Манай улсад залилангийн шинжтэй гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Бусдын итгэл үнэмшлийг олж авч, бага хэмжээний эд зүйл залилсан гэх хэрэг хууль хяналтын байгууллагад өч төчнөөнөөрөө шалгагддаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хэдэн тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй томоохон компаниудыг залилж, бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авдаг гэмт хэрэг гарах болжээ. Бүр манай улсын хууль хүчний байгууллагыг удирдаж байсан генералаас эхлээд Монголын нэртэй өмгөөлөгч хүртэл ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж. бусдын эд хөрөнгийг булааж авсан гэмт этгээдтэй үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл хийх болсон байна. Энэ нь Монголын хууль хяналтын байгууллагын шүдний өвчин, эмзэг цэг дээр нь гарсан хатиг бэтэг болоод байгааг хуульчид дуу нэгтэйгээр ярьж байна.
Манай улсад бусдын итгэл үнэмшлийг олж, компанийх нь бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр ямар нэгэн аргаар шилжүүлдэг. Үуний дараа нэртэй хуульч, цагдаа, прокурорын нэр нөлөө бухий хүмүүсээр өөрийгөө хамгаалуулдаг бусармаг үйлдэл хэрээс хэтэрсэн байна. Үүний нэг жишээ нь "Эрдэнэ зам" компанийн гэх хэрэг юм. "Бишрэлт" групп болон өөрийгөө "Эрдэнэ зам" компанийн эзэн хэмээн нэрлээд байгаа Г.Өлзийдүүрэн гэх иргэний маргаантай асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа билээ.
Г.ӨЛЗИЙДҮҮРЭН "ЭРДЭНЭ-ЗАМ" ХХК-ИЙГ ӨӨРИЙНХӨӨ НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛСЭН НЬ
2013 онд "Бишрэлт холдинг" компани өөрийн охин компани болох "Эрдэнэ зам' компанийн гүйцэтгэх захирлаар иргэн Г.Өпзийдүүрэнг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. "Эрдэнэ зам" компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон удирдлагын үүрэг, холбогдох бусад эрх, үүргийг Г.Өлзийдүүрэн хэрэгжүүлэх үүрэгтэйгээр компанийн гүйцэтгэх захирал болжээ. Г.Өлзийдүүрэн ажил авсан үеэсээ одоог хүртэл компанийг алдагдалтай ажиллуулж, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан шалтгаанаа тэрээр 2013 онд ингэж тайлбарладаг байжээ. Тодруулбал, "Эрдэнэ зам" компани "Бишрэлт холдинг" компанийн охин компани гэж явдаг. Компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд тендерт шалгарах боломжыг хааж байна. Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна. Тиймээс "Эрдэнэ зам" компанийн хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх тухай толгой компанийн удирдлагуудад удаа дараа санал тавих болсон байна. Мэдээж компанийн удирдлагууд түүний оруулсан саналыг хэлэлцээд "Хувьцаа эзэмшигчдийг өөрчлөөд тендерт орвол шалгарч магадгүй" гэсэн таамаглал дэвшүүлсэнээс гадна "Эрдэнэ зам" компани ажилгүй зогсолт хийснээс болж олон зуун ажилтнууд цалин мөнгө байхгүй болсон шалтгааны улмаас Г.Өлзийдүүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан байна. Эндээс л "Эрдэнэ зам" компанийг Г.Өлзийдүүрэнд алдах гол ажил эхэлсэн байна. Ингээд "Бишрэлт холдинг" компанийн захирал өөрийн дүү болох Д.Энхжаргал 100 хувь хувьцааг нь эзэмшиж байгаа "Нью Даниста Рөүд Энд констракшн" компанийн мэдэлд "Эрдэнэ зам" компанийн хувьцааг 100 хувь шилжүүлжээ. Гэхдээ эргээд компанийн хувьцааг 100 хувь эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр эрх үүргийг шилжүүлэн өгсөн байна. Гэтэл тун удалгүй Г.Өлзийдүүрэн нь мөн л "Бишрэлт холдинг" компанийн захиралд хандаж "Эрдэнэ зам" компанийг хувьцааны хамт миний нэр дээр 100 хувь шилжүүлчих. Том тендерт ялах боломжтой болчихоод байна гэсэн байна.
