sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЦЕГ-ийн ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр "Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд 20 цагт 40 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн 6 настай сурагч хүү алга болсон мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхисон нь тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авчээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдээ өдөр өнжүүлэхэд /газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг анхааруулж байна гэлээ. 

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг