Багш нар цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. Тэгвэл тэдний хэлснээр цалинг нь нэмбэл ямар хэмжээний өртөг зардал гарахыг эдийн засагчид тооцоолжээ. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй. Энэ бол зөвхөн багш нарын асуудал биш. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 183 мянган хүн цалинждаг. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө таван төгрөг тутмын нэгийг цалинд зарцуулдаг гэсэн үг. Энэ нь 1.8 их наяд төгрөг аж. Тэгвэл дахиад нэмж нэг их наяд төгрөгийн өр тавьж эсвэл ирэх онд ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам гээд бүтээн байгуулалтын ажлаа хойшлуулж байж цалинг 50 хувь нэмэх боломж бүрдэнэ. Энэ бүхний үр дүнд хувийн хэвшилд ажиллаж байгаа 1.1 сая хүн хөлд нь чирэгдэж, гурван сая 200 мянган иргэний амьдрах өртөг шууд өсч, нэмүүлсэн мөнгө цаас болно. Ер нь дөрвөн жил цалин нэмээгүй байлаа ч гэнэт нэмэх учиргүй. Түүний инфляцтай уялдуулж нэмдэг зах зээлийн хуультай багш нар мэдэхгүй гэж үү. Засгийн газар бодит боломжоороо энэ сарыг 1-нээс багш, эмч нарьн цалинг 8-30 хувиар нэмсэн Одоо инфляц буюу үнийн өсөлт найман хувьтай бөгөөд он гарангуут мөн уялдуулж цалинг нэмэхээ мэдэгдээд буй.
ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг болон ажил хаясан багш нарын төлөөллийг өнөөдөр /өчигдөр/ хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. "Төсөвт байгаа боломжоороо багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя" гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлыг судлах өргөтгөсөн ажпын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдаж, ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ. Энэ саналыг тэд хэлэлцэж байгаа ч одоогоор ажил хаялтаа зогсоох шийдвэр хараахан гаргаагүйг МҮЭХ-ноос мэдэгдлээ.
ХҮҮХДЭЭ ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДЭЭХ БОЛООД БАЙНА
Эрдмийн баярыг ажил хаялтаар эхлүүлсэн багш нарын тэмцэл хүрээгээ тэлж, цэцэрлэгүүдийг эсэргүүцэлдээ уриалаад байна. Үүнд олон нийт шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байгаа. Тодруулбал, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавих нь зев ч түүнийгээ илэрхийлэх хэлбэр нь буруу гэдийг тодотгож тэднээс болж хүүхэд хохирох ёсгүйг сануулж байгаа юм. Гэсэн ч тэд ажил хаялтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүрээгээ тэлэх зорилгоор бусад сургууль, цэцэрлэгийнхэнтэй уулзаж, шахалт үзүүлэх болжээ. Ингэснээр өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар нийслэлд арав, орон нутагг дөрвөн цэцэрлэг ажил хаялтад оролцов. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 61,122, 199, Баянгол дүүргийн 88, Сүхбаатар дүүргийн 130, 135, 143, 225, Хан-Уул дүүргийн 41, 121 цэцэрлэгийнхэн ажил хаясан бол орон нутагт буюу Дорноговь, Завхан аймагт тус бүр нэг, Сэлэнгэ аймгийн хоёр цэцэрлэг нэгдсэн байна. Энэ байдал нь эцэг, эхчүүдэд хүндрэл, хүүхдүүдэд хохирол учруулах болов. Сургуулийн өмнөх насныхныг сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүсийн болчимгүй шийдвэрээс болж эцэг, эхчүүд ажлаа таслах эсвэл хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээх болоод байна. Товчхондоо, багш нар нь ажил хаяагүй дүүргийнхэн азтай, хаясан нь азгүй гэх тодотгол зүүх болов. Таван дүүргийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээ энэ сарын 5-нд мэдэгдсэнээс өчигдрийн байдлаар, 10 нь ажил хаялаа. Бусад нь ажил хаяхаа Монголын Боловсрол. шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдсэн ч өнөөдөр /өчигдөр/ хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 57, 66, 77, 88, 89, 95, 100, 164, 198 дүгээр цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн хэдий ч нэгээс бусад нь хүүхдүүдийн эрх ашгийг урьтал болгосонд олон нийт талархалтай хандаж байна. Үүний нэг нь Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жавзмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
Ц.ЖАВЗМАА: ЯРЬЖ ТОХИРСНООСОО УХАРЧ БАЙГАА НЬ ШАЛТГААНТАЙ БАЙХ
-Яагаад гэнэт ажил хаяхаа больж, хүүхдүүдээ хүлээж авсан юм бэ?
-Манай цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд энэ сарын 3-нд ажил хаялтад нэгдсэн. Харин хичээлийн шинэ жил эхэлж байхад ийм асуудал гаргаад яах вэ, хүүхдүүдээ авах боломж байгаа эсэх талаар ярилцаад хэвийн ажиллахаар тогтсон. Нийслэлийн цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд хоёр дахь удаагаа хуралдаж, өнөөдөр /өчигдөр/ ажил хаяхаар болж, Баянгол дүүргийн таван цэцэрлэгийн багш нар үүнд нэгдэхээ мэдэгдэж, энэ талаараа эцэг, эхчүүдэд дуулгасан байсан. Мөн Хан-Уул дүүргийн 11 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ гэсэн боловч өчигдөр /энэ сарын 5/ нэгдсэн зохион байгуулалтаар больсон юм билээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн багш нар ажил хаялтад нэгдэхгүй болсон учраас олонхоо даган хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
-Цаашид хэвийн ажиллах уу. Ямар шийдэлтэй байна вэ?
-Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаяна гэдэг байр суурь илэрхийлчихээд цагаа тулахаар хэлсэн ярьснаасаа буцаад байх юм. Бид нийгмийн асуудлаа шийдэх үүднээс ажил хаяхаар хоёр ч удаа шийдсэн боловч энэ асуудалд бүх сургууль, цэцэрлэг нэгдэж чадахгүй байна. Цаашид нийслэлийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн нэгдсэн байр суурийг харж байж шийдвэр гаргахгүй бол ганц нэгээрээ ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс бид энэ удаад хүүхдүүдийн эрх ашгийг бодож үзсэн.
-Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо та бүхэнд ямар чиглэл өгч байна бэ. Ажил хаяхыг шаардаж, дарамталж байгаа гэсэн мэдээлэл бий?
-Засгийн газарт гурван талт хэлэлцээрийнхээ заалтыг биелүүлэх шаардлага тавьсан. Мөн 300 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ цалинг 15 хүртэлх хувиар нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байна.
-Засгийн газраас хамгийн боломжит байдлаар төрийн албан хаагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Мөн боломж бололцоогоо судлаад оны дараа дахин нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Гэтэл та бүхэн ажил хаяж, нийгэмд замбараагүй байдал үүсгэж байгаа нь ямар шалтгаантай юм бэ?
-Багш нарын цалинг 8-12.3 хувиар нэмэгдүүлсэн нь бидний санасан хэмжээнд хүрээгүй. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, арга зүйч нарын цалинг найман хувиар ч нэмэгдүүлээгүй. Одоогийн байдлаар шатлал ахисан ч асуудал байхгүй. Ерөнхийдөө цалин хөлс бага амьдралд хүрэлцдэггүйг бүгд мэддэг хэрнээ бүгдээрээ нэгдэн ажил хаялтад оролцож чадахгүй байгаа нь энэ бүхний цаана сөрөг байдал үүсэхвий гэдгээс болгоомжилж буй хэрэг болов уу. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бүх гишүүн цалин хөлсөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн ажил хаяхаар шийддэг ч эцэст нь нэг нэгэндээ хэлэхгүйгээр ярьж тохирсноосоо ухарч байгаа нь нэг шалтгаантай байх.
-Ер нь цэцэрлэгийн багш хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?
-Ажилд шинээр орсон багш 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг.
-Багш нарын цалин хөлс бага, хүнд нөхцөлд ажилладаг учраас цалингаа нэмүүлэх нь зөв гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэмцлийн аргыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэж болохгүй гэж үү?
-Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогчдын нэгдсэн холбоо зөвшилцөж, нэг шийдэлд хүрвэл бид заавал ажил хаях шаардлагагүй. Багшийн ёс суртахуун гэж бий. Бид хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодмоор байна. Асуудлыг бидний талд ашигтайгаар шийдвэл тэмцлийн эцсийн шатыг сонгох шаардлагагүй шүү дээ.
-Ажил хаялтын цаана улс төр байна гэж олон нийт хардах боллоо. Та бүхэн цалин хөлсөө нэмүүлэхээр тэмцэж байна уу эсвэл хэн нэгний шаардлага, шахалтаар ийм асуудал үүсгэв үү?
-Бид улс төр хийх ёсгүй. Цалин хөлсөө бага ч болов нэмэгдүүлэх байр суурьтай байгаа. Үүний цаана улс төр яваа эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Бид хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх гэж тэмцэж байна гэв.
БАГШ НАР "ДӨРГҮЙ БУХ ШИГ" АВИРЛАХ ХҮМҮҮС БИШ
Уг нь Баянгол дүүргийн есөн цэцэрлэг ажил хаяхаа мэдэгдсэн ч нэгээс бусад нь хүүхдүүдээ хүлээж авсан нь сайшаалтай. Гэхдээ ажил хаяна, хаяхгүй гэж эцэг, эхчүүдийг төөрөгдүүлж, хүндрэл чирэгдэл учруулах хэрэг байна уу. Сүүлдээ бүр эцэг, эхчүүд "Манай хүүхдийн сургууль, цэцэрлэг яах бол" гэсэн түгшүүртэй байх болов. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийнхэн Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо ойлголцож, нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй, санал зөрөлдөж буй нь болж буй үйл явдлаас ил харагдаж байна. Тэдэнд цалин хөлсөө нэмүүлэх чин хүсэл байсан бол ажил хаяхаа мэдэгдсэн 33 цэцэрлэгээс арав нь яагаад энэ замыг сонгов. Дийлэнх нь цалин бага, амьдралд нь хүрэлцдэггүй учир нэмүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа ч багшийн ёс зүй, хүүхдийн эрх ашгийг хүндэтгэж үзэн шийдвэрээ өөрчилсөн байна. Тиймээс багш нар өөрсдийн хүслээр цалингаа нэмүүлэх хүсэл, зорилгод нэгдэж байна уу эсвэл...гэдэг асуудал үүсч байна. Тэд цалингаа нэмүүлэх шаардлага Засгийн газарт тавьж, тэмцэхээр шийдсэн бол нөхцөл байдал өөр байх байсан. Бас тэмцлийн ийм хэлбэрийг сонгох хүмүүс тэд биш. Засгийн газар боломжийнхоо хэрээр цалинг нэмж, дахин нэмэх тухайгаа мэдэгдчихээд байхад "Дөргүй бух шиг" авирлах хүмүүс биш. Яагаад гэвэл тэд нийгмийн чухал салбарын нэгийг хариуцаж, Монголын мэдлэг, боловсролтой ирээдүй, хойч үеийг бэлтгэж, хүмүүжүүлж буй багш нар. Тиймээс хэн нэгэн улс төрийн тоглоомынхоо гол дүрээр багш нарыг сонгож, хүүхдүүдийг хохирогч болгож байгаа юм биш биз.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Оюутолгойгоос Баярцогтоор дамжуулан авлига авсан ,Стандарт банкнаас зээл гаргуулж идсэн . мөн төрийн албан тушаалыг наймаалж мөнгийг нь хувьдаа идсэн улс төрчдийн хөрөнгийг хурааж цалин нэмэе.
Зөвхөн Улаанбаатар хотыг зарж наймаалсан бүлэглэлийн авилгалын мөнгөний өчүүхэн хувиар багш нарын цалинг нэмж болно. Эсвэл стратегийн ордуудын төрийн эзэмшил хувьд ноогдох ашгийг УИХ-ын гишүүд авилгал болгож авдагаа больвол багш, эмч,цагдаа, төрийн албан хаагчдын цалин, бас тэтгэвэрийн нэмж болно.
багш нарын цалин нэмэх асуудал бол мөнгө цаасны тухай гэхээсээ өнөөгийн явж ирсэн тогтолцооны гажуудлынх нь том илрэл юм. өнөөгийн төр засаг угаасаа буруу замаар будаа тээж ирсэн учраас, цалин нэмэх асуудыг ухаалгаар, холын бодолтойгоор нэмж чадахгүй. тэгээд ч монголын санхүү мөнгөний бодлого АМЕРИК, АНГЛИчуудын гарт байдаг. Манайхан толгой мэдээд шийдчих юм нэг ч байхгүй. Монгол байгаа санхүүгийн байгууллага, банкууд бүгд гадных. Тийм болхоор цалин нэмэх асуудал бол угаасаа монголын өрийг улам нэмэгдүүлэх, юмны үнийг улам өсгөх, ядуурлыг улам нэмэгдүүлэхэд нэрмээс болно. Миний санаа бол багш арай өөр байр суурьнаас асуудалд хандаж, төр засгийн тогтолцоог шинэчлэх, хувьслын шинжтэй санаачлагуудыг гаргаж, өөрдсийнхөө төлөөлөлүүдийг улс төрд оруулах хэрэгтэй. алсын хараатай байж, цалин нэмүүлэх тухай шаардлагаа тавьдагаар тавьж, харин улс төрийн хулгайчуудтай тэмцэх хэлбэрлүү орох хэрэгтэй
Хүүхдүүдээр дарамталдаг Ардчилсан багш нарын цалинг нэмбэл дараа нь эмч албан хаагчид гээд эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ.Монгол сөнөнө.
Цагаан Суваргын ордыг Номтойбаяраас хурааж цалин нэмэе.
Luibar xylgai offshoriin myngu olj irj tsalinga nemee
Цалин нэмэхээр юмны үнэ өсдөгийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол багш нарын цалин нэмэгдлээ ч инфляцаа дагаад бахь байдгаараа, харин хувийн хэвшил, тэтгэвэрийнхэнд илүү хүнд тусах болно. Доллар, бензин 2 өсөөгүй нөхцөлд юмны үнэ нэмэгдэх логик байхгүй.
Цалин нэмэхээр юмны үнэ өсдөгийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол багш нарын цалин нэмэгдлээ ч инфляцаа дагаад бахь байдгаараа, харин хувийн хэвшил, тэтгэвэрийнхэнд илүү хүнд тусах болно. Доллар, бензин 2 өсөөгүй нөхцөлд юмны үнэ нэмэгдэх логик байхгүй.
Чи яваад, үнээ нэмсэн лангуу, дэлгүүрийн эздийг бариад, шийтгээд өг.
Ер нь төсвийн ажилтнуудын цалинг нэмэх гол арга бол төсвийн зарлагад суусан хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтыг цуцлах! Нэгдсэн төлөвлөлт, бодлогогүйгээр УИХ-ын гишүүдийн орон нутагт тавиулсан мөнгүүдийг эргэж хянах хэрэгтэй. Тэвчиж болохзардлууд, үр ашиггүй хөрөнгө оруулалтууд байгаа байх. Олон улсын туршлагаас үзэхэд, хямралын үед ихэнх орны төр засаг иргэдийнхээ цалин орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлж, улмаар татвараар дамжуулан төсвийн орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Төсвөөс иргэдийн гар дээр орсон мөнгө худалдан авалт болоод эргээд төсөвтөө л орно шүү дээ.
Багш нар ажил хаях нь зөв гэж үзэж байгаа. Одоо бол УИХ хэрэв хариуцлагатай хандаж чадвал төсөвт ямар ч хүндрэлгүйгээр цалинг нэмж болно... Харин цалинг нэмсний дараа элдэв зүйлийн үнэ нэмэгдэх нь бас том асуудал үүсгэж магадгүй.
Сайханбилэг мөнгө хэвлэж ханшийг нь 2 дахин унагаад Эрдэнэтийг хувьчилж байхад багш нар ажил хаяхгүй яасан юм бол?
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР Багш нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэхэд 1 их наяд төгрөгний зардал гарна гэж сангийн сайд Хүрэлбаатар мэдэгдэв. Нэг их наяд төгрөгний зардал нь мэдээж 1 жилийн хугацааг хамарсан байх. • Багш нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэхэд 1 их наяд төгрөгний зардал нэмэгдэх нь үнэн үү Эндээс нэг их наяд төгрөг гэсэн тооцоог хаанаас ямар аргачлалаар гаргасан сонин. 2015-2016 оны статистикаар 100 их, дээд сургууль, 768 Ерөнхий Боловсролын Сургууль, 1,288 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 48,577 багш ажиллаж байна гэсэн судалагааг БСШУЯ-наас гаргажээ. Нийт багш нарын тоог одоогийн байдлаар 50,000 байх боломтой гэе. Нэг багшийн цалинг 560,000 гэж тооцоход нэмэгдэх цалингийн зардал дунжаар 240,000 төгрөг. Гаргалгаа Нэг жилд 144 млрд төгрөгний цалингийн зардал нэмэгдэнэ. Тэгээд л болоо. Энэ тийм их мөнгө гэж үү. Нэг их наяд төгрөгөөр багш нарын цалинг нэмэе гэвэл 6,9 жил хангалттай хүрнэ. Нэг үгээр нэг багшид 100 долларын нэмэгдэл олгоход 144 млрд
Хүрэлбаатар цалинд төсөвлөсөн мөнгөнөөс авилгачдын авах хувийг нь бас давхар тооцсон байна.
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР Багш нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэхэд 1 их наяд төгрөгний зардал гарна гэж сангийн сайд Хүрэлбаатар мэдэгдэв. Нэг их наяд төгрөгний зардал нь мэдээж 1 жилийн хугацааг хамарсан байх. • Багш нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэхэд 1 их наяд төгрөгний зардал нэмэгдэх нь үнэн үү Эндээс нэг их наяд төгрөг гэсэн тооцоог хаанаас ямар аргачлалаар гаргасан сонин. 2015-2016 оны статистикаар 100 их, дээд сургууль, 768 Ерөнхий Боловсролын Сургууль, 1,288 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 48,577 багш ажиллаж байна гэсэн судалагааг БСШУЯ-наас гаргажээ. Нийт багш нарын тоог одоогийн байдлаар 50,000 байх боломтой гэе. Нэг багшийн цалинг 560,000 гэж тооцоход нэмэгдэх цалингийн зардал дунжаар 240,000 төгрөг. Гаргалгаа Нэг жилд 144 млрд төгрөгний цалингийн зардал нэмэгдэнэ. Тэгээд л болоо. Энэ тийм их мөнгө гэж үү. Нэг их наяд төгрөгөөр багш нарын цалинг нэмэе гэвэл 6,9 жил хангалттай хүрнэ. Нэг үгээр нэг багшид 100 долларын нэмэгдэл олгоход 144 млрд
Бүх мөнгөө багш нартаа өгчихөөд үндэстнээрээ өлбөрч үхэх үү?
Тийм ямар юм байсийн бэ? Одоогийн хүүхдүүдийн боловсролыг яагаад ярихгүй байна аан? Бүгдээрээ нойлын ногоон тэгнүүд. Ингэж ажлаа хийчээд өндөр цалин нэхээд... Ариун явдал мөн үү?