Ингээд 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр бичгээр баталгаа гаргуулан авч, “Бишрэлт холдинг" болон "Нью Даниста Роүд Энд констракшн" компани шаардсан үед компанийн хувьцааг 100 хувь үл маргах журмаар буцааж өгнө гэж гэрээ байгуулж "Эрдэнэ зам" компанийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх энгийн хувьцааны хамт Г.Өлзийдүүрэнд шилжүүлэн өгсөн байна. “Бишрэлт холдинг" компани ингэж л Г.Өлзийдүүрэн гэгчид 20 тэрбум гаруй төгрөгийн хувьцаатай компаниа бэлэглэлийн журмаар "Нью Даниста Рөүд Энд констракшн" компаниар дамжуулан өгчээ. Г.Өлзийдүүрэнд компанийнхаа бүх хувьцааг эргэж авах нөхцөлтэйгөөр өгсний цаад шалтгаан нь компаниа ажилтай байлгахаас гадна анд нөхдийн нэг нэгэндээ итгэх итгэл байжээ. "Эрдэнэ зам" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирэхдээ дундаж амьдралтай нэгэн байсан Г.Өлзийдүүрэн хэдэн жилийн дотор үнэтэй машинтай, хауст амьдардаг, хэнээс ч дутахааргүй нэгэн болжээ. 2016 оны арванхоёрдугаар сард "Бишрэлт холдинг" компани охин компаниудынхаа санхүүг дотоод хяналтаар шалгасан байна. Гэтэл Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ зам" компанийн ерөнхий нягтлангаар өөрийнхөө төрсөн эгч Г.Оюунсүрэнг ажиллуулж өөр банкуудад данс нээж, харилцагч байгууллагуудаас 1.5 тэрбум төгрөг тэр дансаар шилжүүлэн авч ашигласан нь тогтоогджээ. Эндээс эхлэн үл ойлголцол үүсч 1.5 тэрбум төгрөг хаашаа орсон гэдгийг компанийнхан асууж тодруулж эхэлсэн нь мэдээж юм. Үүнээс хойш Г.Өлзийдүүрэнг компанийн хувьцааг эргүүлэн өгөхийг шаардаж эхэлжээ. Тэрбээр эхлээд компанийн хувьцааг шилжүүлэн өгнө гэдэг байсан аж. Тэгснээ 2017 оны гуравдугаар сарын 21-нд "Танай компани миний өмчид халдах эрхгүй. Хамааралгүй этгээдэд компанийн хувьцааг шилжүүлэн өгөх боломжгүй. Би "Эрдэнэ зам" компанийг" "Нью Даниста Рөүд Энд констракшн" ХХК-ийн захирал Д.Энхжаргалаас бэлэглэлийн гэрээгээр авсан" гэж мэдэгджээ. Г.Өлзийдүүрэн гэгч ингэж л "Эрдэнэ зам" компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, бусдын хөрөнгөн дээр эзэн суусан түүхтэй ажээ. Гэтэл Г.Өлзийдүүрэн гэгч ичих нүүргүй этгээд хууль хүчний байгууллагад ажиллаж байсан нөлөө бүхий хүмүүс, хуулийн товчоо, 10 орчим өмгөөлөгч хөлслөн авч шүүхэд гомдол гаргасан байна. Гэсэн ч Монголын шүүх үнэний талд шийдвэр гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс "Эрдэнэ зам" компани Г.Өлзийдүүрэнгийн компани биш. "Бишрэлт группийн компани гэдэг нь хөдлөшгүй олон баримтаар тогтоогдож байна хэмээн шийдвэр гаргасан байна. Шүүхийн байгууллага хоёр талаас гарган тавьж байгаа баримт бүрийг нягтлан үзэж, Г.