Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүх, уламжлалыг таниулах, эх оронч, баатарлаг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүэлх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.
Санамж бичигт НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, “Дуурсах он жилүүд” ТББ-ын тэргүүн Г.Нямдорж нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Сэтгэгдэл0
цэргийн насны залуучуудаа баян хоосон, байшин гэр хорооллоор нь ялгаварлан гадуурхалгүйгээр цэрэг татлагаа явуулчих , Болдбаатар аа. Та нар ажлаа хийж чадахгүйгээс л болж тэнд ядуу малчны хүүхэд амиа алдлаа.