172-той санал нэг байна. Эрх баригчид цалин тэтгэврийг эдийн засаг-инфляцтай уялдуулж биш, сонгууль дөхөхөөр, сонгуулийн өмнөхөн сонсгочдод таалагдагадх, саналы нь авахаар нэмэх жижшиг сүүлийн 20 жилд тогтсон. Эрх баригчид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх биш, популист амлалтаараа хөлөө жийж байсны гор гарч, иргэд төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа нь буруу биш. Тэд ч бас нийгмийн баялгаас тэгш хүртэх эрхтэй. Эрх баригчид гадныхантай хуйвалдаж зувчуулж, авлигад авч, төсвийн мөнгийг тендер нэрээр "цавчдаг" жишиг тогтсоноос эдийн засаг муу өсөлтгүй байгаа нь үнэнээс үнэн. Эд нарт одоо ичих нүүр байхгүй болсон. 20 онд аюдаг саналаа хийдэг юмаа хийгээд авна даа гэж бодож суугаа. Мөнгө, албан тушаалд дуртай хүмүүсийг төрд ажиллуулахыг багасгаж олонхи биш цөөнхи болгож, төрийг цэвэрлэхгүй бол монголын ард иргэд дахиад ойрын 30 жилд сайнаа үзэхгүй. Тэд тэтгэвэрт гарсан ч одоо үр хүүхэд, төрөл садан, гар хөл бологчдоо ажиллуулж эхэлсэн.Нэмэх боломжийг тэд хуюааж авсан.
Олйгомжтой. Ард нь Мафийн толгойлогч, Цуврал алуурчин, Бэлтрэг гурав байгаа. 20 онд Авилгачдын Намыг сонгуульд ялуулж улам илүү хулгай хийхийг хүсэж байна. Эрдэнэтийг хулгайлсан нь багадаж байгаа, тэдэнд.
Цомхтгол явуулаачаа, авилгачидаа. Жил болгон ажил хаяж хоолой дээр хутга тавьдаг наад новшнуудаа 1 жилийн гэрээт ажилчид болго. Сургууль цэцэрлэгийг төлбартэй болго. Жил бүр тэрбум турбум доллараар улсынхаа өрийг нэмэхийг зогсоо. Тархины тураалтанууд аль болох бага ажиллаж ихийг авахыг хүсэх болно.
Элбэгдоржоо хүмүүсээ татачээ..хөнжлийнхөө хэрээр хөлийг нь жийлгээчээ..яс юман дээр бол чиний авчирсан нийгэм монголыг үгүй хийх гэж бна .баярлаж бну..
цалин нэмэх асуудал тийм хүндрэлтэй биш.хүүхдийн сургалтын системийн гологдолын гол буруутан нь төр засаг байдаг.үйлдвэрийн гологдолыг засварлуулж төлүүлж болдог бол сургалтын системийг зөвхөн шинжлэх ухааны үндэстэй арга хэмжээг авч хэрэгжүүлснээр засч заларуулж болдог. капитализмий аврах гэсэн эдийн засагч нэртэй салбадайнууд эдийн засгийг аврах нэрээр ажилласан боловч шинжлэх ухааны үндэсгүй зөвхөн хэт шулаанд тулгуурласан тул балран унаж байгаа учир капитализмийн эдийн засагчмд марксыг шимтэн судлаж байна. үйлдвэр аж ахуйн газрыг эдийн засгийн аргаар удирддаг жамыг зөрчиж улс төрөөр удирдаж улс гүрний амьдралыг уруудуулж байгаагаа ухаарах цаг нэгэнт буй болжээ.удирдлагын муугаар улс гүрэн маань өрөнд баригдаж ард түмэн маань ажилгүйдэл, яду
Улсын хэмжээнд цалингийн сулжээгээ эргэн харъя. Энэ сулжээнд багш, эмч нарын цалинг дээд хэсэгт оруулбал маргаангуй болно. Туунээс гадна терийн данхар бутцээ цомхон болгое