sonin.mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны өдрийн хооронд БНХАУ-д албан ёсны айлчилж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бямба гарагт хүрэлцэн ирсэн бөгөөд Хятадын талаас Гадаад хэргийн яамны Азийн газрын зөвлөх Шюэ Жянь тэргүүтэй хүмүүс угтан авсан юм.
Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхаж, тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзалт хийнэ. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй албан ёсны хэлэлцээ хийх юм.
Мөн айлчлалын хүрээнд Монгол, Хятадын зураачдын хамтарсан тосон зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд Д.Цогтбаатар сайд тус арга хэмжээг нээж үг хэлэх юм.
 
А.Анхбаяр
 
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг