиолдолд зээлдэгчид болон оршин суугчид хаачих вэ гэдгийг холбогдох байгууллагуудаас тодруулахыг зорьсон юм.
Хан-Уул дүүрэгт нийт 40 барилгын суурь усанд автсан. Мэргэжлийн байгууллагууд үүнийг хөрсний усны түвшин дээшилсэн хэмээн тайлбарлаж буй. Ихэнх байрны цахилгааны шит гараашид байрладгаас ус зайлуулахаар орсон хоёр хүн тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Учир нь эдгээр барилгыг барьсан компаниудын ихэнх нь өнөөдөр байхгүй. Татвар, барилгын чанар, аюулгүй байдлыг хариуцахаас зайлсхийж олонх нь компаниа татан буулгаад алга болсон. Нэрээ өөрчилж, зүсээ хувиргаад хаа нэгтээ барилга бариад явцгааж байгаа. Эрсдэлтэй бүсэд газар олгосны хариуцлагыг ч хүлээх эзэн мөн алга. Энэ асуудлыг хянадаг газар, хариуцлага тооцдог тогтолцоо алга.
Өнөөдөр тэдний барьсан барилга, орон сууцны хорооллуудын суурь усанд автаж суулт өгсөн, зарим нь хазайж, хана нь цуурсанд иргэд, оршин суугчид сэтгэл зовниж байна. Цаашлаад газар хөдлөлт болбол юу болохыг таашгүй юм. Тэгвэл үүнийгээ ил гаргах зориг иргэд, оршин суугчдад дутаж буй бололтой. Өөрөөр хэлбэл, тэдний дотор “Хүнд хохирол амсаагүй дээрээ байраа заръя”, “Орон сууцныхаа чанарыг мэдсэнээс өөр байраар солилцоо хийе” гэсэн бодол байх шиг. Үүнийг үл хөдлөх хөрөнгийн худалдааны зар, зуучлалын газруудаас гаргасан мэдээлэл, цахим орчин дахь хувь хүмүүсийн тавьж буй зарлал, хаяг байршил зэргээс харж болно.
Ерөөс хэдэн хоногийн борооны дараачаас л Туулын хөвөөнд ийм ч хаус, төдөн өрөө орон сууц хямдхан зарна, солино, машин, зуслангийн газар оролцуулж болно гэсэн зар хөвөрсөн. Энэ нь нэг юм хэлээд байна. Нөгөөтэйгүүр, Зайсангийн ам, Туулын хөвөө нь усны ундарга, хөрсний усны түвшин өндөр байдаг цэвдэг бүхий газар, барилгын компаниуд газрын байгаль орчны эрсдлийн үнэлгээ хийлгэлгүй орон сууц бариад зарчихсан. Үер бууж хөрсний гулгалт болоход Туулын хөвөөн дэх орон сууцнууд үерт урсаад явчихад гайхах зүйлгүй гэсэн үг мэргэжлийн хүмүүсийн амнаас гарч байгаа юм. Тэгвэл Барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Барилга барих газарт судалгаа, дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ чиглэлд манайд юу ч алга. Хөрсний ус дороосоо заавал гарч ирнэ. Ялангуяа ус ихтэй газар барилга, байшин барих тусгай технологи гэж бий. Түүнийг мөрдөж ажиллаагүйгээс болж хаа хамаагүй барилга, байшин бариад дараа нь хөрсний ус нэвчээд гараад ирдэг явдал байна. Байгаль үүнийг байнга шалгаж ирсэн. Тэр шалгалтыг давахын тулд барилгынхаа норм, дүрмийг л чанд баримтлах хэрэгтэй. Уг нь гурван талт хэлэлцээр гэж Баарилга,хот байгуулалтын яам, Үйлдвэрчний эвлэл, Монголын барилгачдын нэгдсэн холбоо байгуулсан боловч хэрэгжилтийг хянах, зохицуулах асуудал нь яамны нэг мэргэжилтэн дээр очоод гацчихсан байх жишээтэй. Доод түвшиндээ ийм байгаа учраас ажил хэрэг болдоггүй. Тэгээд Барилгачдын холбооноос юм хүлээгээд байдаг, тэд л асуудлыг дэвшүүлж тавих ёстой гэж байх шиг. Нэг талаар энэ нь зөв ч нөгөө талаар төрийн зүгээс анхаарал суларч байгаа нь буруу” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Дээр нь цахилгаан дулааны талаас ч дээрх байрууд асуудалтай. Цахилгаан үүсгүүр ТПК-ийн даац хэтэрчихээд байхад авлига, танил тал, эрх мэдлээр холболт хийлгэсэн тохиолдол цөөнгүй. Цэвэр, бохир усны өргөлтийн насосны даац хэтэрсэн байхад ч мөн л ямар нэг аргаар холболт хийлгэчихсэн байдгаас өвөл болгон бохир нь хальдаг “Өмхий хороолол” олон бий. Тэгвэл энэ бүхнийг тэсч тэсвэрлэж ирсэн иргэд, оршин суугчдад энэ жил том гай нүүрлэсэн нь суулт өгч хазайсан, хана туурга нь цуурсан чанаргүй орон сууц нурвал хаачих вэ гэдэг асуудал. Хэчнээн жил хуримтлуулсан мөнгөөрөө арай гэж авсан, заримынх нь насаараа төлөх өр үүрч өчнөөн жилийн зээлийн гэрээгээр авсан байранд ийм эрсдэл нүүрлэснийг хэн хариуцах вэ.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ДААТГУУЛААГҮЙ ЮМ БИШ БИЗ?
