Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Д.Алтангадас, Н.Билэгбаатар, С.Галбадрах нарт холбогдох хэргийг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Н.Билэгбаатар, С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Анхан шатны шүүх Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил 2 сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулах ялыг 7 жилээр тогтоож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Сэтгэгдэл0
"Shosh" buyu norowiin ariungerel gej shorongiin owgor hulgaich narand udaan tessenguidee. Odkhuu nachniig hurtel gantsad boogood orgochdog bsan ewgui pizdaa biidee. Zasrashgui lalar shorongiin atmaan naarandaa uhdeg jamiig l dagahiviidee ontsgoin atmaan er bii dee !
zob zob dandaa shorongiin garuud naran bailgaad hereggui
Одхүүг бөөс болгож байгааг бодоход овоо эрийн хуйх юм гээч.
Энэ эрүүгийнхэн болоод МАН-АН-н рецедевистүүд хоёрыг харьцуулвал МАН-АН-нхны хийсэн хэрэг давж гарна.Хамгийн шийдчихсэн зэрлэг хулгайчууд бол МАН-АН-нхан юм.Эд бол хуулийн доор явдаг ердийн хулгайчууд.Эдэнд хутга,буу мэт л бий.,Харин МАН-АН бол хуулийн дээр явдаг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл.Тэдний гарт цэрэг,цагдаа,шүүх,прокурор бүгд байна.Аймаар байгаа биз.
М.Энхболд ба МАНАН тогтож үлдэх гэж хамаг муухай заль аа, 13 мэхээ хэрэглэж байна . МАНАН - гийн эсргэг зогсож байгаа хэнийг ч гэсэн монголчууд дэмжих естой. Энэ зоригтой шударга залуусаа жирийн иргэд бид хайрлаж хамгаалах ёстой шүү. Олигархуудын зуудаг ноход болох Номтойбаяр, Хаянхярваа, Мөнхоргил тэргүүтэй хүмүүс элдэв янзын худал хуурмаг зүйлс бичиж байгаад бүү автацгаа. МАНАН гүй, олигархигүй, шударга бусын хонгилгүй гэгээн тунгалаг нийгэмд амьдрахын төлөө бүх Монголчууд урагшаа