Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлж, түүгээрээ эх орноо дэлхийд сурталчлах, эдийн засгийн эргэлтээ ч сайжруулах бүрэн боломжтой улс. Учир нь бид дэлхийд Чингисийн Монгол гэдгээрээ алдартай. Зөвхөн “Чингис хаан” гэсэн тодотгол жилд хэдэн мянган жуулчинг манай улс руу дууддаг. Үүнээс гадна дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнт байгаль, дуу алдам онгон дагшин үзэсгэлэн зөвхөн биднийх. Ихэнх жуулчин манай улсыг зорихдоо цэвэр агаар, цэнгэг устай тал нутагт очиж, монгол гэрт амарч, цагаан идээ идэж, морь унах сонирхолтой ирдэг. Тиймээс ч амар амгалангийн орон гэсэн төсөөлөл тэдэнд бий.
Харин үлдсэн цөөхөн хэсэг нь л Улаанбаатарыг тольдож, үдшийн хотоор зугаалах нь адал явдалтай санагддаг байх. Тэгвэл тэдний аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах вэ. Өнөөдөр бид жуулчдыг хэрхэн татах вэ, юугаа үзүүлэх вэ гэж зовнидог ч аюулгүй байдлыг нь хэрхэн хангах тал дээр тун дутмаг байгаа нь нууц биш. Засгийн газар жилд ирэх жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр төлөвлөсөн.
Өнгөрсөн жилийн хувьд 971 мянган жуулчин манай улсад иржээ. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 14.5 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч Өнгөрсөн гуравдугаар сард Герман улсын иргэн, жуулчин эмэгтэй монгол орноор ганцаараа хийсэн аяллынхаа туршид бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа өөрийн блогтоо бичсэн нь хэдэн мянган сэтгэгдэл авч, цахим сүлжээнд гэрлийн хурдаар тархсан. Энэ нь Монгол Улсыг аялахад хамгийн эрсдэлтэй орны нэгээр нэрлэж, хар тамга дарсан юм.
Үүнээс гадна жуулчидтай холбоотой халаасны хулгай, дээрмийн тохиолдол тоймгүй олон бүртгэгдэж байна. Зарим зөрчил нь шийдэгддэг ч, эдгээр мэдээлэл тарснаар манай орон руу чиглэсэн жуулчдын цөөнгүй хэсэг нь буцахад хүрч байна.
ХҮМҮҮСИЙН БУРУУ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА
Солонгос улсын иргэн Чой Ван Су манай улсад аялсан тэмдэглэл бичжээ. “2018 оны долоодугаар сарын 9. Үзэсгэлэнг нь тольдоод л баймаар байгалийн сайхныг би Монгол Улсад харлаа. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд майхнаа бариад хээр хоноход ч сэтгэл амар. Маргааш Хөвсгөл далайг үзнэ. 2018 оны долоодугаар сарын 15. Би Улаанбаатар хотод ирж, жижигхэн хэр нь тохилог буудалд буусан боловч хэтэвчээ алдчихлаа. Хэн нэгэн нь өрөөнөөс минь авчхаж. Өрөөгөө түгжээгүй нь миний л буруу байх. Үйлчлэгч бүсгүйгээс асуусан боловч мэдэхгүй гэж хариулсан”.
Энэ мэт эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн гэх мэдээлэл ар араасаа цуварч байна. Саяхан манай улсад аялж явсан Францын хоёр иргэнийг дээрэмдсэн гэх асуудал бас л шуугиан дэгдээсэн.
Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Баясгалан “Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд суурилсан мэдээллийн урсгал, маркетинг маш хурдтай газар авах болсон. Үүнийг дагаад хүмүүс аяллын блог, цахим хуудсыг дагаж, мэдээлэл авч, аяллаа төлөвлөдөг. Тэгэхээр энэ төрлийн мэдээлэл аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлнө.
Энэ бол хотын төдийгүй орон нутгийн иргэд аялал жуулчлалын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой. Нүүдэлчдийн найрсаг, зочломтгой байдлыг олон улсад мэддэг болсон. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр жуулчидтай зүй бус харилцдаг хэсэг ч байна. Нэг хүний буруутай үйлдлээс болоод бүхэл бүтэн улс орны аялал жуулчлалын салбарт маш сөрөг үр дагавар авчирч байгаа юм” гэж байв.