Мэргэжилтнүүдийн хэлж байгаачлан Туулын хөвөөн дэх барилгууд үер, хөрсний гулгалтын улмаас нурвал, сошиалд хүмүүсийн бичээд байгаа шиг урсаад явчихвал хамгийн түрүүнд “Та үл хөдлөх хөрөнгөө даатгуулсан уу” гэдэг асуудал тавигдана. Даатгагчдын холбооноос энэ талаар тодруулахад иргэд орон сууцны зээлд хамрагдаж үл хөдлөх хөрөнгө авсан эхний жилээ даатгалын компанид хандаж даатгал төлдөг. Эхний ганц, хоёр жил төлөөд больчихдог. Нэг талаас даатгал төл гэж албадах боломжгүй. Нөгөө талаас иргэд даатгалын ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй, зарим нь ойлгохыг хүсдэггүй зэрэг зовлонтой байдал байгааг хэлж байна. Ер нь бол сүүлийн жилүүдэд осол их гарах болсноор иргэд жолоочийн хариуцлагын даатгал төлөх нь нэмэгдсэн, харин үл хөдлөх хөрөнгөө даатгуулахад хойрго ханддаг юм байна. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөө даатгуулаагүй явж байгаад эрсдэл үүссэн тохиолдолд энэ талаас ямар ч боломж гарахгүй гэсэн үг. Харин Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газрууд эрсдэл гарсан тохиолдолд тухайн гарсан хохирлын үнэлгээг хийдэг. Нэг талаас тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш анхныхаасаа буурах, нөгөө талаас иргэд хохирох магадлал өндөр байдгийг хэлж байна.
БАРИЛГА НУРСАН Ч, ЗЭЭЛ ТӨЛӨЛТ ЗОГСОХГҮЙ
ХАС, Худалдаа хөгжлийн банкны мэргэжилтэн, эдийн засагчдаас зээл авсан иргэдийн үл хөдлөх хөрөнгө, орон сууц нурах, суулт өгч хазайх зэрэг ямар нэг эрсдэл үүссэн тохиолдолд зээл төлөлт үргэлжлэх үү гэдгийг лавлахад “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Зээлээ графикийн дагуу төлөөд явна. Эрсдэл гарсан тохиолдолд мэдээж холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж, дүгнэлтгээ гаргаж таарна. Хэрэв орон сууц нурсан тохиолдолд иргэдийг өөр байранд шилжүүлэн байрлуулах зэргээр төрөөс зохицуулалт хийх байх. Энэ нь холбогдох байгууллагуудын хариуцах асуудал. Бид зөвхөн гэрээний дагуух зээлийн асуудал, зээл төлөлтийн асуудлыг л хариуцдаг. Хэрэв тухайн барилга нь хүн амьдарч болохгүй болж төрөөс зохицуулалт хийж өөр байранд шилжүүлбэл ямар нэг орлуулсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээг эргэж шинэчлэх зэрэг зохицуулалтууд л хийгдэх болов уу” гэв.
Туулын хөвөө, Зайсангийн аманд баригдсан барилгаас болж иргэд хохирвол хариуцах эзэн алга. Харин орон сууц нурсан ч зээл авсан иргэд зээлээ төлөх ёстой гэдэг цорын ганц үнэн л тэнд үйлчлэх бололтой.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Товч доо . хохь нь биз дээ.
haichdgiin, yrsahgui uu.
Байгальтай үзээд хаачдаг юи
SONOJ BUI MONGOL ZAISAN DOGSHIN GAZAR BUX XULGAICH NARIIN GER NURJ UNAASAI BUGD LUSIIN XARAAL EDLEESEI TEND MONGOLIIN BUX XULGAICH NAR AMIDARCH BGAA
Хаха одоо өрөнд орлоо
энэ ч ёстой аюул болох нь. хотыг төлөвлөлтгүй болгож , гишгэх газаргүй болтол хулхи барилга барьж мөнгө угаасан манан бүлэглэл хариуцна.
Туул голын эрэг тэр чигээрээ уерийн зам Хуучин бол тэнд гэртэй айл ч буудаггуй байсан юм Оршин суугчид оорсдоо л мэдэж байх естой байсан Уерийн замд байшин барих зовшоорол огсон газрын албаныхантай хариуцлага тооц
Дур дураараа байсан ингэх нь тодорхой
Одоо тор буруутай гэж лалартахгуй шуу оорсдоо хууль бус гэдгийг маш сайн мэдэж байсан хэрнээ хууль бус явдлыг оогшуулж их монго толж баур худалдан авсан шуу дээ монголчууд оорсдоо бугд хууль бус хулгай авилгалыг дэмжигч хулгайч сэтгэлтэй ард тумэн
Бүх сонгуулийг эд нарыг дэмжиж байсан долигорууд одоо яахав
sotsializmiin uyed yagaad tuuliin daguu baishin barilga baridaggui bsan ni sudalgaatai hiisen ajil bsan gej yarigddag ...hedee ajahuin deed surguuli yagaad zevhen tend barisan gedeg ch uchirtai ...munge harj nud ni ulaan bolson humuusiin alban tushaalaa ashiglaj zevsheerel egsentei shuud holbogdono
Унэн
Мантуушын маапаан юм уу аль эсвэл Мантуу дааяагийн маапаан юм уу?
Хаха
Оорсдоо л хариуцна
Монгол улсыг улстөрийн нам нэртэй хуйвалдааны байгууллага , улс төрчид нэртэй үл бүтэх хүмүүс сүйтгэх шиг л болж байна дөө
Нийслэлийг 20 жил удирдаж газрыг нь зарж баяжсан миеэ долингор бүлэглэл дээр оч
Хаха
Borootoi jiluuded bogd uulnaas eh avsan jijig gol dooshoo ursaad tuuld tsutgafag baisniig 60 70 aad ond tend zusland gardag baisan humuus andahgui dee Ter jijig gol ueleheeree hun bitgii hel moritoi hunch tuulj chaddagui lut uerledeg baisan daa Odoo ter goliin golidrol deer barisan mundag tom baishinguud bugd ursana daa Baigal eh neg hodolbol ch uhvar movhid mongonii toloo guden nohduuders hors shoroogoo hamgaalj eu ch hiij chadna daa
Borootoi jiluuded bogd uulnaas eh avsan jijig gol dooshoo ursaad tuuld tsutgafag baisniig 60 70 aad ond tend zusland gardag baisan humuus andahgui dee Ter jijig gol ueleheeree hun bitgii hel moritoi hunch tuulj chaddagui lut uerledeg baisan daa Odoo ter goliin golidrol deer barisan mundag tom baishinguud bugd ursana daa Baigal eh neg hodolbol ch uhvar movhid mongonii toloo guden nohduuders hors shoroogoo hamgaalj eu ch hiij chadna daa
Tuul goliin sav gazart zuvshuurulgui barilga barij ulsiin komiss huleej avahgui bhad tanil talaaraa hucheer tentsuulsen hoino odoo yaah ve dee? Bayachuudiin house ursaasai.
Ажилгүй, орлогогүй, байргүй хүмүүс л улай үзсэн хэрээ шиг бархиралдаж байна. Утаанаас зугтах, үр хүүхдээ эрүүл саруул өсгөхийн тулд л зовж олсон хэдэн төгрөгөөрөө байр худалдаж, өр зээл тавьж авсан байгаа шүү дээ. Газар хөдлөх юм бол Зайсан, Туул голын хавь нь нураад, бусад газар нь зүгээр үлдэнэ гэж бодож байна уу. Харин ч шинэ, чанартай барьсан нь үлдээд, хуучин, чанар муутай, үеэ өнгөрөөсөн технологитой угсармалууд нь нурж мэднэ шүү дээ. Хэн хэлж чадах билээ. Зээлийн байр бол даатгалтай байдаг. Жил болгон албан хүчээр төлдөг. Тэр л хэрэг болох байх даа, мэдээж амьд мэнд үлдвэл шүү дээ. Хүнийг хохь нь гэхээсээ өмнө өөрсдийгөө нэг харцгаая. Зовж олсон мөнгөө зөв зарцуулахаа л бодоцгооё.
тэдгээр барилгыг барьсан компани, зөвшөөрөл олгосон эрхмүүдийг ил тод нэрлэе. тэд хохирлыг хариуцна.
Дараа жил бүүр их бороо орох сурагтай. Баячууд маань одоо яана даа! Манай Баянхушуунд байдаг хашаа байшингаар солих юм уу?!
Аливаа голын эргээс 1 км газарын хөрс сул, хайрга голдуу чулуулагтай байдаг гэсэн. Газар хөдлөх тохиолдолд хөрс нь зүгээр л шилгээгээд тараад унадаг юм гэсэн. Үүнийг барилгын компаниуд мэдсээр байж барилга барьсан нь тун муу хэрэг.
Голын гольдрол дотор барьсан барилга зөвхөн монголдоо л харж болно. Олон сая жил ус урссаар байгаад газрын цардас нь ил шахам болсон байдаг. Газар хөдөлбөл цохилтыг нь сулруулах хөрсгүй тул барилгууд шууд л шаазан шиг бут үсэрдэг юм. Бургасыг нь хадаж байгаад барьсан барилга бол хичнээн сайн барьсан ч гэсэн насгүй дээ.