Өлзийдүүрэн ийм компанитай болох боломж бололцоо ямар байсныг хүртэл судалж үзсэн байна. Ингээд "Бишрэлт" группийн мэдлийн охин компани мөн болохыг тогтоожээ. Харин Г.Өлзийдүүрэн өөрийнхөө ойр дотны хүмүүст болон гадуур ярихдаа "Эрдэнэ зам" компанийн гүйцэтгэх захирал болоод би их сайн ашигтай ажилласан. Компанийн эзэнд долоон тэрбум төгрөг бэлнээр өгсөн. Бишрэлтийн захирал надад баярласан талархсанаа илэрхийлээд "Эрдэнэ зам" компанийг бэлгэнд өгсөн. Тэгсэн "Эрдэнэ зам" компани ашиг орлоготой ажиллаад эхэлсэн чинь эргүүлээд компаниа авах гээд улайраад дайраад байна" гэх утга бүхий зүйлс ярьдаг гэх. Харин мөрдөн байцаалт болон шүүхийн танхимд очихоороо Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ зам" компани "Бишрэлт холдинг" ХХК-тай ямар ч холбоогүй. Надад "Нью Даниста Рөүд Энд констракшн" компанийн хувьцаа эзэмшигч захирал Д.Энхжаргал бэлгэнд өгсөн" хэмээн мэдүүлдэг байна. Г.Өлзийдүүрэн найзынхаа өмч хөрөнгийг луйвардахын тулд бусдын зовлонг ийнхүү овжин ашигласан байна."Нью Даниста Рөүд Энд констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу "Бишрэлт холдинг" ХХК-ийн захирлын дүү Д.Энхжаргал нь Г.Өлзийдүүрэнд "Эрдэнэ зам" ХХК-ийн хувьцааг шилжүүпсэн өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа гэнэт учир битүүлгээр нас барсан нь Г.Өлзийдүүрэн энэ увайгүй үйдлийг хийх шалтгаан болсон гэдгийг өмгөөлөгчид хэлж байв.
ТҮҮНЭЭС ЯАГААД БОЛГООМЖЛОХ ЁСТОЙ ВЭ?
Г.Өлзийдүүрэнгийн хийж байгаа энэ мэт үйлдэл, хэрэгжүүлж байгаа ажлаас болж олон хүн хохирч үлдээд байгаа гэнэ. Г.Өлзийдүүрэн "Би "Эрдэнэ зам" компанийн эзэн захирал" хэмээн дараа төлбөрийг нь хийх нөхцөлтэйгөөр гэрээ хийж, олон зуун сая төгрөгийн шатахуун зээлээр авах, авто замын салбарт бор зүрхээрээ ажиллаж байгаа замын компаниудаар өөрийн хариуцан авсан замынхаа зарим хэсгийг хийж гүйцэтгүүлэх зэрэг залилангийн үйлдлийг хийсээр байгааг эх сурвалжууд онцолж байлаа. Ийнхүү "Эрдэнэ зам" компаниатай харилцсан компаниуд Г.Өлзийдүүрэнгээс мөнгөө нэхэхээр "Би энэ компанитай хамаагүй болсон. "Эрдэнэ зам" компанийн захирлаар Г.Ганзориг гэдэг хүн томилогдсон. "Бишрэлт холдинг"-оос та нар энэ мөнгөө ав" гэх болжээ. Шүүхийн байгууллагад энэ мэт Г.Өлзийдүүрэнд "хулхидуулсан" компаниудын өргөдөл гомдол тасрахаа больсон гэнэ. Өөр нэг ноцтой асуудал нь "Эрдэнэ зам" компанид удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс Г.Өлзийдүүрэнгийн ятгалгад орж, олон хууль бус үйлдэл хийсэн нь тодорхой болоод байгаа гэнэ. Удахгүй хууль хяналтын байгууллагад шалгагдах нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, Г.Өлзийдүүрэн ажлаа хийгээд амьдралаа авч явсан олон хүнийг хөлдөө чирч, эрүүгийн гэмт хэрэгтэн болгох нөхцлийг бүрдүүлээд байгаа аж.