Харин Монголын аялал жуулчлалын холбооны менежер Н.Дархижав “Манай байгууллагын хувьд ямар нэгэн гомдол хүлээж авдаггүй. Бидэнд гомдол ирлээ ч шийдвэрлэх эрхзүйн үндэс байхгүй. Зөвхөн Монголын аялал жуулчлалаа гадаадад сурталчлах, дотоодын аяллын компаниудад хандсан уриалга л гаргадаг” гэсэн юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНГ НЭМЬЕ
Жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр БОАЖЯ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч ажилладаг аж. Тусгай дугаарт дуудлага хүлээн авдаг бөгөөд гарсан зөрчлийг нь цаг тухайд нь хурдан шийдэж өгөхийг эрмэлздэг гэж байв. Манай улсын аялал жуулчлалын тогтолцооны хувьд аяллын компани нь хүлээн авсан жуулчныхаа эрүүл мэнд, амь нас аюулгүй байдлыг хариуцдаг юм байна. Харин бие даасан аялагчдын хувьд хэн, хаашаа явж байгаа талаарх мэдээлэл авахад хэцүү байдаг тухай албаныхан ярьж байна.
Харин орон нутгийн хувьд бүр хүндрэлтэй. Учир нь нэг аймагт нэг л аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн байдаг аж. Тэр нь давхар байгаль орчноо ч хариуцдаг юм байна. Тиймээс нэг дор олон жуулчин ирэхэд хүн бүрт хүрч ажиллах боломжгүй. Аяллын компаниар дамжиж ирсэн жуулчдын асуудлыг компаниас нь шийдэх ч ганц, ганцаар бие даан ирсэн жуулчдын хувьд ямар нэгэн эрсдэлд ороход аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн л шийдвэрлэх үүрэгтэй аж.
Тиймээс Монголын аялал жуулчлалын салбарт зөвхөн хөтөч, орчуулагчаас гадна аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага тулгарч байна. Мөн Хувиараа яваа жуулчид холбогдох байгууллагаас мэдээлэл авалгүйгээр аялалд гардаг. Тиймээс ямар нэгэн бүртгэл, хяналтын арга хэмжээ авах боломжгүй.
Үүнээс болж зарим нь гэмт хэргийн шинжтэй халдлагад болон байгаль, цаг уурын бэрхшээлд өртөх тохиолдол бий. Тэгэхээр бие даан аялж байгаа аялагчид тухайн газар, цаг агаарын нөхцөл байдлыг сайн судалж, маршрутаа зөв сонгох хэрэгтэй юм.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Дээдэс нь дээгүүрээ улсын хөрөнгө хулгайлж идээд зүгээр өнгөрч байхад доодос доогуураа гадаадынхныг дээрэмдэх нь арга ч үгүй юм.Монгол хүн бол төрөлхийн хулгайч дээрэмчин байдаг,
Tiim chinii avgaig ch hulgailaad nuhaj chadnaa.
Анхаарах асуудал мөн нь мөн. Гэхдээ хулгайч дээрэмчин аль ч улсад байдаг даа. Би Парист түрийвчээ суйлуулж л байлаа. Бас Миланд манай эхнэрийн цүнхийг мотоциклтой нөхдүүд булаагаад зугтсан бсн. Цагдаа нар нь бүртгэж л авдаг. Өөрсдөө анхаарал болгоомжтой явах хэрэгтэйг сануулахаас өөрөөр огт тоодоггүй юм билээ.
евролт танай гэр бүлд хулгай дээрэм хийсэн нөхдүүд цагаач нар байсан гэдэгт итгэлтэй байна магадгүй цагаач монголчууд
Хулгайч дээрэмчид аль ч улсад байдаг гэж хулгайчдыг өмөөрдөг хүмүүс тэр Азийг доорд үздэг Оросуудын шүтээн Франц Өмнөд Европ цаашлаад Өмнөдийн Африк Араб Латин Америкт нь шингэсэн нь дээр.Оросуудын доорд үздэг Азийн Японд хулгайч дээрэмчин байхгүй.Солонгос Тайванд маш ховор.Хятадад байдаг ч Оростой харьцуулашгүйг мартаж битгий нохойт! Оросжсон Монголд мэдээж ах нартайгаа адил алхам тутамд худал хулгай дээрэм байгаа.
Тэртэй тэргүй баахан жүжигчин хямдхан шинж чанартай Өмнөд Европоос ялгаатай нь Хойд Европод хулгай дээрмийг Оросуудын найз Хар Халтарууд л хийдэг. Монголчуудын мэдэх ёстой зүйл гэвэл Москвад Оросууд Азийнхыг арьс өнгө яс үндсээр нь ялган доромжилж дээрэлхдэгтэй адил тэдний найз Өмнөдийн Хар Халтарууд ( Латин Америкчууд орно) нармай Азийнхныг бас арьс өнгөөр ялгаварлан сонгож хулгай дээрэм луйвар хийдэг! Энэ талаар хийгдсэн судалгаанд адил нөхцөлд Негрүүд Араб Афган Латинууд Оросууд Азийнхны эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэх нь бусад үндэстний хүмүүсээс бараг орон орноос хамаарч 25%-с 2 дахин их байдаг нь тодорхой болсон.Тэгэхээр Монголчуудын хувьд Оросууд Хар Халтаруудаас хаана ч болгоомжилж явах ёстой.Ганц нэгээр явахаас зайлсхийх,хэл мэддэг хүнтэй хамт явах, бэлэн мөнгө,үнэтэй хүний анхаарал татсан зүйлс авч явахгүй байх,явахдаа хаагуур хэзээ явхаа бусдадаа заавал урьдчилан мэдэгдэж байх хэрэгтэй гэдэг зөвлөмж байдаг.
Хоое 202.179....43 шизотой дебилээ явж эмээ уу!Чи хаа явсан газараа наад яриад яваа тэнэг юмаа бувтнаад явдаг ядаргаатай матар юм.Буур уншиж сонсохоос боолжис цутгамаар.Ядаж оороор бичээчУг усэг таслалаач яг адилхан давтаад явахын малаа
Оросын Москва Петербург хотууд Ази хүмүүсийн эсрэг гардаг гэмт хэргээрээ Дэлхийд нэг хоёрдугаар байр эзэлдэг.Бидний эсрэг расист үзэн ядалтаа нуудаггүй, Араб Негрүүдийн бөгс долоодог Дэлхийн ганц үндэстэн Оросууд иргэдийнхээ төвшинд ч Азийн ард түмнүүдийг арьс өнгөөр ялган доромжилж дээрэлхэж харьцдагийг нь яг судалгаанд хамруулхад хүндрэлтэй ч Япон Хятад Солонгос Тайвань зэрэг орнуудын бүх Орос явж байгаа жуулчдад аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөсөн байдаг. Оросжсон Монгол явах жуулчдад бас адил гэж бодож байна.Тэгэхээр жуулчдын группэр явж байгаа хүмүүст аюул байхгүй.Ганц нэгээрээ зөвлөлгөөг анзаарахгүй явж байгаа хүмүүст, ялангуяа Азийнханд Орос Өмнөд Дорнод Европ Африк Араб Өмнөд Ази Латин Америк бүгд аюултай.
Бид өөрсдөө хохирогч болж байгаа цагт жуулчид ч гэсэн хохирогч болох л болно.
Жуулчины хөтөч орчуулагч буудлын үйлчлэгч нар хулгайч дээрэмчмн байдаг нь тодорхой юм.Асуухад мэдэхгүй л гэдэг юм байнлээ.
Төв номын сан хавиар хулгайч нар байнга явж байдаг андашгүй хүний цүнх сав хармаа руу ширтээд байдаг юм билээ Гадаадад явж байхад цагдаа нар 2 2-оороо гудамж тойроод алхаж байдаг манайд бол харагддагүй,мэдээлж хэлсэн ч хайхардаггүй нөгөө оюутан цагдаа нар нь хаагуур яваад байдаг юм сүр дуулиантай зарлаад л мөнгө зарлагадаад байдаг хянадаг ч хүн ч байхгүй
Италийн ямарч хотод ялангуяа омнод зугийн хотууд Неапол,Палермо(Сициларалын)Бари,Болонь Пескара Анкон,Милан Генуяд,мотоциклтэй залуучууд эмэгтэй хуний цунх хузуунээс алтан гинжийг хажуугаарнь хурдтай давхиж онгорохдоо суга татаад зугтдагнь хэндч нууц биш.Уугээр мэрэгжсэн том том булэгууд зондоо байдаг
huviaraa yavj baigaa gadniihniig zaaval burtgeljuulj zam,marshrutiig ni temdeglej oron nutguudad suljeegeer medeelj hyanaj baih ni zov,tehnologi hogjood baina shuudee, hen neg amitan haa durtai gazaraa teneed baij bolohgui,
дээд доодгуй хулгайчдын эх орон болжээ......
Medeeleleer bol Mongolchyyd juulchidad haltai ni ynen?...Mongold juulchid ireed hylgai hydalaas ni halgai zalgai gehees ehleed l masinii jolooch nar ni sogtyy masinaa ynaad hanhalzdag hoino hezyy!hedee heer ni ochihoor baigaa an amitad erdee ch baihgyi zemiig ni alaad syitgeed dyyssan gej baina!ene ynen bol ta nar aylal juulchilal erhleh geed hereggyi eersdeen lai hyraahiin Nemer?...
Орк, зомбитой киногоо үзээд л нутагтаа гэвтэж байвал монголд ирсэнтэй ялгаагүй гэдгийг гадаадын жуулчид мэдэхгүй л байна даа.
Тэгвэл аялал жуулчлалын холбоо гээд байгаад хэоэг бга юм уу
АЯЛАГЧДЫН ӨӨРИЙН НЬ ХАРИУЦЛАГА .АЛЬ Ч ОРОНД БАЙДАГ Л ХАР ЦАГААН АМЬДРАЛ.ДОХИОЛДЛЫГ МӨН ЧАНАР МЭТ ХӨӨРӨГДӨӨД ХЭРЭГГҮЙ.