Г.БАТЗОРИГ
Сэтгэгдэл0
Пиздаг бууд. Луйварчдад үхэл
Zavaan hun b, namiin setgehui n deer n togoljee . Bishrelt holding chn UIHn sogtuu boov ideed bdg Undarmaagiinh bizdee
Заваан нийгэм хамт бизэес хийж байсан нөхрөө шууд хууран гарган хаяна Тэгээд шүүх д хандахаар багш шавийн барилдлагатай,танилтай учир хохирсон дээрээ хохирно
Сайхан бизнесмен хүн байна. Өлзийдүүрэнг ажилсаг, хөдөлмөрч, бас хөрөнгөтэй хүн гэдгийг хүн бүхэн мэднэ л дээ. Хүний юмыг зүгээр авах хүн биш.
Өлзийдүүрэнг сайн танина. Ингэх хүн биш. Энэ Бишрэлтийнх л өгөх юм аа өгөөгүй заваарсан биз. Өлзий, чи шүү, битгий бууж өгөөрэй.
ЯМАРЧ БАЙСАН ЭРДЭНЭ ЗАМЫГ ӨӨД НЬ ГАРГАСАН НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН
Бишрэлт чинь ёстой хогийн луйварчин газардаа...
Muu lAlar hynii yumig arai dendene Namin ner barisan hulgaichid
Ха Ха худая мэдээлэл тараахаа болиочээ. 20 тэрбум төгрөгийн хувьцаагаа хүнд зүгээр бэлэглэдэг тийм тэнэг хүн байдаг юм уу? 2 сая, 20 сая-ыг бэлэглэж болох байх. 20 тэрбум-ыг бол Худлаа шүү дээ Худлаа. Эрдэнэ зам чинь 4 тэрбум-аар хувьчлагдсан гэж сонсогдсон. Тэгэхээр энэ бол Хүний нэр хүндэд халдсан Худлаа мэдээлэл байна. Хэрвээ 20 тэрбумаа хүнд бэлэглэсэн юм бол Бишрэлтийнхэн зангараг гаргаад ЧИМЭЭГҮЙ байх хэрэгтэй ш тээ. АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ Агт алдвал барьж болдог. Бэлэглэсэн бол Бэлэглээд чимээгүй БАЙЦГАА.
Ха Ха худая мэдээлэл тараахаа болиочээ. 20 тэрбум төгрөгийн хувьцаагаа хүнд зүгээр бэлэглэдэг тийм тэнэг хүн байдаг юм уу? 2 сая, 20 сая-ыг бэлэглэж болох байх. 20 тэрбум-ыг бол Худлаа шүү дээ Худлаа. Эрдэнэ зам чинь 4 тэрбум-аар хувьчлагдсан гэж сонсогдсон. Тэгэхээр энэ бол Хүний нэр хүндэд халдсан Худлаа мэдээлэл байна. Хэрвээ 20 тэрбумаа хүнд бэлэглэсэн юм бол Бишрэлтийнхэн зангараг гаргаад ЧИМЭЭГҮЙ байх хэрэгтэй ш тээ. АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ Агт алдвал барьж болдог. Бэлэглэсэн бол Бэлэглээд чимээгүй БАЙЦГАА.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Ийм луйварчдыг урьд хөршийн хуулийн адилаар цээрлэл үзүүлмээр байна.Тэхгүй бол Монгол орон чинь эрх мэдэлтний олз болж дуусах нь байнаш дээ.
Хулгайч хулгайчаа л тоносон байна ш дээ
Өлзий дүүрэн багынхаа л хогийн луйварчин зантай нэгэн байсан Гэхдээ луйварчин луйварчингаа л луйвардсан байна
umguulugch nar xurtel luivarchid shdee. xudlaa xiigeegui xergiig ni xiisen baina gej. mungu nembel ertxen xaalgachixya gex met ajilladag. shuugch , ter baitsaalt abdag baitsaagch bygd xudalch luiarchid. umguulugch geed bygdiig ni albal taarna
ХААДС төгссөн Өлзийдүүрэн мөн үү?
Харин залуу.... Хулгайч төрхийг нь гаргахгүйн тулд хэт нялууралгүй хяналт шалгалттай л ажилуулах хэрэгтэй байж дээ!!!!
авто замын хулхи компаниуд их болсон тэд техникийн түрээсийн мөнгө ажилчдын цалинг шууд луйварддаг болсон шүү энд арж роуд, бүр аюултай